Б.Явуухулан Болжморын жигүүртэй тэд бүргэдийн жигүүр өөд сарвалзаад яадаг юм

Энэ дугуйланд Ц. Санжжав, С.Цэнд, Н.Баатар, Л.Батсүх зэрэг бидний нөхөд сурч байхдаа Улаанбаатарын мэдээ сонины дэргэдэх яруу найрагч Д.Пашкагийн удирдсан утга зохиолын дугуйлан, Зохиолчдын хороон дээр болдог Б.Явуухулангийн удирдсан яруу найргийн секцэнд долоо хоног өнжөөд очиж суудаг байв. Дугуйлан секцийн эрхлэгч нар шүлэг бичихэд ургуулан бодох, дүрслэн илэрхийлэх ур чадварын тухай ярина. Бид яриаг анхааралтай сонсож, холбогдох зүйлийг тэмдэглэж авдаг байв. Бидний сонирхсон асуултад Б.Явуухулан тодорхой хариулт өгөөд биднээс сүүлийн үед бичсэн шүлгээсээ уншихыг хүсэхэд бид бие бие рүүгээ харж хэн нь уншиж салхи хагалах вэ гэсэн шиг бэргэж байлаа. Залуус дуугүй сууна.

Өмнө нь Утга зохиол сонинд шүлгээ хэвлүүлж байсан Н.Баатар над руу нүдээрээ дохио өгч Чи эхэл гэж байх шиг. Явуу багш янжуур зууж, цэнхэр утаа савсуулан хэн уншихыг хүлээнэ. Би суудлаасаа
Будрах цасан ширхэг
Бургин бургин бууна
Бургин бургин буухдаа
Согоо шиг чиний минь
Сормуусанд бууна
Уулын согоо шиг чиний минь
Улаа бутарсан харцанд хайлна
Учиртайхан харцанд чинь
Урин дулааны илч хураа юу гэж уншив. Тэгтэл Явуу найрагч
-Харцанд хайлах цас Мөн дөө, залуу насанд хэлэх л санаа гарч байна, наана чинь согоо шиг чиний учиртайхан харц гэсэн содон дүрслэл байна гэж намайг урамшуулав. Хэсэг нөхдийн уншсан шүлгээс хайрын тухай нь минийх байсан тул ичингүйрч байлаа. Ингэж бидний хэсэг оюутан залуус зохиолчдын хороогоор эргэлдэх болов. Шүлэгт хорхойтох нь балын амтанд автсан зөгий шиг л байв. Зарим нь хэт бүдүүвч натур шүлэг уншиж бут авахуулаад танхимаас гарахдаа хацар луугаа тас ороолгуулсан мэт болдог байв. Сургууль дээрээ зохиолчдоос ээлжээр урьж сонирхолтой яриа хийлгэдэг байв. Манай дугуйлангийнхны урьснаар зохиолчдоос Д.Намдаг, Б.Явуухулан, М.Цэдэндорж, М.Ширчинсүрэн, Л.Чойжилсүрэн, Жан.Шагдар, Б.Жамц нар очдог байлаа. Тэд бидэнтэй хөөрөлдөж, шүлэг зохиолоосоо уншиж өгч мөн бидний уншсан шүлгийн санаа ямар байх, ололт дутагдлыг хэлж өгдөг байв. Шүлэг дээр Б.Явуухулан, М.Цэдэндорж нар их төлөв зөвлөнө.

Б.Явуухулан Аморе шүлгээ уншихдаа, Аморе-Италийн дурласан тэнгэр болох, Сорренто гэж сайхан хот болох тухай тайлбарлаад уншиж өгөв. Гайхамшигтай дүрслэл, тэгж бичихсэн гэдэг хүсэлд биднийг хөтлөв. М.Цэдэндорж өөрийн шүлгээс, бас орчуулсан шүлгээсээ уншина. Шүлэг бичих талаар Явуу, Цэдэндорж нар ярих нь,
-Шүлэг бичнэ гэдэг шүлс хаяхын адил гэдэг ойлголт тэр үед байсан, тэгж ярьдаг бүдүүн барагийн яриаг тэдний үг илтэд няцааж байв. Хэн бүхэн шүлгийг санааны зоргоор бичнэ гэж байхгүй, шүлэг бол уран зохиолын бие даасан нэг яруу хэлбэр, уран утга бүхий яруу үгсийн илэрхийлэл. Яруу шүлэг бол тансаг сайхан ногоон цэцэрлэгтэй адил, хог өвс ургаж болохгүйн адил. Ер нь цагаан магтах, тоочих, бүдүүвч ерөнхий бичих нь үе цагаас хоцрох болоод байгааг ойлгох хэрэгтэй Явуу багшийн ярихыг сонсоод бичих чадвараа дээшлүүлэхээс өөр аргагүйг эрхбиш ухаарав. Б.Явуухулан Би чамд хайртай шүлгээ(дуу болсон) бичсэнээ ярьж дууны дүрслэгдэхүүн нь морь, хүүхэн хоёр бөгөөд амраг бүсгүй, хайртай хүлэг хоёрыг нэг хэмд тавьж дүрсэлснээрээ айзам, яруу сонсголонтой болсон юм. Энд уран сайхны зэрэгцүүллийн ур маягийг гаргаснаараа өвөрмөц шинжтэй болсон нь мэдрэгддэг.

