Пусан хотын дарга Улаанбаатарт хотод зочиллоо
Солонгосын Пусан хотын дарга Хо Нам Шиг Улаанбаатар хотод айлчлаж байна.
БНСУ-н Пусан хот 5 сая гаруй хүн амтай, далайн боомт хот юм. Пусан хот нь ирээдүйд олимп хийх хотуудын тоонд орж бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Баатарзориг Пусан хотын засаг дарга Хо Нам Шиг нарУлаанбаатар хот, Пусан хотын хоорондын хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурсан. Гэрээнд эрүүл мэнд, барилга,боловсролын салбарт хамтран ажиллах тусгагдсан байсан.
Дараа нь Үндэсний түүхийн музей үзэж, Монгол Улсын Их Сургуульд зочилож, Түмэн эх чуулгын тоглолт үзлээ.Мөн Яармагт баригдах шинэ хорооллын газртай танилцлаа.Хот байгууллалтын үнэлгээгээр 4 газрыг шалгаруулсанаас Яармагийг сонгосон юм байна. Яармагийг сонгосон гол зорилго нь Олон улсын нисэх онгоцны буудалаас ирсэн зочид төлөөлөгчид яармагаар дамжин өнгөрдөг гэсэн утгаараа УБ-хотын өнгө төрх олон улсын үүд хаалга гэж үзэж байгаа юм.
120 гаруй мянган хүн, 30 мянган өрх амьдрах энэ хорооллол нь 970 га газрыг хамарч байгаа. Энэ барилгын бэлтгэл ажилд ойролцоогоор 416 сая ам доллар шаардагдах юм байна.2005-2020 онд хэрэгжих энэ хорооллолд Сургууль, Цэцэрлэг,Эмнэлэг, Үйлчилгээний төв зэрэг бүгд багтаж төлөвлөгдөж байгаа гэнэ.Засгийн газраас хэрэгжүүлэж байгаа 40 мянган айл төсөлд энэ хорооллол багтаж байгаа.
Төсөлд Солонгосын урдаа баридаг том том корпрацууд оролцож байгаагийн нэг нь Ланд корпрешин, Зураг төслийг Хангарам корпраци төлөвлөн гаргаж байгаа юм байна.Пусан хотын дарга Хо Нам Шиг Яармагийн дэнжтэй танилцаад их л сэтгэл хангалуун УБ-хотын ирээдүйг их сайхнаар төсөөлж байна гээд бид та бүхэнтэй олон талаар хамтарч ажилахад бэлэн байна гэсэн.Пусан хотын дарга маргааш Пусан хотын гудамж нээх ёслолд оролцох юм
Оллоо.МН