Б.САРАНТУЯА Одоо л өөрийгөө хайрлаж эхэлж байна

… Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учирсныг мэддэг болов уу
Зүүд нойрыг нь ганцаар хулжаан
Зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүнд дурсагдахыг хүснэ…
хэмээн дуулах. Дуу нь гоё юм аа. Ая нь бүр сайхан нэг л уянгалаг хэрнээ бас жаахан гуниг дагуулж. Дууных нь үгнээс хайр үнэртсэн. Магадгүй шинэ хайр ч байж болох. Бид хоёрын яриа эхэллээ. Сараа их өөрчлөгдөж. Цаанаа л гэгэлзсэн, эрхэмсэг хэрнээ эгэлхэн ээжийн дүрийг харах шиг болсон. Тэр жинхэнэ ээж болжээ. Яриаг маань яаж ийж байгаад хүүхдүүд рүүгээ эргүүлчихнэ. Сараа юу ярьсныг сонирхъё

-Охинтой болсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Уулзаагүй удсан байна шүү.

-Тийм ээ. Та тэгээд тэнхэрч амжив уу.?
-Яг үнэндээ төрөхдөө ядраагүй ээ. Дээр үед чинь гам хийх гээд хугацаа ордог байсан. Гэхдээ бусдын адил нэг сар гам барьсан. Тэгээд ч орчин үеийн эмнэлэгтэй болсон байна. Жирэмсэн байх үедээ ч ядарсангүй.

-Ажлынхаа хажуугаар охиноо хөхүүлж амжиж байна уу?
-Миний охин чинь их хөөрхөн. Өдөртөө гурван удаа мөөмөө идээд амжчихнаа. Мөөмөө идэнгүүтэй нам унтчихдаг юм. Санадаг байлгүй.

-Та яаж арчилж байна. Монгол маягаар л үзээд байна уу?
-Өө даавуу энэ тэр хэрэглээгүй. Памперс (чивхтэй)-тай найзлаад байна.

-Ярианаас чинь их л амархан амаржсан юм шиг санагдаж байна?
-Анхны төрөлт хэцүү байсан. Бүх л зүйл дээр шинэдээд. Эрхэмээг төрж байхад чинь гэрээрээ дүүрэн нярайн эмч цуглуулаад сандардаг байлаа. Харин охиноо төрүүлсний дараа бүх зүйлийг тайван хүлээж авч байна. Дээрээс нь охин хүүхэд болохоор сонирхолтой санагдаж байна. Тэгээд ч эмэгтэй хүнийхээ ид сайхан насан дээрээ төрсөн болохоор ээж гэдэг үүргээ дээд зэргээр ухамсарлаж байгаа. Хүүхэдтэй болно гэдэг хамгийн дээдийн жаргал юм даа. Бид хоёр чинь хэсгийнхээ эмнэлэг дээр яг цагтаа нь очоод үзүүлчихнэ. Тэгэхээр өвдөж зовох проблем бага л байна. Төрсний дараа ч толгой өвдөх, гар янгинах асуудал гарсангүй.

-Хоёр дахь төрөлт шинэ амьдрал бэлэглэдэг юм шиг ээ?
-Тийм шүү. Хурц зантай над шиг хүнийг их зөөллөж байна. Гоо зүйн мэдрэмж их тайвшралыг охин минь надад авчирлаа.

-Та их залуугаасаа тайзан дээр гарсан болохоор зарим хүн хөгширчихсөн юм шиг санаж магадгүй?
-Иргэний үнэмлэхээ шалгуулдаг юм бил үү (инээв). За яахав дээ одоо 36 настай хий настайгаа 37-той. Хоёр жилийн дараа дахин төрдөг ч юм бил үү гэж бодож байна.

-30 гараад ирэхээр бүсгүйчүүдийн дайчин чанар нь аажмаар багасдаг юм шиг санагдах. Шуурч өнгөрдөг үе аяндаа алга болох юм?
-Яг үнэнийг хэлэхэд шуурч байсан үе маань 30 нас хүрээд больсон шүү. Амьдралыг арай өөрөөр харж эхэлсэн. Аливаа зүйлийг их цэгцэлдэг, ээлж дараатай юмыг хийдэг болж. Өмнө нь их цайлган байж. Хүний төлөө л гээд гүйдэг байсан. Хүмүүсийн ажлыг бүтээх гээд тэр сонин, энэ телевизэд би хэрэгтэй гэж гүйдэг байв. Харин одоо бол алба, ар гэрээ хоёроо зэрэгцүүлж байна. Олон зүйлд санаагаа чилээх шаардлагагүй болсон.

