Анхны авто машин

1893 онд ах дүү Charles, Frank Duryea нар Америкт анхны автомашины үйлдвэрийг байгуулж, компаниа “Duryea Motor Wagon Company” хэмээн нэрлэжээ. Энэ компани тухайн үедээ автомашины үйлдвэрлэлээрээ ноёрхол тогтоогоод байлаа.
Henry Ford Company жилийн дотор Cadillac, Winton, Ford зэрэг машинуудаа хэдэн мянгаар нь үйлдвэрлэж байв.
Хэдхэн жилийн дотор барууны орнуудад олон зуун үйлдвэрүүд нээгдэж, толгой эргэм олон нэр төрлийн техник үйлдвэрлэгдэн гарч байлаа. Їүний дотор уурын, цахилгаан, түлшээр ажилладаг олон янзын машинууд байсан. Эдгээрээс 1910 оны үед бензинээр ажилладаг автомашинууд ноёрхоод байсан юм.
Мөн олон янзын мотор үйлдвэрлэж байсан бөгөөд моторын хувьсал маш хурдацтай явагдаж шинэчлэгдэн сайжирч байлаа. Өнөөгийн ололт болсон хийн болон цахилгаан, олон-цорготой хөдөлгүүрүүд, 4 дугуйгаар маажих механизм зэргийн үндэс суурь тэр үед тавигджээ.
Тэр үед авто машины үйлдвэрлэлд өөрчлөлт хурдацтай явагдаж байсан хэдий ч авто машины бүтэц, загвар, холбох хэрэгсэл, материал зэрэгт тавьсан нэгдсэн хяналт, стандарт байгаагүй юм.
Ихэнх машинууд жолооны оронд бариулаар жолооддог байсан төдийгүй ганц араатай байжээ.
АНУ-ын авто машин зохион бүтээгч George B. Selden хоёр тактын хөдөлгүүр зохион бүтээж, 1895 оны 11-р сарын 5-нд үүгээрээ зохиогчийн эрхийн зөвшөөрөл (U.S. Patent 549160 дугаартай ) авсан байна. Энэ эрх Америкийн авто машины хөгжилд түлхэц бус саад болсон юм. Учир нь Selden зохиогчийн эрхийнхээ дагуу Америкийн гол машин үйлдвэрлэгчдэд зөвшөөрөл олгоод, тэдний үйлдвэрлэсэн машин бүрээс татвар хурааж байлаа.
Энэ үед машин үйлдвэрлэгч, зохион бүтээгчид хэрэгцээтэй зүйл зохион бүтээхээсээ шинэлэг зүйл хийхээр хошуурцгааж байсан төдийгүй үйлдвэрлэсэн машин нь амархан эвдэрдэг тохиолдлууд их байв.
Түүнчлэн бензиний олдоц муу байсан ба машин үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байснаас худалдаж авсан машин нь 1 жилийн дараа ямар ч хэрэггүй хуучин зүйл болох нь энгийн үзэгдэл болж байжээ.
From encyclopedia
Орчуулсан Michelle