С.Оюун Хэргийг илрүүлэх хүсэл зориг эрх баригчдад анхнаасаа байгаагүй

Yүнээс хойш хуруу даран тоолвол найман он улирчээ. Жил бүрийн эл өдөр С.Зориг агсны хөшөөнд ойр дотнынхон болон мөр зэрэгцэн явсан хамтран зүтгэгчид нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Энэ дагуу талийгаачийн ах С.Баяр, дүү УИХ-ын гишүүн С.Оюун болон албаны бусад хүн түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Оюун гишүүн, Ахын маань амь насыг хохироосон хэргийг илрүүлэх хүсэл зориг, эрх баригчдад, аль ч Засгийн газарт анхнаасаа байсангүй хэмээн гомдлын үг унагасан. Мөн хэрэв төрийн эрх баригчид тийм хүсэл зоригтой байж, уг хэрэгт ач холбогдол өгсөн бол илрүүлэх боломжтой байсан. Хууль хяналтынхан шалгах, мухарлах ёстой бүх зүйлийг шалгасан гэж би боддоггүй гэв.
Хөшөөнд цэцэг өргөх ёслолын дараа Зориг сангийн байранд талийгаачийн гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Yзэсгэлэнд С.Зориг агсны бага, оюутан ахуй нас болон ардчилсан хувьсгалд оролцож, төр, нийгмийн төлөө зүтгэж явсан үеийг дэлгэн харуулсан байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button