Д.Ганхуяг ХЗХ-ны удирдлагууд хадгаламжаа нуун дарагдуулж ирсэн нь иргэдийг ноцтой хохироох шалтгаан болжээ

УИХ-ын даргын захирамжаар иргэдийг ноцтой
хохироосон хадгаламж зээлийн хоршоодын үйл
ажиллагааны тадаар дүгнэлт гаргах үүрэг бүхий
ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэхүү ажлын
хэсгийн дүгнэлт гарсантай холбогдуулан УИХ-ын
гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягтай
ярилцлаа.

-Ажлын хэсэг ХЗХ-д хуулийн цоорхойгоос болж дампуурсан гэдгийг тогтоосон юм уу?
-Иргэний хуулийн холбогдох заалтуудад хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулж байхаар тогтоосон байна. УИХ-аас Хоршооны тухай хуулийг анх 1995 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталж, улмаар 1998 оны нэгдугээр capын 8-ны өдрийн хуулиар дээр дурьдсан хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталснаар
хоршооны эрх зүин орчинг буй болгожээ.
Хуулиар хоршооноос эрхлэх үйл ажиллагааны төрлийг баталсан байна. Тухайлбал, хоршоо нь түүхий эд боловсруулалтын; үйлдвэрлэлийн, хадгаламж, зээлийн, борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн, үйлчилгээний, орон сууц барих зориулалтын, эд хэрэглэгчдийн гэх мэт үйл ажиллагаа эрхэлж болохоор хуульчилжээ.

Харин 2002 онд Хоршооны тухай энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, хуу¬лийн төсөл 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан байна.
Энэ хуулийн гол зорилт нь хоршоо нь гишүүдээсээ хадгаламж авч, гишүүддээ зээлдүүлэхтэй холбогдон харилцааг зохицуулах үүднээс Хоршооны хадгаламж, зээ¬лийн үйл ажиллагаа гэсэн бүлгийг шинээр нэмж, энэ үйл ажиллагааг явуулах боломжийг тодорхой болгох асуудал байсан гэдэг нь энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бүтэц, агуулгаас тодорхой харагдаж байна.
Иймээс хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоодын тоо 2003 оноос ихээр нэмэгдсэн байна.

Тухайлбал, өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй хадгаламж зээлийн 854 хоршооны 585 нь буюу 68.5 хувь нь 2002 оны 12 дугаар сараас хойш бүртгүүлсэн байна. Мөн хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг буцаан төлөхгүй байгаа, иргэдийг ноцтой хохироож буй хадгаламж зээлийн 22 хоршооны 87 хувь буюу 19 нь дурьдсан хугацаанаас хойш үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

-Тэгэхээр хадгалgмж зээ¬лийн хоршоод иргэдийг хохироох шалтгааныг төр бүрдүүлж өгсөн гэсэн үг үү?
-Улсын хэмжээнд бүртгэлтэй хадгаламж зээлийн 854 хоршоо байна. Үүнээс Улаанбаатарт 556 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн сарын байдлаар иргэдийг хохироосон нь тогтоогдсон хадгаламж зээлийн 22- хоршоо бүгд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байсан байна. Одоогийн байдлаар хадгаламж зээлийн эдгээр хоршоо нь нийт 9138 иргэний 57.37 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан төлж чадахгүй байгаа юм. Энэ тайланд орсон бүх мэдээллийг хадгаламж зээлийн зарим хоршооны уусгэн байгуулагчийн буруутай үйл ажиллаагны улмаас хадгаламж зээмшигч иргэдэд ихээхэн хэмжээний эд

хөрөнгийн хохирол учруулсан шалтгаан, нөхцөлийг судалж шийдвэрлэх Засгийн газрын ажлын хэсэг, Санхүүгийн зохицуулах хороо , хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдийн төлөөллөөс авсан.

-Хуульд тодорхой хэмжээгээр зааг, хязгаар тогтоож өгөх ёстой байсан юм биш үү?
-2002 оны Хоршооны тухай хуульд оруулсан нэмэлтээр хоршоо нь дээр дурьдсан үйл ажиллагаанаас хэдийгч нэгэн зэрэг эрхэлж болох талаар заалт оруулжээ. Мөн энэ хуулийн нэмэлтээр ХЗХ нь хадгаламжийн мөнгийг зөвхөн зээлийн санхүүгийн үүсвэрийн зориулалтаар ашиглах тухай заасан байна. Энэ хуулийн эдгээр заалтууд нь зарчмын хувьд зөрчилдсөн гэж хэлж болохоор байна. Иймээс хоршоо бүр бусдын мөнгийг хадгаламж нэрээр татан авч, өөр төрлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад хийж, улмаар хадгаламжийн хугацаа дуусгавар болгоход мөнгийг нь эргүүлэн олгож чадахгүй болсон тохиолдол олонтаа гарсан байна.

-Тухайлбал?
-Өнөөдөр иргэдийг ноцтой хохироогоод байгаа хадгаламж зээлийн 22 хоршоо нь иргэдээс 57.37 тэрбум.төгрөгөөс багагүй хадгаламж татан авсан нь тодорхой гэж дээр хэлсэн. Тэд үүнийхээ 23,35 хувь буюу 13.4 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд зориулсан байна.
Хуулийн дагуу сүүлийн үед үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байсан хоршоод хадгаламж нэрээр бэлэн мөнгө татан авч санхүүгийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой болсноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх хүолтэй хоршоод олноор нэмэгдсээр байна.

