Г.Бадамсамбуу Ай лаа, Хан Хөхий минь

Надтай хамт амьдарч байгаа цаг үеийн түүх, хүмүүс, урьдын домог, сэтгэмж нь зуун жилийн дараа үлгэр, туульс мэт байх болно. Үлгэр туульс нутгийн түүхээ бичиж байна.
Ай лаа, Хан Хөхий минь

Лу гүн, Гуугуу хоёр холбоогүй байж мэднэ. Тэдний тухай өмнө бүлэгт бичсэн билээ. Гэвч тэднийг Хөхий уул, түүний түүх, домог, ус, агаар нэгтгэдэг. Ханхөхийн эзэд нь Хөхийнхөн юм. Тэдний дунд Лу гүн, Гуугуу хоёр амьдарчээ. Гуугуу шиг хүн нэмж бараг төрөхгүй, Лу гүн ч оргил хэвээр үлдэнэ. Иймээс тэд давтагдашгүй юм. Үүнтэй адилаар орчлонт ертөнц дээр цор ганц Хан хөхий буй. .Ханхөхийнхөнд хоёр оргил буй. Нэг нь Лу гүн. Чухам оргил нь Ханхөхий буюу Хөхий-гариг юм. Удам судрын миний ирээдүйд ч, өнгөрсөн түүхэнд ч.одоо ч Ханхөхий амин чухал юм. Савдаг эзэнтэй уул гэж өвгөд ярилцдаг. Нэгэн ядуу анч эр гөрөөлж явжээ. Хөвчийн тагтад гартал оосор бүчгүй орд цагаан өргөө үзэгджээ. Өргөөний үүдийг хоёр хоёр чоно манаад хэвтэж байж. Анч эр дөхвөл хоёр чоно өндийж харчихаад хэвтээд өгчээ.Тэд номхон дөлгөөн ажээ. . Өргөөнд орвол цал буурал гурван өвгөн сууж байв. Тэргүүнд заларсан өвгөний өмнө алтан цартай үр жимс бялхаж харагдав гэнэ. Гэнэт эл бүхэн аниргүйхнээр алга болж, зөвхөн алтан цартай үр жимс л үлдсэн байжээ. Зүүд мэт санагджээ. Ингээд ядуу эр баяжсан гэдэг. Тэр анч эрийн удам нь одоо тэднийхэн байх шүү гэж өвгөд хэлэлцэнэ. Домгийн баатрууд нь бараг л одоо Хөхийдөө амьдарч байгаа айл хүмүүсийн удам угсаа ч юм шиг, ах дүү нь ч юм шиг санагдах, тэгж ярилцах нь цөөнгүй.
Хөхий нутгийн сүүлчийн сайн эрсийн нэг Зултай холбоотой хууч ч юм уу, домог ч юм уу нэг яриа эхэлье. Хүмүүс үүнийг санаанаасаа зохиож, эсхүл худлаа ярьсан байлаа ч үүний цаана байгаль дэлхий Хөхийгөө шүтэх, бишрэх үзэл тод байдаг.

Хан Хөхийдөө амьтан хүнээс зэлүүд явж, дураар олон жил амьдарсан болохоор Хөхийн савдаг надад ээнэгшсэн бололтой гэж оргодол Зул яриад уйлж байжээ. Нэг удаа Зул хоногийн хоолоо олохоор муу цахиур буугаа цэнэглээд отоонд сууж байв. Тэртээ дороос нэгэн буга өгсөөд ирж явна гэнэ. дөхөхийг нь хүлээн сууж байтал зармай дээл өмссөн, бяцхан хөхөл үстэй, буга унасан жаалхүү давхиулан гарч ирээд мөнөөх бугыг тас шилбүүрдэн хөөж оджээ. Энэ бол нэг хууч юм. Олон олон ийм хууч домгийг Хөхийд сонсож болно. Зул, хөвчийн тагт дахь оромжиндоо шөнөөр зүүрмэглэх аядаж байв. Гэнэт оромжны үүдээр ямар нэг хөнгөн хөлт амьтан сэвхийн ороод ирэх шиг. Зул учиргүй балмагдан айжээ. Тэрбээр шоронгоос оргож босоод энэ хөвчид бүгсээр олон жил болсон байв. Тиймээс оромжны үүдээр орж ирэх тэрхүү чимээг өөрийг нь баривчлахаар ирэгсэд байх гэж айжээ. Эзгүй хөвчид өөр хэн ч түүн рүү ирэх ёсгүй билээ. Хэрхэхийг нь хүлээж удаан хэвтсэн боловч огт чимээ гарсангүй. Зориглон өндийж үзвэл оромжных нь хатавчинд ямар нэг хүн мэт амьтан сүүдийн сууж байв. Унтарч байсан цучил үлээж, оромжоо гэрэлтүүлжээ. Зул өнөөхийг олж хармагц цочин хөшиж орхижээ. Олон жилийн өмнө дөнгөж гэрлээд удаагүй байхдаа баривчлагдан явахад нь залуу эхнэр нь гэртээ үлдсэн юм санж. Хожим нь тэр бүсгүйг нас барсан гэж сонсжээ. Гэтэл тэр бүсгүй одоо түүний дэргэд сууж байлаа. Нуруу руу хүйт дааж байжээ. Ажлаа Оромжийн бүдэг гэрэлд дур булаам бүсгүй өөдөөс нь инээж сууна. Энэ лав чөтгөр шулам байх гэж Зул боджээ.

