Элсэлтийн шалгалтыг онлайнаар

Тус шалгалтад орохыг хүссэн хүүхдүүд онлайнаар бүртгүулсэн бөгөөд шалгалт өгөх хичээл, зураг, төлбөр тооцоогоо ч мөн адил онлайн хэлбэрээр хийсэн юм. Энэ онлайн конкурс нь монголд анх удаа явагдсан бөгөөд цаашдаа бүх шалгалт, конкурсийг энэ хэлбэрээр авч байх эхлэл тавигдаж байгаа юм. Дэлхийн хөгжилтэй орнуудад энэ хэлбэрээр шалгалтаа авдаг нь хүүхдийг багаас нь компьютерийн мэдлэг олгох, соёлтой, хамгийн шударгаар шалгалт өгч сургах хүмүүжилд сургаж байгаа гол жишээ юм. Энэ сургалтын систем нь манай улсад хэрэгжих суурь тавигдсан нь бидний хувьд баярлууштай том алхам уудын нэг болж чадсан гэж үзэж байна.
(Компьютер таймс 04/008)
