Tom, Katie нар хүний амь аварчээ

Өнгөрсөн Бямба гаригт Cruise, сүйт бүсгүй Katie Holmes-ийн хамт Salt Lake City-д аялаад, Лос Анжелосын нисэх онгоцны буудалд бууж, буудлаас гэртээ харих замдаа уг осолтой таарчээ.
Лос Анжелосын 101-р зам дээр гарсан уг осолд өртөгсөдөд Tom Cruise тусласан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Cruise осолд орсон жолооч Jon Henningsen, түүний эхнэрийг машинаас гаргаж, биеийн байдлыг нь шалгасан төдийгүй цагдаа, гал команд дуудаж, тэднийг иртэл ослын бүсийг хамгаалж байсан ажээ. Аз болоход осолд орсон эхнэр нөхөр 2 хүнд гэмтэл аваагүй гэнэ.
Урд өмнө нь Cruise хэд хэдэн удаа хүмүүст туслаж, амийг нь аварч байсан юм.
1998 онд Лондонгийн гудамжинд нэгэн эмэгтэйн 150.000 долларын үнэтэй үнэт эдлэлийг нь дээрэмдэж байхад нь уг дээрмийг зогсоож, эмэгтэйн амийг аварчээ.
1996 онд нэгэн эмэгтэй жүжигчний бие муудахад түргэн дуудаж, эмчилгээний хөлс 7000 долларыг төлж байсан.
Мөн 1996 онд гэр бүлийн хамт дарвуулт онгоцоор зугаалж явах үед тэдний онгоцонд гал гарахад тэнд байсан хүмүүсийн амийг аварсан аж.
Түүнчлэн 1996 онд олон хүний дунд орж шахцалдаанд дарагдаад байсан 2 хүүгийн амийг аварч байв.
Ийнхүү алдарт жүжигчин залуу амьдрал дээр ч тусархаг, баатарлаг залуу гэнэ.
Entertainment News
Орчуулсан Michelle