-Өөрийхөө үнэлэмжийг мэдэрч байгаа нь тэр юм болов уу?
-Yгүй байх аа. Ерөөсөө өөрийгөө хэр хүндлэх, хувийн амьдралаа зохицуулах. Өмнө нь хүмүүс чинь завгүй байх моодтой байлаа. Нойр, хоолгүй явах гээд. Тэгээд ажлаа цагтаа хийдэггүй, за яг одоо гээд бие биенийгээ яаруулаад байдаг. Тийм бүдүүлэг байж. Би ч гэсэн тийм маягаар л амьдарсан байх юм. Харин одоо л өөрийгөө хайрлаж байна. Хамаагүй янз бүрийн хоол ходоод руугаа хийчихгүй дэглэм сахиад л явж байх жишээтэй.

-Та их өөрчлөгдөж?
-Магадгүй. Яг одоо нар жаргаж байгаа үед зуслан дээр ямар байдаг билээ сэтгэл минь тийм л байна. Маргааш бурхан чамайг хорвоогоос авч явах гэж байна, чи бэлэн байгаарай гээд хэлчихсэн юм шиг амьдралаа асар их мэдэрч байна. Ойрхон хугацаанд аав, ах хоёрыгоо алдсан болохоор амьд үлдсэн улсууд нь энэ амьдралаа их үнэлж амт шимийг нь мэдэрмээр байна. Тиймээс надад том тоглолтод оролцох, хүлээн авалт энэ тэр сонирхол татахгүй байгаа. Хамгийн гол нь гэр бүлтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх нь миний хувьд хамгийн сайхан амралт. Би хагас бүтэн сайн өдөр ажиллахаа больсон. Утас маань дуугардаггүй, надтай харилцдаг хүмүүс ч үүнийг мэддэг болчихсон. Ерөнхийдөө хүүхдүүд маань том болж байна. Тэднийхээ боловсрол, цаашдын ирээдүйд нь санаагаа чилээх ёстой. Би ийм байгаа учраас уран бүтээл минь удааширч байж магадгүй. Тэртэй тэргүй рок попын дуучид шил шилээ дараад зөндөө л төрж байна. Миний орон зайгаар дутахгүй байх л даа. Миний ажил өглөөнөөс эхлээд зай завсар өгөхгүй. Өглөө зургаан цагт босоод Эрхэмээ, Саранчимэг хоёрыгоо сургуульд нь хүргэж өгнө. Тэднийгээ хүргэж өгчихөөд гэртээ ирээд нохойгоо салхилуулна, дараа нь ээжтэйгээ өглөөнийхөө цайгаа хамтдаа уудаг.

-Та ээжтэйгээ хамт байгаа юм уу?
-Тэгэлгүй яахав.

-Та яриандаа гоо сайхны тухай багагүй хөндлөө. Сүүлийн үеийн одууд гоо сайхны хагалгаанд ихээхэн мөнгө зарцуулж байгаа бололтой?
-Гоо сайхны хагалгаа чинь XXI зууны нэг асуудал болж байгаа шүү. Би азтай л даа. Миний хамрыг өндөрсгөх шаардлагагүй, урууландаа цилкон шахуулах хэрэггүй. Бурхан намайг төгс заяасан байх аа (инээв). Нүүр будагчид намайг арьс чинь их гоё сайхан байна л гэдэг юм. Саяхан намайг төрөхөд Кристиан Диорийнхан тусгай бэлэг явуулсан байна лээ.

-Хуланд бэлэг өгөв үү?
-Тэгэлгүй яахав. Охинд маань их гоё бэлэг ирсэн. Дуучин Сэрчмаа, Ангирмаа, Номин, Эрхэмбилэгийн аав гээд бүгд л гоё бэлэг авчирсан. Намайг дөнгөж төрсний дараа дуучин Дашдондог эхнэртэйгээ ирээд персик авчирч өгсөн. Ам цангасан байсан болохоор идсэн чинь ямар сайхан байсан гээч. Бас манай эгчийн хийсэн хар шөл хөрөөд нэг л биш байсан чинь Шархаданд амьдардаг ах маань варианы шилэнд хийчихсэн сонингоор боочихсон хар шөл жинхэнэ сайхан байсан шүү. Хулангийн аав эмнэлэг дотор халаад нөмрөөд ороод ирсэн нь нэг сюрприз байсан.

