Эхнэр, хүүхэд маань нэг л хөндий…

Хүний амьдралын нугачаанд итгэл алдарсан, гуньж гутарсан, яах ёстойгоо, хэнд хандахаа мэдэхгүй яваа хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгч хэнээс ч дутахгүй дотнын анд нь байж чаддаг Амьдралын тойрог буланд өөрт тулгарсан асуудлын талаар захиа бичиж байна. Би та бүхэнд хандан захиа бичиж мэргэжлийн хүний зөвлөгөө авч байсан хүмүүст бас баяр хүргэмээр байна. Амьдралын тойрог-ийг унших бүрт хэн нэгэн дотнын хүнтэйгээ ярилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Хэдийгээр өөр хүний асуудал боловч тэр нь олон нийтэд, мөн тэдний дотор буй надад ч хүрдэг учраас би тийнхүү таашаан уншдаг юм.
Би 32 настай, эрэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би болоод манай гэр бүлийнхэнд дутагдаж гачигдах зүйл байдаг ч жирийн дундаж боломжийн амьдралтай айлуудын нэг. Эхнэрээ нэг хүүхэдтэй байхад нь бид суусан юм. Бид гэрлээд бас нэг хүүтэй болсон. Би дагавар хүүгээ хэзээ ч гадуурхаж, өөрийн хүүхдээс ялгавартай хандаж байгаагүй. Хоёр хүү маань ч хоёулаа надад дэндүү хайртай. Эхнэр ч мөн адил.
Гэтэл сүүлийн үед манай гэр бүлд нэг л таагүй уур амьсгал үүсээд байдаг болчихлоо. Том хүү надад нэг л хөндий хандаад, өвөр дээр эрхлэх нь цөөрөөд, заримдаа бүр над руу нэг л эвгүй хараад байх шиг санагдах болсон. Эхнэр маань ч надтай ярьж хөөрөх нь багасаад, ажлаасаа шалтгаангүйгээр оройтож ирээд байдаг болчихлоо. Ийм байдалд сэтгэл санаагаар унасан би хэд хэдэн удаа архи ууж бухимдлаа гаргасан юм. Гэхдээ гэр орондоо агсам тавиагүй. Эхнэртээ хандаж хэдэн ширүүн үг л хэлсэн. Гэтэл одоо байдал улам л дордоод намайг хэн ч тоож сонсохгүй, хайхрахгүй байх шиг. Би яах ёстойгоо мэдэхгүй өдөр бүр архи уух боллоо. Энэ миний буруу гэдгийг сайн мэдэж байгаа ч сэтгэлийг минь хэн ч ойлгохгүй юм. Хадмууд маань надад тийм ч муу ханддаггүй. Хамгийн гол нь би мэргэжил, боловсрол муутай болохоор боломжийн ажил олдохгүй, тэгээд л бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. Yнэндээ надад амьдралаа аваад явах хэчнээн их тэмүүлэл байлаа ч энэ нийгэмд хүний зориг мохох үе байх юм. Эхнэр маань наймаа хийж боломжийн мөнгө олдог байсан. Харин сүүлийн үед намайг хааяа архи уугаад байхаар хэдийг олж хэдийг зарцуулж байгаа нь мэдэгдэхээ байсан. Хүүхдүүддээ ч анхаарах нь багасаад гэр орон ч гундуу болоод байна. Архи уух нь асуудлыг улам дэвэргэж байна гэдгийг ойлгоод хэсэг тэвчлээ. Гэр орноо аль болох өөд нь татаж, хашаа хороогоо сэлбээд, нэг өдөр эхнэртээ энэ байдлынхаа тухай хэлж түүний ямар байр суурьтай байгааг сонсох гэсэн боловч намайг анхаарч сонсонгүй.
Аз жаргалтай байсан гэр бүл минь яагаад ийм болчихсоныг би огт ойлгохгүй байна. Гэхдээ би шалтгааныг нь олох гэж их хичээсэн. Надад нэг таамаглал байгаа л даа. Хүний амьдралд хошуу дүрж санаатай үймүүлдэг тийм атгаг санаатай хүмүүс дэндүү ойрхон байж магадгүй юм. Биднийг сайхан амьдарч байхад атаархсандаа ингэсэн юм уу, эсвэл зүгээр л тэгж дэмий балай юм ярьж явдаг хувийн араншинтай байдаг юм уу. Ямар ч байсан энэ бүхэн нэг тиймэрхүү зүйлээс үүдэлтэй байх гэж би боддог юм. Том хүү маань одоо тавдугаар ангид сурч байгаа. Түүнд эхнэрийн талын хэн нэг нь намайг төрсөн эцэг нь биш гэдгийг хэлчихсэн юм шиг байна. Уг нь том хүүтэйгээ эцэг хүүгийн жамаар явж амьдралыг туулъя гэж эхнэр бид хоёр тохирсон юм. Эхнэрээ би өөр хүнтэй болсон гэдэгт итгэхгүй байгаа. Надтай таарамж муутай болсон ч өөр хүнтэй болоогүй гэдэгт итгэж байгаа. Гэр бүлдээ урьдын адил сайхан байя гэж гуйж үзлээ, гутраад архи ууж үзлээ. Яагаад ийм болов, одоо яах вэ гээд ярилцах гэхээр бүгд л нүүрээ буруулаад үнэхээр хэцүү байна. Намайг яах ёстойг хэлж өгөөч. Би угаасаа үг дуу цөөнтэй л дээ. Гэвч хичээгээд эхнэртэйгээ сайхан ярилцах гэж хоолоо хийгээд хүлээдэг. Харанхуй болсон хойно ирээд л ядарч байна гээд унтаад өгнө. Өглөө үүрээр гараад явчихна. Амралтын өдрөө аавындаа очдог. Намайг учиргүй намайг харааж загнаад ажил хий, чи болохгүй байна гэхгүй юм. Энэ бүхний учрыг олохгүй байна. Би одоо яавал дээр вэ.

