Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ

Шинэ хууль нь үндэсний эрх ашиг, байгаль орчныг хамгаалах, хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх алтан дундаж-ийг хадгалсан хууль болсон гэдэгт найдаж байгаагаа спикер дурдлаа. Ашигт малтмалын шинэ хуульд УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хоёр хувилбар, Засгийн газрын гэсэн хуулийн гурван төслийг ажлын хэсэг нэгтгэн хэлэлцсэн юм. Ашигт малтмалын хайгуулын лицензийг маш олноор нь авч хайгуул хийлгүй харин худалдах наймааны хэрэгсэл болгосныг таслан зогсоох үүднээс лицензийн төлбөрийг 10 дахин нэмэгдүүлсний сацуу хайгуулын ажилд жилд зарцуулах зардлын доод хэмжээг тогтоов. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гектар тутамд эхний жил 0.1 ам.доллар, хоёр дахь жил 0.2 ам.доллар, гурав дах жил 0.3 ам.доллар төлнө. Үүн дээр тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гектар тутам эхний гурван жил 0.5, 4-6 дахь жил нэг ам.доллар, 7-9 дэх жил 1.5 ам.доллараас багагүй өртөг бүхий эрэл, хайгуулын ажлыгжил бүр гүйцэтгэх үүрэг хүлээж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгосон уурхайн талбайн гектар тутам 15 ам.доллартай тэнцүү байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /royalty/ одоо мөрдөж буй хуулиар 2.5 хувь байсныг таван хувь болгон нэмжээ. Төлбөрийг өндөр тогтоосон хэдий ч саяхан баталсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулиар татварын хэмжээ буурсан учир ашигт малтмалын бизнес эрхлэгчдэд их дарамт болохгүй гэж хуулийн төслийг нзттгэн боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Д.Одхүү хэллээ. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй үүднээс нүүрс болон түгээмэл ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд гектар тутам таван ам доллар төлөх юм. Ашигт малтмалын хайгуулын лицензийг хувь хүн хуулийн этгээдийн нэгэн адил эзэмшиж байсныг зөвхөн хуулийн этгээд эзэмших эрхтэй байхаар өөрчлөв. Хуулийг дагаж гарсан журмаар лиценз эзэмшиж буй хувь хүмүүст компани, нөхөрлөл байгуулах зургаан сарын хугацаа олгож байна. Стратегийн ач холбогдол бүхий ордын асуудал нэлээд маргаан үүсгэж байсан юм. Ашигт малтмалын шинэ хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын 34-50 хувийг төр эзэмшихээр тусгав. Үндэсний аюулгүй байдал, улс орны болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий ашигт малтмалын хуримтлалыг стратегийн ач холбогдол бүхий орд хэмээн тодорхойлсноос гадна гишүүн Л.Гантөмөрийн саналаар дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувьтай тэнцэх олборлолт хийж буй ордыг тооцохоор болов. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь, харин улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмших боломжтой юм. Хайгуулын лицензийг есөн жилээр, ашиглалтын лицензийг 30 жилээр олгоно. Өөрийн хөрөнгөөр хайгуул хийж ашигт малтмалын орд олсон хуулийн этгээд тухайн ордоос ашигт малтмал олборлох онцгой эрх эдлэх, стратегийн ач холбогдол бүхий орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны арваас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар хуульд тус тус заав. Энэ хуулиар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид гэж ялгахгүй, адил тэгш эрхтэй, гагцхүү нийт ажиллагсдын 10 хүртэл хувь нь гадаадын иргэн байх бөгөөд үүнээс давбал ажилчин тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлбөр төлнө. Шинэ хуулийн нэг гол амин сүнс нь байгаль орныг хамгаалахад чиглэж байна. Орон нутгийн засаг захиргааны эрхийг өргөжүүлж, хариуцлагын чанга тогтолцоо бий болгож байна. Одоогийн хуулиар дансандаа мөнгөтэй мөртлөө нөхөн сэргээлтээ хийдэггүй байсан бол шинэ хуулиар нөхөн сэргээлтийн төлбөрийг үл маргах журмаар гаргуулдаг болно гэж гишүүн Ч.Раднаа тайлбарлав. Сум, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид буюу нутгийн ард иргэд нутагтаа хайгуул хийлгэх, олборлолт явуулах эсэхийг шийддэг болж байгаа, байгаль орчинд хор хохирол учруулбал байгаль хамгаалах төрийн захиргааны төв байгууллагатай хамтран лицензийг цуцлах эрхтэй болж байгааг тэр дурдлаа. Байгаль орчинд хохирол учруулсан, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд одоо мөрдөж буй хуулиар захиргааны хариуцлагын хуулиар бага хэмжээний төлбөр төлдөг байсан бол сая сая төгрөгийн төлбөр төлөх болж байна. Тогтвортой байдлын гэрээ бус хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохоор хуульд тусгав. Энэ гэрээгээр татвар, төлбөрөөс чөлөөлөх ямар нэг заалт оруулахгүй, эхний таван жил 50 сая доллараас дээш хөрөнгө оруулсан хуулийн этгээдтэй татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааны талаар тусгасан гэрээг 10 жилийн хугацаагаар байгуулах юм. Лицензийн болон ашигт малтмал ашигласны төлбөрийн орлогын 10-20 хувийг сум, дүүргийн төсөвт оруулахаар Төсвийн хууль-д өөрчлөлт оруулжээ.

2006.08.16 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button