Чөтгөрсөн бол дээд уруулын хүн хонхор байдаггүй юм гэнэ лээ гэж бодоод харвал хүн хонхор байжээ. Чөтгөр сүүдэргүй байдаг гэсэн хэмээн бодоод харвал сүүдэртэй байжээ. Улам их айж эхэллээ. Тэгээд зүрхлэн ийн асуужээ. За хөө, хаа хүрч явна даа гэжээ. Гэтэл бүсгүй өөрийг нь хайж явсаар олж ирсэн тухайгаа хэлж, элдвийг намуухан хүүрнэсээр үүр тэмдгэртэл сууцгаажээ. Бүх жаргал, зовлонгоо ярьж, уйлцгаажээ. Үүр цаймагц бүсгүй Би явахгүй бол болохгүй гэж яаран сандран босжээ. Зул Би чамтай хамт явья, хоёулаа хамт байцгаая гээд дээлийн ханцуйгаа өмсөн босвол бүсгүй хоёр алгаа өөдөөс нь харуулан хааж ухрахдаа Тун болохгүй, тун болохгүй гэж ихэд эмээнгүй хэлж гэнэ. Тэгснээ оромжны үүдээр гарах мэт болоод л ул мөргүй алга болжээ. Зул ухасхийн бараг хамт гарсан боловч юу ч байсангүй. Бүсгүйн нэрээр дуудан хашгиравч өглөөний эзгүй хөвчийн оөглүү цуурайнаас өөр юу ч үл сонсоджээ. Зул хожим нь хүмүүст ярихдаа Хөөрхий муу эхнэр минь нас барсан бус сүнсийг нь Хөхийн ариун савдаг л ивээлдээ тохиосон бололтой. Надтай уулзсан нь итгэмээргүй ч амрагаа санаж бэтгэрсэн, оргодол муу эрд Хөхий минь тусалж, эхнэрийн минь дүр, сэтгэлийг учруулсан бололтой. Үүнээс хойш би эхнэрээ нас барсан хэмээн бодохоо больж билээ. Хөхийдөө л залбирч явбал гэжээ. Энэ мэт сонин хууч олон байдаг. Гоо намуунаараа Хан Хөхий нуруу ид шидийн юм. Энд төрсөн минь ховор, сонин хувь тавилан билээ.

