Монгол Улс гадаадаас ирэгчдээс ДОХ-ын шинжилгээг авч байя

ДОХ-ын шинжилгээ өгөхдөө хүрээд байсан эдгэшгүй хэмээх айдастай өвчний сураг алдраад удав. Тархац нь зогсч, нийгэм эрүүлжсэн юм шиг, эсвэл уг өвчнөөс айх айдас үгүй болсон мэт санагдах болсон тул ДОХ-ын шинжилгээний төвийг зорив. ДОХ-ын шинжилгээ өгөх гэсэн залуусын урт дараалал тус төвийн хонгилд хөвөрнө. Монгол Улсаас гадаадад гарч ажиллах, сурахаар явагсад заавал эрүүл мэндийн, ялангуяа ДОХ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг аж.
Мөн шинээр гэрлэгсэд дээрх шинжилгээг өгсөн байх ёстой тул шинжилгээ өгөгчдийн олонхи нь залуус байлаа.

Монгол Улсад гадаадаас түр оршин суухаар болон ажиллаж, амьдрахаар, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирэгчдээс ДОХ-ын шинжилгээ авдаг эсэх, дор хаяж л ДОХ-гүй гэсэн баталгаа баримтыг нь үздэг талаар тус төвийн холбогдох албаны хүмүүсээс асуув. Авдаггүй гэнэ. Учир нь энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал юм байх. ДОХ-ын шинжилгээг иргэн хүн өөрийн сайн дураар өгөх ёстой тул албадан шинжилгээнд хамруулж болдоггүй гэнэ. Хүний эрх гэвэл энд шинжилгээ өгч буй залуусын ч эрхийг Монгол Улс зөрчиж байна биш үү. Гэр бүл болох, эсэх нь хүний эрхийн асуудал. Хувь хүн өөрөө сонголтоо хийж, итгэлцсэний үндсэн дээр гэр бүл болдог. Тэгвэл яагаад хоёр хүний хувийн асуудлыг эмнэлгийн дүн шинжилгээгээр баталгаажуулах гэж нэг ёсондоо хуулиар албадан ДОХ-ын шинжилгээ өгүүлээд байгаа юм бэ. Бас Монгол Улсын иргэн хүн гадаадад гарч сурч боловсрох, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд өөрийн дуртай орондоо очиж ажиллах эрхтэй. Гэтэл энэ эрхийг зөрчиж заавал ДОХ-гүй гэсэн шинжилгээ өг гэж яагаад албадана вэ. Болдоггүй юм гэнэ. Гадаадад гарч сурч боловсрохоор явах гэж буй иргэдээс маань ОХУ, БНХАУ, Унгар, Чех, Солонгос, Япон зэрэг улс эрүүл мэндийн хуудас бөглүүлсэн байх, ялангуяа ДОХ-ын шинжилгээ өгсөн байхыг шаарддаг байна. Харин Солонгос улс руу ажиллах хүмүүсийг зуучлан гаргадаг Зуучлах товчоо нь тусдаа сорьц авч ДОХ-ын төвийн лабораториор шинжилгээ хийлгэдэг аж. Yүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар жолооны үнэмлэх авах, гадаадад явах, ажил, сургуульд орох зэрэг эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах хүмүүсийг төлбөрт үйлчилгээнд хамруулдаг байна. Энэхүү шинжилгээний үнэ тарифыг нь тухайн байгууллага нь дотооддоо хэлэлцэж тогтоодог гэнэ. Ийнхүү дотооддоо байгаа хүмүүсээ ямар нэгэн хуулийн шаардлага, сайдын тушаалаар ДОХ-ын шинжилгээнд хамруулаад удаж буй. Yүнд нь ч бид дасал болоод байна. Дотооддоо ДОХ-ын шинжилгээг идэвхийлэн хийдэг ч гаднаас ирэгчдээс ДОХ-ын шинжилгээ авдаггүй нь Та нар тараа, бид илрүүлье гэсэн уриатай ажиллаж буй мэт сэтгэгдэл төрүүллээ. Гэтэл ДОХ гээч өвчин маань жижиг буурай Монголоос дэлхий нийтэд тархаагүй байлтай. Учир нь гадаадад амьдарч байгаад ирэгчид, түр оршин суухаар Монгол Улсыг зоригч гадаадын иргэд, Хятад улаас ирж буй түр ажиллагсад, Монгол Улсыг дамжин