Холоос гүйдэлтэй борлог минь
Сульдаа ганхан жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа
гэж дүрсэлсэн нь нэг үе чамирхсан гэж өөнтөглөж, зарим нөхдөөс тохуурхаж Явуугийн хайртай хүүхэн нь нүүрэндээ фосфортой юм гээч, царай нь фосфор шиг гэрэлтээд л, фосфортой юм хойно арга байж уу дээ гэлцэнэ. Тэгээд ч шүлгийн өмнө Адъяадаа зориулав гэснээс үүдэлтэй ч байж мэднэ. Бас Шөнийн танго-д
Халуу дүүгсэн зөөлөн хөнжилдөө
Хайрт чи минь зүүдлэнхэн нойрсоно
Өнөр цэнгэл бялхсан өргөөнд
Өөр хүнтэй зугаацан зүүдэлнэ
гэж бичсэн нь 1960-аад оны яруу найрагт гарсан давтагдашгүй өвөрмөц хэлбэрт тэр цагийн утгыг огоорогч, эрх дархтан, эвэр нуруутнууд уулгалан дайрч Явуухулан ийм шүлэг бичиж залуучуудад уншуулж, бас дуулуулж яах гэсэн юм гэж байв. МХЗЭ-ийн Төв хорооны нэг нарийн бичгийн дарга бүгд хурлынхаа илтгэлд мань найрагчийн шүлгийг ишлэн бут авч байв. Ийм уянгыг ухаардаггүй, уярч уясдаггүй бүдүүн зүрхтэн байдгаа гэж бид бодож байлаа. Ийм үзэлтэй агаар нэг уран зохиолын гэх нэг багшдаа хэлснээс Чи зүгээр амаа хамхи, чиний дуугарах цаг биш гэж ам таглаж байв. Явууг бид багш гэнэ. Явуу багш манай дугуйлан дээр ирдгээрээ хүрээд л ирэв. Хэвлэлд таныг тийн шүүмжилсэн байна билээ гэвэл Тэд тэгж л байг, болжморын жигүүртэй тэд бүргэдийн жигүүр өөд сарвалзаад(дэвээд гэсэн үг байх) яадгийм гэв. Тэгэхлээр нь хүчгүйн дэргэд хүчтэй нь буруутай байж гэж бодож байв. Мэдэхгүй, ойлгохгүй, сэтгэхгүй байж хөгөө чирсэн хуц, ухна шиг дэгэлздэг ойворгон хурган дарганцарууд тэр үед тун чиг хүчтэй байлаа. Би, Багшийн сургуулиа дүүргэж хөдөө хэдэн жил багшлаад УБИС-ийн Монгол хэл-Уран зохиолын факультетэд орж суралцав. Мөн л Явуугийн яруу найргийн секцээр эргэлддэг хэвээр.