Хөхийн зоогоор явж үзээгүй бол, Хөхийд буга дуудах, гөрөөс гүйхийг хараагүй бол орчлонгийн хамгийн сод мөрөөдөгч ч мөн чанарт нь дөхүүлж мөрөөдөж үл чадна. Эдүгээр Хан Хөхийд нутаглаж буй Элжгэн халхчуудыг 1763 онд Архангайгаас (Идэр, Чулуутын гол) халхын хаяа манахаар нүүдэллэж ирэхэд энд нутаглаж байсан Хошууч бэйсийн хошууныхан зүүн тийш нүүдэллэж, одоогийн Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумын орчимд нутаглуулжээ гэдэг. Тэр цар даруйд Хошууч бэйсийн хүн, мал нь Хөхийгөө санан бэтгэрч, зарим айл, адуу мал оргож, гүйж ирж байжээ. Элжгэнийхнээс очсон жинчин, улаач, элч хүмүүст тэд Хөхийгөө дурсан ярьж, уяран хайлдаг байсан тухай тэмдэглэгдэж үлдэж, хуучлан яригдсаар бөлгөө.
Хүн улсаас тайсан диваажингийн орон
Орой болжээ. Голын урсгал сонсдож байна. Тагнын нурууны өвөрт Тэс голын мандлыг ажиж суулаа. Эндээс Хөхийгөө үзнэм. Элсэрхэг их тал, Өгөөмөрийн уул, их Алтай элс, элсэн толгод цааш залгах хээр тал ингээд л Хөхий харагдаж байна. Уулынхаа умраас, их холоос сайтар ажлаа. Миний уул их дөлгөөн юм. Их өвөрмөц юм гэж бичсэнээ сананам. Одоо үнэхээр тийм үзэгдэнэ. Оюунаа бид хоёр охиндоо нэр өгсөн билээ. Охин минь тэгэхэд ээжийнхээ хэвлийд байв. Бид охин төрнө гэж бодоцгоож байлаа.

Охины минь нэр нь миний тухайн үеийн шүлгийн өнгө, сэтгэлийн зүсийг илэрхийлсэн гэж боддог оо. Охин минь өснө, том болно. Миний эцгийн уул. Аав минь энэ үзэсгэлэнт ууланд хайртай байсан юм гэж сэтгэл ханамжтай хэлэх цаг охинд минь бий. Уян намуун, гоо үзэмжтэй гэгч юу болохыг Хөхийгөөс мэдэж, таньдаг билээ. Уянгоо охин минь, үр минь! Хөхийгөө эндээс үзэхэд ханашгүй байна. Чамд нэр олсон тэр үдэш, эжий бидэн хоёр чинь их баярласан. Одоо яг чамд нэр олсон тэр үдэш шиг байна. Тийм сайхнаар сэтгэл бялхаж байна. Баруунтаа тэнгэр улайж, дэргэд Тэс нам урснам. Аниргүй тал өмнө минь гэрэлтэж, тэртээд миний Хөхий үлгэр, совин шиг байна. Тэгээд тэнгэрийн гэрэл над дээр, бас Хөхийд туснам. Эндээс уулаа харж, охиноо бодсон минь хожим санахад амтат дурсамж, үл давтагдам агшин байх болно. Охин минь уулаа хайрлаж яваарай! Эргэлзэм намуун байгаль дунд суугаад бодох мэдрэхийн эрх чөлөөг олж, ер нь тайван амгаланы гоо сайхан гэж юу болох, тал нутгийн үзэсгэлэнт бие гэгч ямар болохыг урьд үзээгүйгээр яг одоо өөртөө нээн таньж байна. Ай, Тэсийн гол үдшийн хөндий Ай, бас мартамгүй. Санах, дурсах юм энд үлдэв! Үрээ санах, уулаа санах хоёр ижил юм. Үрдээ зовинох, уулдаа зовинох хоёр адил юм. Эмээг хүүхдүүд нь хотод жаргаахаар авч явжээ. Хотод Дөрвөн хананы дунд эмээ идээшсэнгүй. Хүүхдүүдийнхээ чихэнд хонх уясаар байгаад буцаад Хөхийдөө иржээ. Аавыгаа хүүхдүүд нь хот руу шилжүүлэх болжээ. Зөрүүд өвгөн Хүүхдүүд минь тус өгье гэвэл та нар Хөхийд минь үхүүлж үз ээ гэжээ Хөхий уул ердөө л ийм юм. Хөхий минь диваажингийн орон юм гэнэлээ гэж өвгөд ярилцана. Хөхий минь гаднаас ирсэн хүнд ивээлтэй гэж өвгөд хэлэлцэнэ. Хөхий минь алс явсан үрээ хардаг гэж өвгөд хүүрнэлдэнэ.

