Цагаан будаа таргалуулж, бас…

Хүмүүс тэдгээрийг бор, эсвэл хар өнгөтэйг нь бодоход сайтар цэвэрлэж, сайжруулж, мөн жигнэж хэрэглэхэд илүү тохиромжтой болгосон гэсэн бодолтой явдаг билээ. Гэвч тэдгээрийг цэвэршүүлснээр биед илүү сайн болдог гэдэгтэй маргах хүн олон бий.
Будааг цэвэрлэх нэрийн дор хамаг шим тэжээлийг нь хальстай нь ялган хаяж зөвхөн ус даадаг, цагаан өнгөөрөө илүү болсон гурил гарган авснаар хүнд чухал амин дэм, эрдэс бодисуудаар хомс хүнс гаргаж авч ихээр хэрэглэх болжээ. Ингэснээр үр тарианы хальс болон түүний үр хөврөлд 28 төрлийн амин дэм, эрдэс бодисоос ес нь бүрэн арилдаг байна. Yүнд, хорт хавдрыг эсэргүүцэгч антиоксидант болох селен, цус төлжүүлэгч ванади, титан зэрэг онц чухал зүйлүүд ордог байна. Мөн бусад эрдэс ч олон дахин багассан байдаг. Цагаан гурилын 80 хувь нь нүүрс ус байдаг. Ингэж өтгөрүүлсэн тун бүхий нүүрс ус нь саахар, крем зэрэг өтгөрүүлсэн нүүрс устай холилдон нойр булчирхай, элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Талх, сахар, бялуу их идэх нь ямар аюулд хүргэж болох талаар мэргэжилтнүүд байнга бичдэг. Дээд гурилан хүнс нь хүний гэдэс дотор ороод гэдэсний шовгор сэртэнгүүдэд наалдан гүрвэлзэх хөдөлгөөнд саад болоод зогсохгүй, бусад хүнсний зүйлийг гэдэсний хананд шимэгдэхэд тусгаарлан саад болдог. Мөн энэ гурилан жонхуу нь гэдэсний салст бүрхүүлийн шингэнийг өөртөө уусган хуурайшуулж үрэвсүүлдэг. Цардуул их байвал тэр орчинд бичил биетэн үржиж хамрын ханиад, хэрх өвчин, бөөрний тэвшинцрийн үрэвсэл болон арьсны болон бусад архаг өвчинд нэрвэгдэмтгий болдог. Мөн цагаан гурил идэх нь хүнийг таргалуулж, хорт хавдарт өртөх магадлалыг ихэсгэдэг төдийгүй бодисын солилцооны хямрал, харшлын өвчнөөр 4-5 дахин илүү, гэдэсний хорт хавдраар 3-4 дахин илүү өвддөгийг эмч нар тогтоожээ.
Гурил, будаа, ногоо зэрэг цардуулаар баялаг хүнсийг тостой хайрч шарах үед хорт хавдар үүсгэгч акриламид ихээр үүсдэг байна. Мөн их тостой гурилан боов, жигнэмэг, амттангуудыг зэрэг иддэгээс жил бүр 500 мянган хүний нүдний АМД (нүдний ар талын гэрэл цуглуулах хэсэг) өвчлөн цус алдан, нас ахих тусам хараа нь дордсоор сохордог болохыг АНУ-ын судлаачид тогтоосон байна.
Хүүхдийн хамраас нус цэр их гардаг нь тэд нүүрс ус их иддэгээс болдог байж мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед сурагч байсан нэгэн буурал Хүүхэд бидэнд тэр үед хоол бага олддог, олдсон ч хивгээс өөр юм ховор байсан. Түүнээс хойш 50 гаруй жил болоод байхад бидний дотроос гэдэс дотрын өвчнөөр өвдсөн хүн байхгүй бүгд л өндөр насыг насалж байна гэж хөөрсөн нь анхаарууштай дурсамж юм.
Иймд бид царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг шиг хивэг, арвай, хоёрдугаар гурилыг хоолондоо голлон хэрэглэж сурах нь чухал. Манайхны хоолны байнгын орцын нэг болсон цагаан будаа нь мөн хальснаас нь цэвэрлэсэн хүнс тул дээд гурилын нэгэн адил нэмэр болохоосоо хор болох нь их юм. Монголчууд шар будаа их хэрэглэдэг байжээ.
Доорхи хүнсэгтэд эрдэмтдийн төгс уураг гэж нэрлэсэн мах, сүүнд нүүрс ус бараг байхгүй байгаагаас үзэхэд нүүрс усны тун их өтгөн байх тусам түүний ашигт чанар бага болж хорт чанар нь их болж байна.
Зүүн өмнөд Азийн оронд бери-бери гэдэг бодисын солилцооны аюулт өвчин их дэлгэрч байсны шалтгаан нь хальсалж цэвэрлэсэн цагаан будаа байсныг Голланд эмч тогтоожээ. Цагаан будааг цэвэрлэх явцад В1 зэрэг олон чухал аминдэм эрдэс бодис хаягддагаас хүн аминдэмийн хомсдолд орж, зүрх судасны системийн хямрал, сульдаанд ордог байна. Харин будааг хальстай нь хэрэглэж эхэлснээр дээрх өвчин арилсан гэдэг.
Манай өвөг дээдэс цагаан будааг зөвхөн будаалга, цагаалгын үеэр л хэрэглэж байнга идэхийг сэрүүднэ гэдэг байсан. Хоол хийхэд хялбар амрыг бодоод манай залуус цагаан будаа их хэрэглэх сонирхолтой болсныг зөв ойлгуулах замаар багасгах нь бидний үүрэг юм. Тэгээд ч түүнийг сайн угааж цэвэрлэсний дараа л хэрэглэж заншуулах нь чухал.
Хүүхдийн будаа нь мөн няцалж цэвэрлэсэн будаа байдаг учир ашиг бага юм. Иймд бид хальстайгаа байдаг гурвалжин, хошуу, арвай болон шар будааг түлхүү хэрэглэж занших нь чухал.
Нүүрс ус агуулаагүй буюу биологийн идэвхт нэмэгдэл хоол нь хүнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй юм. Хэдийгээр ийм хоол нь гадаадад их нэрд гарсан шинэ зүйл гэгдэж байгаа боловч манай ард түмэн аль хэдийнэ ийм хүнсний зүйлийг олноор бүтээж өргөн хэрэглэж ирсэн мах, өөх, борц, цагаан идээ зэрэг билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button