Та бүхнийг хүндэтгэсэн Б.Б

Ухаалаг, тэвчээртэй ЗАЛУУ ТАНД

Өсвөр үеийнхний хөгжлийн төвийн сэтгэл зүйч П.ГАНЦЭЦЭГ зөвлөж байна.

Сайн байна уу. Хүлээцтэй, тэвчээртэй, ухаалаг залуу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны захидал бидэнд тэр бүр ирээд байдаггүй сэдвийг хөндсөн байна. Манай эрчүүд өөрт тулгамдсан асуудлаа бусдад ярьж зөвлөгөө авах нь ховор байдаг. Тэр тусмаа яг чамд тохиолдсон энэхүү асуудлаар. Дээр хэлсэнчлэн таны ухаалаг, тэвчээртэй занг тань хувийнхаа зүгээс болон сэтгэл зүйчийнхээ хувьд их үнэлж байна. Чамд тохиолдсон энэ явдал түр зуурынх гэдэгт итгэж болно.
Эмэгтэй хүнд гуньж гутрах, сэтгэл таагүй байх шалтгаан маш олон байдаг. Магадгүй, таны эхнэрт өөрт чинь хэлж боломгүй, эсвэл хэлэхээс зүрхшээсэн ямар нэг асуудал тулгарсан байх. Тиймээс л ойрын үед сэтгэл нь тавгүйтэж чамд өмнөхөөсөө арай өөрөөр хандаж байж болох юм. Эхнэрээ өөр хүнтэй болоогүй гэдэгт итгэж байгаа нь туйлын сайн хэрэг. Хий хоосон хардалт хэзээ ч сайн зүйл авчрахгүй шүү дээ. Дагавар хүүгийн тань хувьд тэр, аав хүүгийн харьцаандаа огтхон ч өөрчлөлт оруулаагүй байх. Эхнэрийн тань эвгүй аашаас болоод чамд тэгж санагдсан биз.
Гэр бүлийн таагүй байдлаас болж хүүхдийн зан ааш ч өөрчлөгддөг шүү дээ. Гэхдээ одоо үгүй юм аа гэхэд хэзээ нэгэн цагт тэр өөрийнх нь жинхэнэ эцэг өөр хүн байсныг олж мэдэх л болно. Харин түүнийг ямагт эцгийн хайраар хайрлаж байвал өөрийг тань төрсөн эцгээ биш гэдгийг мэдсэн ч түүний хувьд чи төрсөн эцгээс нь илүү сайхан аав нь хэвээрээ л байх болно гэдэгт итгээрэй. Залуу та урьдны л адил, бүр өмнөхөөсөө ч илүүтэйгээр гэр бүлдээ анхаарал тавьж эхнэрийн тань ааш зан ямар шалтгааны улмаас өөрчлөгдсөнийг олж мэдэх хэрэгтэй. Дараа нь энэ тухай гэр бүлийнхэнтэйгээ нухацтай ярилцаж тэдэндээ маш их хайртай, үргэлж хайртай байсан, цаашид ч хайртай байх болно гэдгээ хэлээрэй.
Архи ууж зовлонгоо нимгэлэх аргыг тань зөвтгөж чадахгүй нь. Архи хэнийг ч, хэзээ ч сайн юманд хүргэж байгаагүйг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Бидэнд захидал бичсэн танд дахин баярлаж байгаагаа хэлье. Чам шиг олон залуу бидэнд сэтгэлээ нээж захидал бичиж байгаасай. Бидэнд дахин захидал бичээрэй. Танай гэр бүлд үүрдийн аз жаргалыг хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button