Хөхий минь буяны сав юм гэнэ лээ гэж өвгөд бахдана. Тэгж ярилцахдаа яруу найрагч ноёныгоо, Лу гүнийгээ заавал дурсана.
Лу гүн Юу санасан есөн хүслийг ханган соёрхогч Хан Хөхий юугаан хатуу хүчтэй бишрэхийн үүднээс Шүтэн мөргөж шүлэглэн магтья гэжээ. Энэ үг юутай элгэмсэг, тод хүчтэй сонсодном бэ. Тэсийн намуун байгальд суухдаа үдшийг мэдрэхдээ Хөхийгөө бишрэх үзэл, тангараг минь улам хатуурч, лавширч байна. Үнэхээр Хөхийнхөн уулаа бишрэхдээ хатуу хүчтэй, хамгаалахдаа хатуу хүчтэй, мэдрэхдээ хатуу хүчтэй, бодохдоо хатуу хүчтэй байх учиртай. Хөхий бол эх орон юм. Хатуу хүчтэй бишрэхийн уг үндэс нь Эх орон гэдэгтэй амин цус холбоотой. Монголчуудын аугаа чанарын нэг нь уулыг шүтэх үзэл юм. Бүр эртнээс, анхны төрт улс Хүннүгээс уулыг тайж байлаа. Дэлхийд анх удаа уулыг дархлан хамгаалж чадсан ард түмэн юм. Хуульчлан хамгаалсан 1778 оны Богд хан уулын тайлга юм. Гэтэл яруу найрагч С.Лувсандондов буюу Лу гүн энэ гайхамшигт буяныг бас үйлдсэн юм. Хөхийн уулын сайхныг аврах үүднээс ийн хичээсэн билээ. Энэ нь Бушдаг хэмээх үзэсгэлэнт уул байлаа. Түүний сайхан оргилыг Дуулга гэдэг.

Хантарган дуурсах ахул найр жаргадаг байлаа
Өнөөдөр Хөхийнхөн сайхан бүхнээ мартаж байна. Өвгөд цөөрөхөөр л тэдэнтэй хамт олон юм алга болж, далдын оронд нүүн очдог. Тэгэхээр өвгөд цөөрч байна. Хантарган Хөхийнхний, Элжгэн халхчуудын нэгэн сүлд аялга, бүжиг, цэнгэл.
Нүдээ аниад бод доо!
Хантарган багахан сайхан харыгаа
Хазаартай нь барин дасгаж унууштай
Хайртай таныгаа гэж ирэхэд
Бардсаар харина гэж дуулнаа
Ингэж дуулдаг юм. Намрын тэнгэр дор элжгэн нар идэр хөвгүүддээ гэр бүрж, голомт нэмэх бүрдээ ингэж дуулдаг. Хантарган бол найр жаргаах дуу байлаа. Энэ дууг олон газарт дуулж байсан боловч гагцхүү элжгэн нар бусдаасаа өвөрмөц, сэтгэл уярам дуулж, бас шинэ гэрийн гал голомтноо уг аялгууг өргөж, найраа өвөрмөц сайхнаар жаргаадаг онцлогтой байжээ. Ардын дууны дотоод зангараг, үгийг барьж дуулахын гайхалтайг би энэ дуунаас мэдсэн билээ. 1989 онд энэ дууны аяыг найр дээр ганц нэгхэн өвгөд аялахыг сонссон. Харин 1990 онд төрсөн нутаг Зүүнхангайн хүүхдүүдийн Баян Хан Хөхий хэмээх чуулга Улаанбаатар, Дархан зэрэг хотуудад зочлон тоглоод дараа нь Улаангомд тоглоход уг дууг янз төрхөөр нь сонсоод баярласан. Найр жаргаахдаа элжгэн нар шинэ гэрийн, шинэ гал голомтыг тойрон зогсоод найгалдан, түшилдэн, ганхан дуулдаг байжээ. Өвгөд, эмгэд, залуус бүгдээр түшилдэн, найрсан, уяран дуулцгаадаг байжээ. Хантаргаан багахаан сайхаан хаарыгаа гэж үг үгээр нь тод хаялан, таслан, найган дуулдаг энэ гайхамшгийг мартжээ.

Хэдэн гол дамжин уянгалах Хаитарган-ыг сонсоод хүмүүс Хантарган эхэллээ. Одоо удахгүй тэднийхний найр өндөрлөх нь ээ гэлцдэг байжээ. Хантарган-эрхэмсэг тод, хээ чимээгүй, бүдүүн тоймын гэмээр хаялгатай уянгал дуу юм. Харин нэгэн удаа би Увс аймгийн Хөгжимт драмын театрт уг дууг жүжигчид найран дуулахыг сонсоод гутарсан юм. Мөнөөх гайхамшигт эрхэмсэг тод, хээ чимэггүй, бүдүүндүү гэмээр хаялга нь алга. Гоёмсог найрал дуу, шулуухан, мэргэжийн найруулга, тайзны хиймэл ур болсон байлаа. Тэгээд л ардын дууны дотоод зангараг, язгуур угийг барьж дуулахын утга учрыг илүү мэдэх шиг болж билээ. °Хантарган-ыг нүдээ аниад сонсоход нутгийн өвгөд, энэ гэж төсөөлөн хэлэхийн аргагүй бүдүүн бараг гэмээр атлаа маш гүн нарийн, зүйрлэж боломгүй монгол хөг, эрт цагийг сонсдог юм. Хантарган-ыг манай нутагт дуулахаа больжээ.

