Ахмад багш нар уриалга гаргалаа

ЕБС-ууд 11 жилийн сургалтанд шилжээд хоёр дахь жилдээ орж байна. Энэ үед залуу багш нар нийт боловcролын байгууллагад ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч нарт хандан тэдэнд туслах, дэмжих ёс зүйн телөвшлийн гажуудлаас хамгаалах зорилготой ийнхүү уриалга гаргаж байна хэмээн Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар хэллээ. Тус уриалгад Дэлхийн банктай хамтран хөдөөгийн 383 сургуульд хэрэгжих Хөдөөгийн Боловсролыг дэмжих REAP төслийн ажилд багш нар сургуулийн удирдлагууд туйлын хариуцлагатай сайн бэлтгэлтэй ажиллахыг уриалжээ. Мөн Үдийн цай хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд зорьж ажиллах, багш нар шавь нарынхаа төлөө чин сэтгэлээсээ хандахгүй, нарархи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, эрдмийн баярыг архидах, ашиг хонжоо олох эорилгод ашиглах, шавь нараасаа элдэв мөнгө төгрөг шан харамж нэхэх, сургалт хүмүүжлийн ажлаа ор нэр төдий хийх, гэмт хэрэг зөрчилд холбогдох зэргээр багш хүний нэр хүндэд муугаар нөлөөлдөг явдлыг энэ хичээлийн жилээс таслан зогсоохыг нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт уриалсан байна. Түүнээс гадна траншейны гэгдэх хүүхдийн асуудлыг сургууль багш, эцэг эхийн хариуцлагатай холбож үзэх зэрэг асуудлыг ч тусгасан байна.
Улаанбаатар./МОНЦАМЭ.Д.Догсмаа/