өнгөрөгчдөөс ДОХ-ын шинжилгээ авах нь бүү хэл та ДОХ туссан уу гэж асуух нь хүртэл хүний эрхийг зөрчиж буй бүдүүлэг явдал болох аж. Гэтэл анх ДОХ өвчнийг тээн ирэгч нь гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн Монгол Улсын иргэн байв. Удалгүй Камеруны хоёр иргэнээс монгол бүсгүйчүүд ДОХ тээж үлдсэн нь илрэв. Бүр сүүлийн үеийн жишээ гэвэл Хятад улсад ажиллаж амьдран сурч буй цэл залуухан бүсгүй тус улсад хамтран амьдрагчаасаа энэхүү бэлэг-ийг авав. Өдгөө жуулчлалын шугамаар ирэгсэд, түр ажиллах, гадаадад амьдарч байгаад ирсэн иргэдийн дунд ДОХ-ын шинжилгээ хийх эрхгүй Монгол Улс ард иргэдийнхээ дунд Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд буй. Биеэ үнэлэгчдийг албадан ДОХ-ын шинжилгээнд хамруулж, шинжлүүлэх болов. Илрэхээр нь нэр насыг нь нууцалж байгаад хэвлэл мэдээллээр тэд дэх тохиолдол илрэв гээд л зарлаж суух. Зуны дулаан улирал эхэлмэгц Хятад улсаас барилгын ажилчид гэх тодотголтой хятад иргэдийг хувийн барилгын компаниуд оруулж ирдэг. Монгол охид ч тэдэн рүү хошуурах. Тав арван төгрөгийн төлөө, бие амар их мөнгө олон хүсэлд автсан бүсгүйчүүдэд юун ДОХ-ын тухай бодох, гэгээрэх ухааны сүв байхав дээ. Энэ тухай хэвлэл мэдээллээр хэчнээн бичээд, яриад төрөөс авч хэрэгжүүлсэн цэгцтэй бодлого одоог хүртэл үгүй гэхэд хилсдэхгүй. Мөн жуулчлалаар ирэгчдийг даган гүйлдсэн монгол охид шөнийн Улаанбаатарын буудал, баараар дүүрэн. Түр оршин суухаар, ажиллахаар ирэгчдийн хувьд Монголоос хамгийн хямдхан олдох зүйл нь нөгөө л бие амар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид биеэ үнэлэгч охид л байдаг. Тэд хэнтэй хавьтаж, ямар өвчин авч байгааг нь хэн ч мэдэхгүй. Мөн тэд хэнд тэрхүү өвчнөө халдааж нийгэмд тархаан байгааг тогтоох, хянах газар байхгүй. Ямар нэгэн байдлаар цагдаагийн шөнийн эргүүлд баривчлагдвал албадан шинжилгээнд орж ямар өвчтэйг нь мэдэх боломж бий. Бид өвчтэйг нь илрүүлээд гадаадынхан бидэнд авчирч тараагаад байвал Эрүүл Монгол хүн хөтөлбөр Өвчин илрүүлэх хөтөлбөр болж хувирах бус уу. Ямарваа нэгэн улсад үндэсний эрх ашиг гэж бий. Ялангуяа ДОХ-ын тархац хурдацтай хоёр их гүрний дунд оршигч Монгол Улсын хувьд энэ бодлого бүр ч зайлшгүй байх хэрэгтэй мэт.

Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, хүн амын эрүүл амьдрах эрх зөрчигдөж буй шалтгааны улмаас Гадаадаас Монгол Улсад түр оршин суух, ажиллаж, амьдрах, суралцахаар ирэгчдээс ДОХ-ын шинжилгээ авах, үгүйдээ л ХДХВ-ын халдваргүй гэсэн тодорхойлолтыг нь шалгаж байя. Гадаадын иргэнтэй тохиолдлын улмаас бэлгийн харьцаанд орсон хэн нэгэнтэй та ч гэсэн дэр хувааж магадгүйг үгүйсгэх аргагүй. Гадаадын хэн нэгэн эрхмийн эрх ашгаас Монгол Улсын ирээдүйн аюулгүйн баталгаа үнэтэй байх ёстой гэдгийг төрийн тэргүүнүүд маань эрэгцүүлж ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги боловсруулж зөвхөн Монголынхоо ДОХ-ын тохиолдлын талаар тоолж, бүртгэж суух биш гаднаас ирэх аюулаас иргэдээ хамгаалъя, сэргийлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button