Хөхийн хөх түүхийг мөшгихүй
Нутаг усны тухай ном бичихэд шүлэг, найраглал, өгүүлэг, тууж зохиож болох юм. Харин амьд түүх, амьд хууч, амьд домог, амьд амьдралыг тэмдэглэх нь үүнээс илүү байх. Элжгэн нар Хан Хөхийд нүүдэллэн ирсэн түүх сонин. Энэ түүх үнэн үү, эсхүл худал уу гэдгийг биеэрээ эс үзсэн тул үл мэднэ. Гэлээ ч үе дамжиж, хэлэгдэж, тэмдэглэгдэж ирсэн улбаа, бусад дурсгалд үлдсэн нотыг үгүйсгэх хүч чадал, зүрх сэтгэл надад алгаа. Бүх үүх түүх ийм байгаа хойно эл баримтыг үнэн гэж итгэх минь алдаа биш ээ. Аав ярилаа Нутгийн өвгөд ярилаа. Түүхч өгүүллээ. Амьдрал хэллээ. Би ойлгов. Эргэлзээ алга. Нэг элжгэн эр өвс ногоон дээр тэнгэр ширтэж хэвтээд Манай өвгөд дээдэс Архангайгаас ирсэн гэдэг үнэн үү гэлээ. Үнэн байх аа. Уншсан, сонссоноо хэлье гээд би тухлан суулаа. Элжгэн эр өндийж суугаад гаансаа нэрлээ. Сонслоо. Өвөг удмынхаа түүхийг домоглон ярьж үр ачдаа үлдээдэг монголчуудын заншил ёсоор Хөхийнхөн ч эл түүхээ домоглон ярилцсаар байна. Өвөг удмын домго сайн мэддэг өвгөд ч байна. Харин тэд цөөрч байна.

