Юань гүрний үед Хятадаар уран бүтээлээ туурвиж байсан монголчуудын тухай

Хятадын эрдэмтэн Сян Иньзье нарын 1993 онд хэвлүүлсэн Төв Ази-Морин дэл дээрх соёл гэдэг бүтээлд Монголчууд Төв азиас Ази-
Европын хуурай эх газрыг байлдан дагуулж, хятад газар хятад, Төв азид араб, Баруун азид перс, Орост орос, мөн араб хэл бичгийг хэрэглэж байжээ. Тэр үед Ази-Европ дахинаа монголчуудын ноёрхол он удаан үргэлжилсэн тул тухайн газар орны соёлын нөлөөлөлд гүнзгий автсан нь тодорхой бөгөөд тэдгээр хэл бичгийг авч хэрэглээгүй гэж итгэхэд бэрх юм гэж дүгнэсэн байдаг. Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар Судар шаштирын билэг номдоо Одоо санскрит, хятад, төвд, манж, монгол хэлний вард, нагар, ланз, ханз, сав, шар, дөрвөлжин, соёмбо, тод, худам монгол үсгээр бичиж барласан, эртний Энэтхэг, Хятад, Төвд, Монголын эрдэмтэн мэргэдийн туурвин зохиосон их бага арван ухааны олон мянган ном судар эртний буурал өтгөс өвгөдийн бор авдраас эхлээд шинэ цагийн боловсон тохилог
номын сан, музей, архив, эрдэм шинжилгээний хүрээлэн газар, зарим хуучны хурал номын сүм дуганд нандигнан хадгалагдаж байна гэж бичжээ.

Өвөрмонголын эрдэмтэн Б.Төмөрбагана Эртний монгол зохиолчдын хятадаар туурвисан бүтээлүүдийн судалгаа гэдэг номдоо энэ талаар судалснаа тодорхой тоо баримтаар дурдаад Энэ бол үнэхээр утга зохиолын арвин их өв сан юм. Зөвхөн төвд, хятад хэлээр бичигдсэн зохиол бүтээлийг шүүрдэн үзэхэд л тухайн цаг үеүдэд холбогдох монгол хэлээр буй ном зохиолын тооноос илүү олон байна гэжээ. Энэ удаад миний бие Юань гүрний үед хятад хэлээр уран бүтээлээ туурвиж байсан монголчуудын тухай товч дурдахыг зорилоо. Тооцоо судалгаанаас үзвэл дээрх хэлүүдийн дотроос төвд, хятад, манж хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан монголчуудын тоо түлхүү олон байгаа агаад өнөөгийн байдлаар төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан монголчууд гэвэл 250 шахам хүн бүртгэгдэж тэмдэглэгдсэн байгаа бол хятад ба өвөрмонголын судлаачдын тооцоо судалгаагаар хятад хэлээр туурвиж байсан монголчуудын тоо 230 шахам хүн, тэдгээрийн нийт хэдэн зуун зохиол бүтээл олдож тэмдэглэгдсэн буюу ямар нэгэн хэмжээгээр эрдэм шинжилгээний болоод орчуулгын эргэлтэд орсон байна. Цаг хугацааны хувьд авч үзвэл хятад хэлээр туурвиж байсан монголчуудын тухайд судалгааны эх сурвалжийн эхлэл нь лавтайгаар XIII зууны үөд холбогдох бөгөөд түүнээс өмнөх цаг үед холбогдох мэдээ занги эртний түүх бичлэгт мэр сэр бий боловч баттай эх сурвалж хомс, домог хууч мэт дам мэдээлэл төдий байдаг юм. Харин XIII зууны эх, түүнээс наашлан хятадын Мин, Чин төрт улсын үе буюу 1911 он хүртэлх цаг үед холбогдох энэхүү сэдэвт эх сурвалжууд бол чухамхүү эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй судлагдахуун мөн. Энэ зүгт БНХАУ-ын эрдэмтэн судлаачид, нэн ялангуяа өвөрмонголын эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаа хийж нэлээд амжилтад хүрч байгааг дурдах нь зүйтэй. Одоо тэдгээрийн заримаас, уран бүтээлийнх нь хамт товч дурдахад юуны өмнө Монголын Юань гүрнийг үндэслэн байгуулагч, Их Монгол Улсын тавдугаар их хаан Хубилай сэцнийг дурдах ёстой. Хубилай сэцэн хаан хятад хэл бичигт сайтар тайлагдсан, хятадын эртний соёлын баялаг өв сангаас ихийг сурч мэдсэн номтой, боловсролтой гэгээн хаан хүн байсан аж. Түүгээр ч үл барам зохиол бүтээл туурвидаг, шүлэг найраг тэрлэдэг, авьяаслаг онгодтой нэгэн байжээ. Харамсалтай нь түүний шүлэг зохиолоос олноор хадгалагдаж ирсэнгүй. Юань улсын бүх шүлэг найргийн бүрэн эмхтгэл-д ердөө ганц шүлэг нь орсон байна. Тэрхүү ганц шүлгээс нь үзэхэд Хубилай хаан ямархан их мэдлэг боловсролтой, авьяас билэгтэй хүн байсныг төвөггүй мэдэж болно. Өвөрмонголын судлаач эрдэмтэн Б.Буянгийн орчуулснаар үзье.

Хаврын уулнаа зугаацаад урамшин тэмдэглэсэн шүлэглэл
Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирлаа
Халшралгүй оргил дээр гараад Алтан нүүр дор бараалчухуй
Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй
Хүлисийн утаа хүдэнтэн тунараад бэлзгт гэрэл сацармуй.
Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,
Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхин хөгжимдмүй.
Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад
Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хүлэглэчүхүй ээ.
Орчуулагчийн тайлбараас үзвэл Хубилай хаан Дайду хот(Одоогийн Бээжин)-ын баруун дүүрэгт агч И Хэ юань цэцэрлэгт хүрээлэнд оршдог Ван шоу шань буюу Түмэн наст хэмээх ууланд хавар цаг зугаацан агаад энэхүү шүлгийг хэлсэн гэх бөгөөд Алтан нүүр хэмээх нь тэнд агч Буддын сүмд залсан бурхныг хэлж буй ажээ. Ертөнц дахиныг нэгэн төрийн дор өөрийн эрх мэдэлд хураан захирсан их хааны сэтгэлийн агуу их болоод амар амгалан, энх тайван байдал уг шүлгээс

(Утга зохиол урлаг 2006.08.16)
Хэл бичгийн ухааны локтор (Ph.D) Я.Ганбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button