Их Монгол 800 төрийн түшээдийн бизнес үү?!!

компанийн захирлууд юм чинь улс төрөөр яаж бизнес хийдгийг яруу тодоор харуулж буй нь энэ биз гэх.
Ер нь нүдний өмнүүр чихний дэргэдүүр зөндөө л юм өнгөрч байна. Энд ганц нэг олны нүдэнд илэрхий байгаа амнаас ам дамжин яригдаж байгаа зүйлсийг энд жишээ татан өгүүлсүү.
Жуулчинд явж байгаа машин дээр Tourist гэсэн бичиг бүхий өнгө үзэмж муутай алгын чинээ хуулга наахыг шаардан яамнаас нь 4000 төгрөгөөр шахаж байгаа нь нэг эрхэмийн төрийн нэр барьж хийж буй бизнес гэж ярих юм билээ. Арван мянган ширхэгийг л зарчихсан гэж бодоход 40 сая төгрөгийн бизнес юмсанж. Муугүй шүү. Лав л энэ мөнгө төрийн санд ороогүй нь лавтай байх гэлцэнэ…
Их Монгол 800 сан байгуулагдлаа гэж их л сүр дуулиан болж хөдөө гадаагүй л мөнгө хандивлах аян болсон. Урлагийнхан, хэвлэл мэдээллийнхэн хүртэл нэгдэж өргөн хэмжээний хандивын тоглолт зохион байгуулсан.
Одоо дуулдах нь ээ Их Монгол 800 санд маань 400 сая төгрөг цугларсан аж. Одоо түүгээрээ юу хийх гээд байгаа нь тодорхойгүй л хэвээрээ байна. Анх яах гэж цуглуулсаныг нь ч сайн ойлгоогүй одоо яаж зарцуулах бол гэж гайхаж сууна. Аягүй л бол яасан нь мэдэгдэхгүй удахгүй алга болно биз дээ гэж сэрдэх хүмүүс ч их байна. Яахыг нь харж суухаас өөр яахав дээ гэлцэнэ…
Их Монгол 800 жилийн ойн сүр дуулианд хийгдсэн, хийгдсэн ч гэждээ хийгдэж байгаа их бүтээн байгуулалт бол яах аргагүй төрийн ордоны өмнөх хүндэтгэлийн гэх танхим хаадын хөшөө юм. Анх баригдаж эхлэхдээ зардал нь 7 тэрбум гэгдэж байсан бөгөөд бүх л гаалийн татвар хөнгөлөлт ногоон гэрэл эдлүүлээд сэхэл аваагүй цагтаа амжаагүй хойтон жилтэй залгах нь бололтой. Харин ч бүр зардал нь гэнэт хэд нугаларан өсөж, 15 тэрбум болж монголчуудын амыг ангайлгасан. Энэхүү мөнгөөр бол 9 давхар орчин үеийн орон сууц 15-ыг барих хөрөнгө юмсанж гэнэ. Гэтэл гурван хөшөө нэг өргөтгөл танхим барихад л зарцуулж байдаг бид ч бас баян улс шүү. Хэрэвзээ энэ мөнгөөр 15 ширхэг 9 давхар орон сууц сүндрүүлчихсэн бол хичнээн сайн хэрэг болох билээ дээ гэх хүн ч таарах юм. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж Монголын маань 2000-3000 өрх айл орон сууцтай болохгүй юу. Гэхдээ манай бизнес сэтгэлгээ нь хөгжсөн төрийн түшээд сэргэлэн юм чинь төрийн ордоны доошооноо 150 давхар нууц ордон байр орон сууц бүр хотхон байгуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй шүү гэлцэнэ…
Их Монгол 800 нэрийн дор бүтэн жил монголчууд баярлаж наадаж шоудаж байна гэхэд хилсдүүлэг болохгүй. Хөдөө гадаагүй яг л сонгууль болж байгаа юм шиг л найр наадам шоу үргэлжилсээр. Гадаадаас үе нь өнгөрсөн өнөө үеийн залуусын бараг мэдэхгүй шахуу хамтлаг дуучинг урьж залан авчирч 3 тэрбумаар нь цацаж байх жишээтэй. Энэхүү шоуг тэгээд Yйлдвэр худалдааны яам нь зохион байгуулж байх юм. Энэ яамны зорилго чиглэл арай л өөр баймаар. Өөр хийх ажил байдаггүй л газах юм байх даа гэмээр. Угтаа бол үнэхээр хиймээр байгаа бол ард түмний сонирхож байгаа үзэж сонсохыг хүсэж байгаа хамтлаг дуучдыг нь асууж судалж байгаад аятайхан юм хийх ёстой *Соёлын яам* л энийг хийж баймаар юм. Тэнд нь энэ зэргийн гудамжны үнэгүй шоу зохиочих чадвартай мэргэжилтэн баймаар л юм даа. Чөтгөр бүү мэддээ гэлцэнэ…
Монголын ард түмэн гэж нүдэн балай чихэн дүлий, амьдрал ядуу болохоор өдрийн талхаа бодохоос цааш гавихгүй дээр нь ямар ч эрх мэдэл, эрх чөлөөгүй азгүй хүмүүс гэж үү?
Хэл амаа билүүдэж дээшээ гарсан нэгнээ муулж гоочилж тамын тогооны үлгэр үзүүлэхээс өөр хийж чадах юмгүй байж, харийн орон руу цагаачлахыг мөрөөдөн зүтгэцгээнэ. Гэр орноо зарж үр хүүэд, эцэг эхээ гудамжинд гарган байж виз хөөцөлдөж хулхидуулаад аль ч үгүй хоцорно. Монгол хүн гэхээрээ л гадны хүн харахаараа улыг нь долоочих шахах нь хэвээрээ. Охид хүүхнүүд нь харийн эрстэй садарлаж ДОХ экспортлоно, эрчүүд нь архи ууж амьдралаа үрнэ. Төр юу болоод байгааг төрийн түшээд нь юу бодож явааг бүү мэд. Сонгууль болмогц л тухайн үеийн гар цайлгасан юмны байдлаас нь харж байгаад л эсвэл нэг л их хайртай намтай хүн болж туйлшраад л *бингодож* орхино. Эргээд өөрт нь гийгүүлж байгаа ч юм байхгүй хариуцлага тооцох эргүүлэн татах эрх мэдэл мэдлэг ч байхгүй. Идэвхгүй сул дорой өнөө маргаашаа аргацаасан шинжтэй мэт.
За за үг олдож үхэр холдлоо. Энэ бүх дүгнэлт өөрөө явцуу байж мэдэх, тийм ч байгаасай гэж хүсэж байна.
Гэхдээ л та өөрийгөө болон нийгмээ толинд харж байгаа мэт болж байгаа юм биш биз… Тийм шүү!!!
/Болод.Мөнхдөл/