Ц.НЯМДОРЖ өөрийгөө МАХН, УИХ-ын онц бүрэн эрхт төлөөлөгч гэж эндүүрсэн юм биш байгаа

Гэхдээ хүссэн болгон энэ албанд очихгүй. Тус банкны ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Учир нь, Монголбанк бол УИХ-ын мэдэлд байдаг цөөхөн байгууллагын нэг. УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудал оруулж ирнэ хэмээн үдээс хойших хуралдаан эхлэхийн өмнөхөн гишүүд ярилцаж байв. Уг нь хуулиар бол чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийн өмнө эхлээд Эдийн засгийн болон бусад харьяалагдах байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Мөн албан ёсны олонхи биш ч Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа МАХН аливаа томилгоог хийхдээ заавал Удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлэг дээр ярилцдаг жишиг бий.
Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг намын бүлгээр дамжуулж УИХ-аар ёсчлуулдаг бичигдээгүй хууль тус намд үйлчилдэг. Гэтэл өчигдөр эдгээр бүх процедурыг алгасч шууд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг завдав. Учир мэдэх нэгний ярьж байгаагаар энэ шийдвэрийг УИХ-ын дарга Ц.Нямдорж дангаараа гаргажээ. Эрхэм дарга энэ тухай УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулах ам шийдвэрийг үдээс хойш гэнэт гаргаж, тамгын газартаа үүрэг өгсөн бололтой.
Эх сурвалжийн мэдээлснээр Монголбанкны ерөнхийлөгч болгохоор зүтгүүлж буй хүн нь А.Батсүх аж. Бүр УИХ-ын гишүүдэд танилцуулгыг нь ч тараасан байв. Тэрээр Монголбанкны дэд ерөнхийлөгч бөгөөд сүүлийн үед халдлагад өртсөн гэдгээр нь сайн мэдэх Начин заан ББСБ-ын эзэн гэхэд болно. Учир нь, түүний эхнэр тус ББСБ-ын захирал юм. Харин Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоог Ерөнхий сайд болон МАХН-ын нөлөө бүхий хүмүүстэй санал солилцсон байж таараа. Тэр санал нь лав л А.Батсүх биш юм билээ. Ийн бусдаасаа зөрж А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгчид зүтгүүлж буй нь тэрээр өөрийгөө МАХН-ыг төлөөлнө гэж эндүүрснийх бололтой.
Ц.Нямдорж даргын гаргасан энэ шийдвэрийн цаана юу байгаа юм бол. Төрийн томилгоо бүрийг намын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийддэг явдлыг алгассан нь сайн хэрэг. Бүр сайшаах хэрэгтэй. Гэтэл УИХ-ын бүтцийн байгууллага болох МАХН-ын бүлэг, байнгын хороог алгасч шийдвэр гаргасан нь хачирхалтай. УИХ хамтын шийдвэр гаргадаг төлөөллийн байгууллага. Арай эрхэм спикер маань өөрийнхөө дангаар гаргасан шийдвэрийг 75 гишүүнийхтэй дүйнэ гэж бодсон юм биш байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button