Их найрагчийг дурслаа

Найргийн наадамд 30 гаруй шүлэгч оролцсоноос яруу найрагч Б.Галсансүх түрүүлж, тус аймгийн Биндэр сумаас ирж оролцсон Б.Энхжаргал удаалж, гутгаар байрыг Батширээтийн уугуул найрагч
Д.Гансүрэн эзэллээ. Нямдорж агсны гэр бүл, анд нөхөд, шавь нар нь нийслэл хотоос эорин очиж найрагчийн алдрыг мөнхжүүлэх ажлыг санаачилсан нутаг усныханд нь баярлаж талархсанаа илэрхийлэв. Батширээт сумын Засаг даргын Тамгын газраас санаачилсан уг арга хэмжээг Альфа моторс компанийн захирал Ч.Ганхуяг ивээн тэтгэсэн бөгөөд цаашид гурван жил тутамд уламжлал болгон зохион явуулж байхаар болгон юм.
Улаанбаатар/МОНЦАМЭ. Б.Занданхүу/