Д.ЗYМБЭРЭЛЛХАМ Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төсвөөс гадуур шийдэх боломжтой

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сүүлийн хоёр чуулган дамнуулан төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгох талаар хэлсэн үнэдээ дурдлаа. Yг хэлэхээс өөр бодитой ямар ажил хийж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч нэг зүйлийг хоёр давтсан юм биш. Нэг асуудлыг шат дараатай гүнзгийрүүлж хэлсэн. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ төрийн мэргэшсэн албаны бие даасан байдлыг хангаж, үйлчилгээг тэгш, шударга болгохын тулд төрийн захиргааг улстөрчдөөс тусгаарлах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхийг хуульчлан баталгаажуулах нь төрийн албыг авилгаас сэргийлэн хамгаалахад ихээхэн чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Харин УИХ-ын энэ удаагийн намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дээрх санаагаа улам гүнзгийрүүлж, намчирхаж талцдаг гаж үзэгдлээс төрийн албыг чөлөөлж төрд шударга, чадварлаг ажилтныг сонгон шалгаруулж ажиллуулдаг зөв тогтолцоог бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулсан. Ерөнxийлөгчийн үг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдыг нам бус байлгахаар хязгаарлагдаагүй, төрийн алба бүхэлдээ шударга, шуурхай, ил тод, сайн тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн гэдгийг тодотгомоор байна.

-Ерөнхийлөгч энэ энэ талаар хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн. Хэзээ УИХ-д өргөн барих вэ?
-Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргаж, ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Ажлын хэсгийг би ахлаж байгаа. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд Ерөнхийлөгчийн байр суурь бүгд туссан. Төрийн жинхэнэ албаны ажилтан намын харьяалалгүй байх, харьяалалтай байгаа бол түүнээсээ татгалзах, улс төрийн намын үйл ажиллагаанд ямар ч хэлбэрээр оролцохгүй байх, тэдэнд улс төрийн намын зүгээс ямар нэгэн шахалт дарамт үзүүлэхгүй байх, төрийн албаны албан тушаалд маш тодорхой шалгуур баримтлан сонгож шалгаруулж ажиллуулах, Төрийн албаны зөвлөлийн статусыг мөн л улс төрийн намын нөлөөнөөс ангид байхаар зохицуулах гэх мэт нэлээд олон асуудлыг авч үзэж байна. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх зорилготой байна. Нийгмийн шударга ёсыг баримтлах, хууль ёсыг дээдлэн ажиллахад төрийн албаны зөв тогтолцоо, хэвийн ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Улс төрийн намууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн хийж байгаа мэдэгдлийг харахад энэ асуудал дээр санал нэг байгаа бололтой. Дэмжинэ гэж найдаж байна. Манай ажлын хэсгийн гишүүдийн зарим нь амарч байгаад одоо бүрдсэн. Аль болох шуурхай ажиллана.

-Ерөнхийлөгч хадгаламж зээлийн хоршоодын хохирогч нарын хохирлыг улсаас бүрэн нөхөн олгох нь зүйтэй гэж хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Эрх зүйн болон эдийн засгийн хувьд ийм боломж бий юү?
-Энэ бол онцгой тохиолдол. 10000 гаруй хохирогчдод 60-аад тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэр мөнгийг хэдхэн тооны хүн хадгаламж зээлийн хоршооны нэрээр зальдаж төвлөрүүлээд газрын гаваар хийчихсэн юм шиг үрэн таран хийсэн. Хүмүүс гадаад дотоодод насаараа ажиллаж олж хуримтлуулсан амь зуулгын хэдэн төгрөгөө хадгалуулаад алдсан, олон хүн цаашдын амьдралаа санхүүжүүлэх эх үүсвэргүй болсон. Энэ талаар хохирогчдоос өдий төдий захидал, гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр ирдэг. Ерөнхийлөгч тэр болгонтой маш анхааралтай танилцдаг, хохирсон хүмүүсийн төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч санал хүсэлтийг нь биечилж сонссон. Энэ байдал үүсэн буй болсон шалтгааныг ихээхэн судалж, дүгнэж цэгнэсний эцэст уг саналыг тавьж байгаа юм. Хэдэн жилийн турш л баахан олон хадгаламж, зээлийн хоршоод бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хадгаламжийнхаа сурталчилгааг цацлаа. Хуулиараа зар сурталчилгаа хийхийг хориглосон л байсан. Эрсдлийн санд хангалттай хэмжээний мөнгө төвлөрүүлсэн байх тухай бас л хуульд байгаа. Энэ ажил үндсэндээ хийгдээгүй. Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Энэ мэтээр төрийн зүгээс хуулийг хэрэгжүүлэх, хууль бус үйлдлийг цагт нь таслан зогсоох ажилд хариуцлагагүй хандсан нь сүүлдээ ийм ноцтой үр дагаварт хүргэсэн байгаа юм. Хохирогчид үүнд л эгдүүцэж, дургүйцэж байгаагаа гомдол хүсэлтдээ тусгасан байдаг. Байдал ийм байхад хохирсон хүмүүсийн гэнэнг гайхаад хохь нь гэж хандах эрх ард түмэндээ үйлчилдэг ардчилсан төрд байх учиргүй гэсэн байр суурийг Төрийн тэргүүн иш үндэс болгож байгаа.
Эрх зүйн боломжийн хувьд бол заавал төсвөөс гэхгүйгээр улсаас ямар нэгэн зөв шийдэл олж тусгайлан шийдвэрлэх боломжтой л доо. Гэхдээ энэ бол шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээд хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоосны дараа хийгдэх учиртай ажил шүү дээ.
Хохирлыг төлнө гэдэг бол улс хохирч үлдэнэ гэсэн үг бас биш. Цаг хугацааны л юм. Хохирогчдын хохирлыг барагдуулаад дараа нь гэм буруутай этгээдүүдээс төлбөрийг гаргуулж авах замаар энэ асуудлыг шийдэх ёстой байх. Ерөнхийлөгчийн бас нэг чухалчилж хэлсэн зүйл бол үүнд хариуцлага алдсан, хутгалдан оролцсон хэнбугайг ч хариуцлагааас гадна үлдээж болохгүй, шалтгаан нөхцөлийг нь гэм буруутай хүмүүсийг нь олж тогтооход анхаарах хэрэгтэй гэсэн. Иймд эдгээр хэргийг мөрдөж байгаа цагдаагийн байгууллага, түүнд хяналт тавьж байгаа прокурорын байгууллага, шүүн таслаж байгаа шүүх төрийн тэргүүнээс өгсөн энэ үүргийг онцгой анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, хэргийг хэдэн хүнээс хадгаламж авсан тэртэй тэргүй дансан дээр байгаа зүйлийг мэдүүлгээр батлуулахын тулд олон хүн байцаасныгаа их ажил хийлээ гэж үүгээр уг хэргийг нотлогдлоо гэж үзвэл туйлын учир дутагдалтай. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэг юунаас үүсэв, боломж бололцоог нь хэн гаргав, хэн хутгалдан оролцов, төрийн ямар тогтолцоо муу ажиллав, тэр их мөнгийг ямар аргаар хаана байршуулав гэх мэт бүх шалтгаан, нөхцөлийг бүрэн дүүрэн шалгаж илрүүлэхэд голлон анхаарах хэрэгтэй байгаа юм .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button