-Эрхэмээг төрж байхад сэтгүүлчид их сүр дуулиантай байсныг санаж байна. Та нуугдаад л?
-Тийм ээ санаж байна. Энэ удаа нуугдаж муугдаагүй. Би амьдралтай ойртмоор байсан. Одоо хорооллын Миний дэлгүүр захаар орж жирийн л амьдарч байна. Охиноо хороололд төрсөнд бэлгэшээж байгаа.

-Дээдсийн амьдралаас татгалзмаар байна уу?
-Yгүй дээ. Долоо хоногийн гурван өдөр хүлээн авалтад орж байна.

-Найзуудтайгаа зүгээр чалчмаар санагдах юм уу?
-Тэгье гэж бодсон ч найзууд маань бүгд төрчихсөн. Очир-Ундраа инвестийн Оюунжаргал, Р.Эмүжин гээд. Хүүхдүүдээ тав, зургаан сартай болохоор нь ээжүүдийн уулзалт зохион байгуулах санаатай.

-Та бид хоёр уран бүтээлийнхээ талаархи яриаг хаяад байх шиг?
-Саяхан Дархан хот явсан. Заяа Ш студиэр Сэтгэл буруугүй дуундаа клипээ хийлгэлээ. Энэ дууг Л.Балхжавын энэ сарын 27, 28-ны тоглолтод нь зориулсан. Клип сонин содон зүйл ихтэй, бас богино маш хугацаанд бүтсэн.

-Шинэ клипний дараа ёс юм шиг нээлт хийдэг жишиг рок попынхонд тогтчихлоо. Та ч бас тэгэх үү?
-Би клипний нээлт энэ тэр хийхгүй. Клипээ чив чимээгүй байж байгаад гэнэт танилцуулна. Хоёрдугаарт, шинэ дуугаа сайтаар цацахаар болсон. Энэ нь төлбөртэй.

-Ямар төлбөртэй гэж?
-Оlloo сайтаар нэг дуу татаж авахад 400 төгрөг болдог юм билээ. 10 дуу татаж авахад CD-нд зарцуулах өртөг байх нь. Тэгэхээр сонсогчид дуучдын хөдөлмөрийг үнэгүй сонсох боломжгүй болно. Дуугаа нь FM, радиогийнхонд өгчихөөр хэчнээн тамгатай ч хулгайд алдчихдаг. Өмнө нь дуучдад төлбөр өгдөг байсан Элгэн нутаг FM татан буугдчихаж. FM-үүд бидний дууг зүгээр нэг явуулаад өнгөрөх биш бас үнэлэх хэрэгтэй. Харин залуу уран бүтээлчдийн хувьд арай өөр байж болно. Тэдний дуу FM-ээр цацагдаж байвал нэр хүндэд нь нөлөөлнө. Хангалттай байр сууриа олсон, орон зайгаа эзэлсэн бидний хэдэн уран бүтээлчид арай өөр. Жишээ нь, бид нэг дуу хийлгэхэд (дуу худалдаж аваагүй тохиолдолд) 600-800 мянган төгрөг болж байна. Yүн дээр бас аранжировикийн үнэ 380 мянган төгрөг. Ийм хэмжээний өртөг гаргачихаад ядаж эргүүлж авдаггүй юм аа гэхэд оюуны өмчийн эрхээ хамгаалах хэрэгтэй биз дээ. Та бүхэн анзаарсан бол миний дуу зах дээр бараг байдаггүй.

-Түрүүн ярьсан Сэтгэл буруугүй дуу-г хэн нэгэнд зориулсан тухай яриа байсан?
-Хүнд зориулсан энэ тэр зүйлгүй. Би өөрөө хайр дурлалдаа умбаад явж байна. Надад зориулсан байж болно. Яагаад болохгүй гэж. Энэ дууг манай Аранзай (Бат-Эрдэнэ) өнгөрсөн дөрөвдүгээр сард надад өгсөн юм. Би төрснийхөө дараа ая зохиогч Халиунд өгч аранжировик хийлгэсэн, Stars студид хоолойгоо бичүүлсэн. Эднийх mix down сайн хийдэг. Мөн хоолойны бичлэг чанартай хийхээс гадна, уран бүтээлчдэд үнийн уян хатан бодлого явуулдаг нь их таалагддаг болохоор би байнга үйлчлүүлдэг.

-Зарим зүйлээс анзаарч байхад дуучид өөрсдөө баяжаад, ая зохиогч, яруу найрагчид хөшигний ард үлддэг нь ажиглагддаг?
-Миний хувьд ч гэсэн хит болж чадаагүй дууныхаа мөнгийг төлөхгүй үе байдаг. Ийм нөхцөлд янз бүрийн арга бий л дээ. Жишээ нь яруу найрагч, хөгжмийн зохиолчидтойгоо тохиролцож болно. Зарим дуучид хит дууныхаа ашгийг өөрсдөө авах тохиолдол ч байдаг. Би ганцаараа оюуны өмчийн эрхийг эзэмшихийг урьтал болгодоггүй.

