Тэрбумтан эмэгтэйчүүдийн баяжсан эх сурвалж

Өв залгамжлагч
Дэлхийн эмэгтэй баячуудын хөрөнгө чинээтэй болсон түүх нь ихэвчлэн өв залгамжлах аргаар баяжсан байдаг. Тухайлбал, Форбс сэтгүүлийн энэ жилийн жагсаалтанд дэлхийд хамгийн том худалдааны сүлжээтэй Wal-Mart компаний дөрвөн эгч дүүс энэ ангилалд оржээ. Жишээ нь, тус компаний үүсгэн байгуулагчийн эзний бэлэвсэн гэргий хатагтай Хелен Уолтон гэхэд 43,5 тэрбум ам.долларыг нөхрөөсөө өвлөн авсан аж. Түүнээс гадна ахуй хими болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг SC Johnson компаний эзний төрсөн хоёр охин, эхийн хамт хөрөнгө нь өв залгамжилж ирсэн байдаг. Мөн автомашины BMW, кофе үйлдвэрлэгч Tchibo, эмнэлгийн тоногтөхөөрөмжийн худалдаа арилжаа явуулдаг Сох Enterprises, Radisson зочид буудлын сүлжээтэй Carlson Companies групп зэрэг компаниудын эздийн өв хөрөнгө нь үе дамжиж иржээ. Ливан улсын Ерөнхий сайдын ганц охин Линда Харири нь 1,4 тэрбум ам.долларын хөрөнгийг эцгээсээ өвлөж авсан бөгөөд дэлхийн баячуудаас хамгийн залуухан нь аж. Дэлхийн ихэнх чинээлэг эмэгтэй баячууд маш их хэмжээний өв авч үлдсэн байдаг гэнэ. Жишээлбэл, хэвлэлийн Alex Springer компаний тав дахь эхнэр Фрид Шпрингерийн өв хөрөнгө нь 2,3 тэрбум ам.доллароор хэмжигддэг бол барилгын Fomento de Construcciones y Contratas (FCC) компаний эзэн Алисия Колдовиц эцгээсээ 3,4 тэрбум ам.долларыг өвлөн авсан байна.
Гэр бүлийн бизнес
Эмэгтэй баячуудын хөлжсөн дараагийн түүх нь нөхрийн хамт бизнесээ эхлэн явуулж байгаад дараа нь өвлөн авсан байдаг аж. Энэ жилийн хувьд Леона Хемсли болон Росалия Мера хоёр уг бүлэгт багтдаг бөгөөд тэдний хөрөнгө нь 2,2 тэрбум ам.долларбайна.
Леона Хемспи янжуур зарж бизнесийнхээ гарааг эхэлж байсан бол сүүлдээ их гарын бизнесч болжээ. Тэрбээр Америк даяар өөрийн сүлжээний зочид буудал болоод Нью-Йорк хотод тэнгэр баганадсан 10 байшинтай юм байна. 1997 онд Леона 78 настай байхдаа бэлэвсэрч, түүний хөрөнгө нь 400 сая ам.доллар байв. Харин Росалия Мера нь гутлын нэртэй Zara үйлдвэртэй бөгөөд анхны дэлгүүрээ өөрийн нөхөр Амансио Ортегатай хамт 1975 онд нээсэн байдаг. Хожим хойно нөхрөөсөө салсан тэрбээр компанийхаа хувыдааны 7 хувийг эзэших болсон бөгөөд одоо эмнэлэг, кино бизнес болоод хэд хэдэн шинэ технологийн чиглэлд хүчээ сорьж яваа.
Мэдээлэл технологи
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд хайтек-аар үйл ажиллагаа эрхлэх нь хэтэрхий эрсдэлтэй гэж үздэг ч, энэ салбар нэлээд ашиг орлого авчирдаг. Тайваний оршин суугч Шэр Ванг жишээлбэл энэ чиглэлийн бизнес эрхэлдэг бөгөөд түүний хөрөнгө нь 2,1 тэрбум ам.доллар гэнэ. Тэрбээр хөрөнгөө эцгээсээ өвлөж авчээ. Шэр нөхрийн хамт ҮIATechonologies корпорацийг удирддаг агаад мэдээлэл технологийн томоохон нийлүүлэгч аж.
Мэдээллийн магнатууд
Дөрөвдүгээр ангилалд мэдээллийн салбар дахь хатагтай нар оржээ. Телевизийн алдарт од Опра Уинфрийн хөрөнгө 1,4 тэрбум ам.доллар гэнэ. Түүний шоуг Америкийн оршин суугчдын 99 хувь, дэлхийн 122 улс орны иргэд үзэж байна. Опра анхны шоугаа 1986 онд хийсэн бөгөөд дараа нь аажмаар ном, сэтгүүл гаргаж, хувийн телевизийн студи байгуулсан билээ. Түүн шиг адил бүр нойлоос эхэлсэн нэгэн эмэгтэй одоо тэрбумтан болоод явж байна. Гарри Поттерын тухай цуврал ном бичээд баяжсан Жоан Роулингийн хөрөнгө өдгөө 1 тэрбум ам.долларт хүрээд байна.
2006.08.16 Бизнес таймс