Агаарын бохирдолыг багасгах бас нэгэн арга

гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ энэ удаад жагсаал цуглааны аргаар бус өөр хэлбэрээр нэгэн үр дүнтэй зүйл зохион бүтээсэн байна.
Инженер Г.Шарав галыг дотроос нь үлээж идэвхжүүлэх нэг багаж бүтээжээ. Түүнийгээ Галын үлээгүүр хэмээн нэрлэж Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авчээ. Өөрөөр хэлбэл усыг ууршуулан түлж, бүрэн шаталт үүсгэх замаар утаанаас салах хэн ч хэрэглэх боломжтой аппарат зохион бүтээсэн байна. Багахан дашмаг мэт бөөрөнхий, хүйс, бүхий зузаан төмрөөр хийсэн эд. Түүний дотор ус хийж ган бөмбөлгөөр хааж оньслон түгжиж гал дээр тавьж буцалгаад пийшингийн үнс авдаг саванд байрлуулахад үнс унах сараалж төмрийн завсраар галын хотол руу үлээж, галын асалтыг эрчимжүүлдэг аппарат юм. Энэ аппарат дотроо олон нүх бүхий хүйстэй. Гадагш үлээх, зүүний үзүүрээр хатгачихсан мэт нэг л хүйстэй. Тэр хүйсээр хий үлээнэ. Үлээгүүрийн доторхи хүйс, ус хийх хоолойн түгжээ бүгд Оюуны өмчийн газрын баталгаа гэрчилгээ, даатгалтай юм байна.
Нийслэлийн утаа нь дутуу шаталтын үр дүн юм. Агаарын бохирдлыг химийн шинжлэх ухаанд эсрэг урвалаар нь авсаархан хямд зардлаар арилгаж болох аргыг заажээ. Өөрөөр механик байдлаар арилгах боломж үгүй юм. Онолын үүднээс тайлбарлавал галыг усаар идэвхжүүлж, бүрэн шаталт явуулснаар түлээ нүүрсээ хэмнэх боломжтой.
Мөн уур цацруулагчтай аппаратыг Эрс шиэнчлэл иргэний хөдөлгөний дэргэдэх Дэвшилтэт технологи-Yйлдвэрлэлийг дэмжих төв зохион бүтээжээ. Зуух, пийшингийн галын хотолд байрлуулж усыг түлш болгодог аппарат юм. Галын асалтыг даралт сайтай (Н2О) халуун уураар үлээлгэхэд галын асалт улам эрчимжинэ. Ийн эрчимтэй асч буй галын хотолд уур цацруулагчтай аппаратыг усаар дүүргэн тавихад ус буцалж халуун уураар зуух, пийшингийн дотор талд шатаж буй түлш (нүүрс)-ийг жигд үлээж бүрэн шаталт явагддаг байна. Галыг усаар тэтгэж шатаахад зуух, пийшингийн яндангаар гарч буй утааны өнгө цагаан болсон нь бүрэн шаталт явагдсаныг харуулж буй хэрэг. Гэр ахуйн Галын үлээгүүрүүд-ийн стандартыг боловсруулж Монгол Улсын Үндэсний стандарт хэмжил зүйн төвөөр батлуулан бөөнөөр үйлдвэрлэх тохирлын гэрчилгээг ч авчээ. Галын үлээгүүр, уур цацруулагчтай үлээгүүрийг нэг айл хосоор нь хэрэглэх шаардлагатай аж. Хос үлээгүүрийн үнэ 30-35 мянган төгрөг. Айл өрх жилд 3-5 тонн нүүрс түлдэг бол үүнийг хэрэглэснээр 1.5-2.2 тонныг түлнэ. Уг багаж тонн нүүүрсний ч үнэгүй, асар их түлш хэмнэдэг эд юм. 20-25 жил хэрэглэгдэх энэхүү хоё төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх аюулгүй гэдгийг зохион бүтээгчид нь онцлон дурдаж байсан.
А.Баярмаа Оллоо.МН