-Бас нэг зүйлийн тухайд гэвэл дуучдын пиар гэж цадигаа алдлаа?
-Энэ бол ёстой бүдүүлэг. Дуучид өөрсдөө ширээний ард суучихаад би ийм CD, клип гаргалаа гээд хэл амаа билүүдэж өгдөг. Уг нь тухайн дуучин үүнийг холоос хараад сууж байвал дээр юм сан. Алдартай дуучин мэдэгдэл хийх, танилцуулга хийнэ гэдэг дэндүү жулдсан асуудал. Ямарваа нэг үйл ажиллагааны нээлт хиймээр байвал хүн хөлслөөд суулгачих гэж зөвлөмөөр санагддаг. Өөрийнхөө өмнөөс ярина гэдэг дэндүү дотно асуудал. Тиймээс аливаа зүйлийг дамжлагатай хийж чадвал үнэ цэнийг давхар дагуулдаг давуу талтай.

-Харин таны пиар?
-Миний пиар яваад л байдаг байх гэж боддог шүү дээ. Би олон том телевиз, сонины чадалтай сэтгүүлч түншүүдтэй. Над шиг дэмжлэгтэй уран бүтээлч Монголд ховор байх. Тийм болохоор энэ тал дээр ерөөсөө санаа зовдоггүй. Ар тал сайтай дуучин гэх байх.

-Дуучид нэг л жишгээр явж байна. Эхлээд дуу, дараа нь клип, тэгээд CD гээд л. Энэ үнэхээр ашигтай байдаг хэрэг үү?
-Ашиг олдог үгүйг нь мэдэхгүй. Зарим залуу дуучид сайн менежмент явуулж байгааг сайшааж суудаг. Тухайлбал, Киви хамтлагийн менежмент. Тэдний продюссер Б.Ангирмаа хамтлагийн орлогыг зөвхөн өөрсдийнх нь уран бүтээлд зориулдаг. Уг нь тэд ягаан өнгийн гоё машин унаж болно шүү дээ. Тэгэхэд тийм биш, зөвхөн уран бүтээлд нь зориулах нь их таалагддаг. Охид их юм хийх тусмаа тэр хэмжээгээрээ даруухан байна. Тэднийг өмнө нь сонсдоггүй байсан бол одоо тоогоод байгаа шүү.

-Таныг анх дуулж байхад продюссер гэж байсан бил үү?
-Яг продюссер гэж байгаагүй л дээ. Яагаав анхныхаа менежерт хулхидуулж байсан биз дээ. Улсын циркт Сэтгэлийн үг нэртэй анхны тоглолтоо хийсэн. Менежерээсээ нэг ч төгрөг авч чадаагүй, мөнгөгүй болчихоод дуучин Наран, Алтаа нарын цалинг өгч чадахгүй найраад явж байсан үе бий. Ер нь уран бүтээл эхэлж хийж байх үед мөнгө олъё гэж үнэндээ боддоггүй байж. Бас дараа нь Б.Ангирмаа бид хэд Вавилион мөрний эрэг дээр тоглолтын тасалбарыг Дүрслэх урлагийн хэдэн хүүхдүүд дуурайлгаж хийчихээд бид цөм шатаж билээ. Тэгээд Соёл-Эрдэнэ хамтлагийн хөгжмийн түрээсийн тал мөнгийг төлж чадахгүй, 80 гаруйхан мянган төгрөгтэй үлдэж байсан. Тоглолтынхоо стрессийг тайлж тэр мөнгөөрөө Ханамаса-д орж тансагласан юм даг.

-Харин одоо?
-Одоо бол өөр болсон.

-Тайзаа орхиж байгаа болохоор фэнүүд чинь таныг юу хийхийг их сонирхож байгаа нь мэдээж?
-Ямар ч байсан өөрийн хүсч мөрөөдөж байсан рок попынхоо сургуулиа байгуулна. Газар маань ч бэлэн болчихсон. Тайзнаас бууна гэдгээ хэлчихсэн. Би талхныхаа мөнгийг ганцхан дуу дуулаад олдог юм биш ээ. Надад зар сурталчилгаа болон алдар нэрээрээ мөнгө олчих арга бий. Аргаа ядахад СУИС-д багшилчихна биз дээ. Надад санаа зоволтгүй ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button