Элжгэнийхний түүх домгийг судлаачдаас гадна энэ нутгийн сэхээтэн М.Гүрсэд, Д.Түмэнжаргал нар цуглуулж, бичиж тэмдэглэжээ. Тэд баримт дурдсан ном бичсэн байна. Ханхөхийн хүрээний цогчин дуганы орох хаалганы тотгоны дээд хананд Туулантаас үхэр тэргээр нүүж ирээд бууж буйг харуулж, товойлгон зүмбэрдсэн уран гоё зураг байжээ. Үүнийг сонсоход сэтгэл хөдөлдөг юм. Тэрхүү үлй явдлын уран гоё, түүхэн зураг нь цогчин дуганыг 1939 онд устгахад хамт үгүй болжээ. Энэхүү уран түүхэи зураг нь цогчин дуганы бүх зураг, будгийг гуйцээсэн гэгдэх Батан тайжийн ур байснаас зайлахгүй мэт. Батан тайж нь будагны хорноос хараагүй болсон гэдэг билээ.
Лу гүн Ханхөхий хошуу түүх бичиж байсан гэдэг. Энэ зохиолд түүнийг нэлээд тод бичиж байсан байх аа. Гэвч тэр бас устаж үгүй болжээ.
Хөх Монголд Чингисээс Лигдэн хүртэлх 428 жилд их хааны алтан ургийн 16 их хаан, 21 бага хаан сууж, нийтдээ 37 хаан суусан түүхтэй. Монголын их хаадын 16 дахь хаан Батмөнх даян тэнгэрт халихдаа бага хүү Гэрсэнздээ монгол угсааны төв болох Ар монголыг өгчээ. Гэрсэнз 1489 онд төрж, 1513-1548 онд хаан суужээ. Гэрсэнз Жалайр хүн тайж насан өөдлөхдөө долоон хөвгүүндээ нутгаа хуваан өгчээ. Гэрсэнз хүн тайжийн II хүү Ноёнтой Хатанбаатараас хойш гурваас дөрөв дэх үе дээр элжгэн халхчуудын хошуу нутгийг засаг улсад туслагч гүн хэргэмтэй Гүн гүнзэн Хатанбаатар засаглаж байжээ. Гэрсэнзийн II хүү Ноёнтой Хатанбаатар халх түмний долоон отгийн нэг Элжгэн, Бэсүд хоёрыг захирч, Алтай, Хангай хооронд Хантайшир уулын хавьд төвлөж байв. Элжгэн нараас 60 гаруй өрх айлыг тэргүүн зэргийн тайжид хамжлага болгон өгсөн нь Ханхөхийнхний удам угсаа гэж үзэж домоглон хэлэлцэнэ. Энэ явдал 1691 онд болсон аж. Үүнээс 22 жилийн хойн ноён Гэрсэнз тэигэрт хальжээ. Гүн гүнзэн Хатанбаатар Тайшир хавиас 60-аад өрх айлаа авч одоогийн Архангайн Т}<улант орчим нутаглан суужээ. Гүнзэний харьяатууд хил залгаа хошууны адуу мал тааралдвал эдэлж хэрэглэж, ашиглаж завшдаг болжээ. Түүгээр ч барахгүй хөрш хошууд болон дайрч ирсэн аянчин, жинчдээс хулгай, дээрэм хийдэг байв. Үгүйрэн ядуурсан, нутаг заагдаж хамжлагаар ирсэн, бас нэлээд эрмэг, танхайдуу улс байсан болохоор ийм явдал гаргаж байж. Энэ үед аймгийн чуулганд (Гүнзэний хошууг зайлуулж өгөөч ээ гэж) зарга мэдүүлжээ. Энэ ёсоор Элжгэн нарын 60 өрхөөс үүссэн хошууг Туулантаас зайлуулж, Улиастайн өмнө этгээд одоогийн Завхан аймгийн Цагаанхайрхан, Отгон сумын нутагт нүүлгэн суулгажээ. Энд нүүдэллэж ирээд жил хүрэхгүй нутагласны дараа Ханхөхийг зорьж дахин нүүдэллэжээ. Учир нь энэ хошууныхны хэрэг түвэг тарих явдал багассангүй. Айл бүхэнд хар хөх хаяавч татаж, өөлд, урианхай нараас сэргийлэн халхын хаяаг мануулах нэрийдлээр Хөхий рүү нүүлгэн ирүүлжээ. Ингээд бидний өвөг дээдэс 300 шахам жил Хөхийдөө аз жаргалтайяа нутагласаар билээ. Хөхийн хөх эрсийн эрмэг зан төрх нь ураг удмынх байх аа Би сонссоноо ярьж дууслаа. Харвал элжгэн эр нутгийн хүн маань бодолд автжээ. Гаансаа зуусан чигтээ сорохоо мартаад сонсож байлаа. Яриа дуусмагц тэр сая анзаарч тамхиа асаалаа. Тэгээд ийн асуув. Бид Хөхийн уугуул эзэд нь биш болж таарах нь ээ. Бид чинь тэгэхээр шийтгэгдсэн, хөөгдсөн, нутаг заагдсан улс уу. Түүний сэтгэл ханамжгүй, яриа нь гунигтай байгааг би мэдэрлээ. Үгүй дээ, ах минь. Юманд тавилан гэж бий. Бидний тавилан Хөхийтэй, Хөхийн хувь заяа бидэнтэй барилдсан яах аргагүй тэнгэрийн дорх үнэн, үйлийн үр юм. Тэнгэр биднийг энд авчирчээ. Угаас ертөнц маань биднээс өөр хэнийг ч бус гагцхүү биднийг л Хөхийг эзэмших эрх, төөрөг зурагтай төрүүлжээ. Тиймээс элжгэн халх түмэн, Хөхий хоёр мөнх юм. Энэ мөнхрөл бол төөрөг зургаа олсон аз жаргал. Түүхийн жам, бурхны сударт заасан нь энэ байх аа Ингэж хариуллаа. Сайхь эрийн нүдэнд даруй бахдалын оч гэрэлтээд ирэв. Тэгээд бид хоёр дахиад л түүхээ ярьж эхэллээ Улаангом. Улаанбаатар 1991 он (Утга зохиол урлаг 2006.08.16)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button