Swayze Mel Gibson-ыг өмөөрч байна.

Тэр GMTҮ-д ярилцлага өгөхдөө Gibson бол гайхамшигтай хүн. Тэр арьс өнгөөр ялгаварлагч биш гэж ярьжээ.
Ер нь Gibson-ы найзууд нь түүнийг өмөөрч байгаа бөгөөд Gibson 7-р сарын 28-нд Malibu орчмын Номхон далайн эргийн хурдны замаар согтуугаар машин жолоодож яваад саатуулагдаж, цагдаагийн ажилтныг хэл амаар доромжилсон гэдгийг манай уншигчид санаж байгаа байх.
Braүeheart” киногоороо Оскарын шилдэг найруулагч шагналыг хүртэж байсан, Lethal Weapon сериалийн гол дүр жүжигчин Gibson сүүлийн үед бор дарснаас гарахыг хичээж байгаа гэж ярьсан бөгөөд өөрийн хэлсэн үгнийхээ төлөө 2 ч удаа уучлалт эрээд байгаа билээ.
53 настай Swayze уг нэвтрүүлгийн үеэр найзынхаа согтуудаа хэлсэн үгийг ойшоох хэрэггүй гэж хэлсэн төдийгүй, “Хүмүүс хэдэн хундага уугаад тэнэг зүйлс ярьж л байдаг шүү дээ. Ялангуяа огт уудаггүй юмуу эсвэл уугаагүй удсан хүмүүс нэг уухаараа тиймэрхүү мангар үгс хэлж байдаг” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Swayze цааш нь ярихдаа
Хүмүүс тиймэрхүү ааш гаргаж л байдаг тэднийг бусад нь ойшоож үздэггүй харин одууд бүх хүмүүсийн хараа хяналтанд байдаг болохоор ийнхүү дуулиан болгоод байна гэжээ
“Энэ явдал Gibson-ы нэр хүндэд нөлөөлөхгүй нь лавтай. Авьяас алдар нэрийг бий болгодог. Буруу зүйл хийх үед чинь алгадах гар олон байдаг хэдий ч алдар нэр хэзээ ч бүүр мөсөн нүүр буруулдаггүй юм” гэж ярьжээ.