Долоо хоногийн нэг өдөр нийслэлийн залуу уран бүтээлч залуусаас зохиолчдын хороон дээр очно. Залуучууд шүлгээсээ уншиж сонсгоно. Явуу Тэхийн зогсоол, Сохор зоосны дууль, Түлээчин шүлгээ бичсэн түүхэн үндсийг ярина. Тэхийн зогсоол-ыг анчин эцгийн дурсгалд зориулсан гэх бөгөөд аман ярианы онцлогийг хүүрнэл болгож бичжээ. Янгир ууландаа үхдэг юм гэж бичсэнээ төвийн анч өвгөний ярианаас үүдэж, янгир өтлөхөөрөө ижил сүргээ гүйцэхээ байж эхээс төрсөн газраа олж хэвтээд, өндөр халил байц дээр зогсож эвэртээ дийлдэн унадаг гэдэг домгийг иш үндэс болгож бичсэнээ ярив. Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо
Төрсөн нутгаа орхино гэдэг
Амаргүй даваа гэж дуурийн үндсэн санааг илэрхийлнэ.
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө гэж хүний сэтгэл ая дан хөглөгдөж, хөнгөн уйтгар төрөх шиг болдог.
Хар ус нуурт ургах шагшуургын чимээг гаргахдаа шуугиант авиа (шиняющих буквал) С.Ш-ээр исгэрэх, сийгэх, сүүгэх авиа дууг гаргахад ашигласан гэнэ. Нууранд чуулах Хотон шувууг явчихлаар, Хар ус уйдаж эль хуль мэт эзгүйрч, цоор хөгжим мэт хөндий өвсний салхинаа сүүгэн исгэрэхээр хүний сэтгэлд уйтай юм шиг санагдана. Сохор зоосны дууль-д харь оронд хүн-хүлгийг нүдээр үзсэн(өөрөө ч хүлэглэж үзсэн байж юу магад) Та хүн хүлэглэж үзэв үү гэхэд тиймээ ч гэхгүй инээвхийлээд өнгөрдөг нь ч учиртай. Энд хөрөнгөтөн орны хөдөлмөрийн хүнийг хайрлаж, ихэмсэг эзэд дээдсийг жигшин хүнлэг сэтгэлийг дуулжээ.
Хөнгөн ховор дугуй
Хүрд адил эргэлдэнэ
Хөндлөнгөөс нь харахад
Хичээсгүй юм шиг үзэгдэнэ гэх нь нүднээ үзэгдэх шиг болно. Зохиолч нүдээрээ эс үзсэн бол тийн дүрслэл гарах байсан уу гэж бодогдоно. Би УБИС-д байхдаа тэнхмийн ахлах багш, утга зохиол судлаач Д.Дашдоржийн удирдсан дугуйланд сурч байв. Энэ дугуйланд эдүгээгийн нэрт яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, яруу найрагч Мөнгөнхүү, Ч.Хүрэлбаатар, Р.Бумцэнд, утга зохиол судлаач Р.Чүлтэмсүрэн бидний нөхөд суудаг байв. Би нэг өдөр Куротор багш, Равжаа судлаач Д. Цагаан багшийн поток Монголын уран зохиолын лекцнээс чөлөө авч зохиолчдын хорооны яруу найргийн секцээр орохдоо Б.Явуухулангаар Амрагхан Агиймаа дууныхаа үгийг батлуулж билээ. Явуу багш дууны үгийг анхааралтай үзэж,
-Хайрцаглавал нэг л үг жигдрэхгүй байх шиг байх юм, за яахав баталчихья гээд шүлгийн доод хэсэгт нь Батлав. Б.Явуухулан гэж
цохсоныг нь би ая дан хийлгэхээр н. Наранбаатар(Соёл-Эрдэнэ группын удирдаач, хожим Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон)-т өгсөн юм. Төдөлгүй ая зохиогдож радиогийн бичлэгтэй болж нийтээр дуулагдах болов. Б.Явуухулан бол уран бүтээлд хатуу шаардлагатай хэрнээ бүтээл хийж байгаа хүнд элэгсэг ханддаг байв. Чухамдаа түүний гоц авьяас, дуу хоолойгоо өгсөн давтагдашгүй чанар шүлэм хүн бүрт дууриалалтай, тэдний сэтгэлийг эзэмдэн дагуулагч байлаа. Оросын нэрт яруу найрагч Лев Ошанин түүний бүтээлийг билгийн нүдээр харж Б.Явуухулан бол уран бүтээлдээ цуцалтгүй эрэлч, гүн шуналтай ханддаг тул бүтээлдээ өсөж, өвөрмөц
арга барилыг олж чадсан юм гэжээ. Б.Явуухулан яруу найргийн амин сүнс нь хүний сэтгэл юм гэж үздэгээ бүтээлдээ төгс төгөлдөр харуулж чадсан байдаг. Б.Явуухулангийн уран бүтээлийн эх сурвалж, түүнийг тэтгэгч булаг нь хайр сэтгэлийн болоод байгалийн
яруу уянга юм. Тиймээс уянгын Би баатар нь байгалийн цогц эс, хөдөлмөрийн хүний оюун сэтгэлгээний гүн холбоо юм. Тэрээр бодрол бясалгал, ертөнцийн жам, хүний сэтгэлийн дотоод нууцыг дүрслэхдээ уянга, уран санааг жигдлэн хослуулдаг онцлогтой. Түүний шүлэг өөрийн сэтгэлийн гүн мэдрэмж, түмэн чавхдас яруу хөгөөр дуулж айзам хэмнэлийг мэдэрч илэрхийлснээрээ уншигч олны сэтгэлийн утсыг хөглөдөг. Шүлэг минь хүлэг минь Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэхэд түүний уран бүтээлийн цар хүрээ далайц ямар өндөр төвшинд байхаа хэлсэн нь зөвхөн өөртөө бус ерөөс шүлэглэхүйн урлах эрдмийн ид шид, дүрслэлийн онцлог ямар түвшинд байхыг шаардсан зохиолчийн оюуны өндөр нэхэл юм. Тэгээд ч Явуу яруу найргийн онгодын хөгийг сойлцож дэлхийн яруу найргийн их урсгалд өөрийн цутгаланг түрэн нэмсэн нэгэн. Түүнийг Дорнын их яруу найрагч хэмээдэг. Үнэхээр ч тэр дорноос мандсан нар билээ.

(Утга зохиол урлаг 2006.08.16)
Хэл бичгийн ухааны локтор Ж.Гун-Аасүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button