Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр эхэлнэ

Чуулганыг уламжлал ёсоор УИХ-ын дарга нээж уг хэлэх юм. Мөн намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлэх ажээ. Түүнчилэн 46 дугаар тойргоос сонгогдсон Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүний тангараг өргөнө. Чуулганы танхимыг хугацаанд нь засварлаж дууссанаар намрын чуулган шинэ танхимдаа хуралдаж эхэлнэ. Чуулганы танхимыг өнгөрсөн баасан гаригт улсын комисс хулээн авсан юм. УИХ-аас баталсан төсвийн дагуу чуулганы танхимын өргөтгөлд нэг тэрбум орчим төгрөгийг зарцуулсан аж.