Мөн 2002 оны хуулиар хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь 20-иос доошгүй гишүүнтэй байх, зээл олгох эохийг шийдвэрлэдэг, олгосон зээлийг төлүүлдэг эрх бүхий зээлийн хороотой байх зэрэг онцлог зохицуулалтыг тусгасан бие даасан бүлгийг Хоршооны тухай хуульд нэмж оруулсан. Гэвч ийнхүү үйл ажиллагааг зохицуулсан хуулийн заалтууд нь хэт ерөнхий, дээр нь хадгаламж эзэмшигчийн бэлэн мөнгийг татсанаар тодорхой хэмжээний эрсдэл буй болдгийг анхаарч нэг гишүунээс хадгаламжид авах мөнгөн хөрөнгийн болон нэг гишүүнд олгох зээлийн хэмжээг хуульчлаагүй байна.

Тодруулбал, иргэдийг хохироосон ХЗХ-дын хадгаламж эзэмшигчид нь 10000 төгрөгөөс 285 сая төгрөг хүртэл хадгаламжтай байсан байна.

-Гэхдээ хадгаламж зээлийн хоршоодын удирдлагууд тодорхой хэмжээгээр хариуцлагатай байх ёстой байсан биз дээ?
-1995 онд батлагдан, 1998 онд шинэчлэн найруулагдсан Хоршооны тухәй хуульд хоршоо нь хөрөнгийн хариуцлага хүлээхдээ эхлээд хоршооны хөрөнгөөр энэ хөрөнгө нь хүрэлцэхгүй тохолдолд хоршооны гишүүдийн өөрийн хөрөнгөөр гэж заасан. Гэтэл энэ хуульд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнөх заалтыг хэвээр үлдээж, дээр нь хадгаламж зээлийн хоршоо нь үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээхээр тусгайлан заажээ. Иймээс Хоршооны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад энэ заалт нь хэр оновчтой болсон эсэхийг дзхин хянаж үзэх шаардлагатай болсон.

-Яагаад тэр билээ?
-Учир нь хадгаламж зээлийн хоршооны удирдлага буюу үүсгэн байгуулагчид нь бусад гишүүдийн оролцоогүйгээр шийдвэр гәргаж байсан учраас хоршооны хөрөнгөөс гадна өөрийн хөрөнгөөрөө хоршооны үйл ажиллагааны алдагдал, хөрөнгийн хариуцлагыг нөхөн хариуцах нь мэдээж шудрага асуудал биз дээ.

-Зарим хадгаламж зээлийн хоршоод анхнаасаа луйврын үйл ажиллагаа эрхэлж байсан гэж яригддаг. Хадгаламж нээхдээ иргэдийн мөнгийг авахаас өөр зорилгогүй байсан гэдэг шүү дээ?
– Хоршооны тухай хуульд 2002 оны хуулиар оруулсан Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно гэсэн, мөн Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно гэсэн заалтыг амьдралд хэрэгжүүлэх явцад хундрэл учирч байна.
Хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүнээр элсэх өргөдлийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, бүртгэх байгууллагад бүртгүүлнэ гэсэн. Харин мөн хуулийн 29 дүгээр зуйлд гишүүдийн буртгэлийг хоршооны тэргуулэгчид хөтлөх талаар заасан байгаа. Хоёрдмол утга бүхий эдгээр заалтыг ихэнх хоршоод дараахь байдлаар хэрэгжүүлж байгаа тухай Санхуүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар тогтоогдсон байна. Үүнд, хоршооны үүсгэн байгуулагчид нь гишүүн элсүүлэхдээ анкетыг авч тогтоосон хэмжээний хөрөнгө нэхэх, эсвэл зээл олгосны үндсэн дээр өөрсдөө бүртгэж ирсэн нь тогтоогдсон байна.

Харин гишүүнээр элсүүлсэн тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гараагүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт бараг байхгүй байжээ. Иймээс хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагч гишүүдээс бусад хадгаламж эзэмшигч болоод зээлдэгч иргэдийг хууль ёсны хоршооны гишүүн гэж үзэх үндэслэл тааруу. Иргэдийг их хэмжээгээр хохироогоод байгаа хадгаламж зээлийн дөрвөн ч хоршооны хадгаламж эзэмшигчийн тоо 1000-2500 хүрээд байна.

-Нөгөө талаар хуульд гишүүнчлэлийн хязгаарыг тогтоож өгөөгүй нь луйвар хийх орчинг бүрдүүлсэн гэх юм?
-2002 оны хуулиар хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна гэсэн нэмэлт оруулсан боловч хоршооны нийт гишүүдийн тооны дээд хязгаарыг хуульчлах нь зүйтэй байжээ. Зарим гишүүн гэж нэрийдэх хадгаламж эзэмшигчдийн тоо хэдэн зуу гарч байгаагаас гадна хадгаламж зээлийн томоохон хоршооны гишүүдийн тоо дээд тал нь
2493 болсон байна. Хуулиар хоршооны гишүүдийн тоонд дээд хязгаар тавьж өгөөгүйгээс хадгаламж эзэмшигч гишүүдийн зүгээс хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг багасгах, үгүйдээ алдагдуулах, уг хоршоодын үүсгэн байгуулагчдад дураараа авирлан, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг үрэн таран хийх, тэднийг хууран мэхлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ шалтгааны улмаас хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хэмжээ нь хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээнээс хэдэн арав дахин их болж, нэг хоршооны иргэдийг хохироосон хохирлын хэмжээ 79 саяас 14.6 тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.

-Ямар ч байгууллагад ямарваа нэгэн хяналт байдаг шүү дээ. Харин энэ талаар дээрх хуульд хэрхэн тусгасан юм бэ?
Хоршооны тухай хуулиар хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бухий бүх гишүүдийн хурал, төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчид, хяналтын зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагын талаар тусгасан л даа. Тухайлбал, хоршооны бух гишүүдийн хурлаас тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй аяналтын зөвлөл зээлийн олголт, эргэн төлөлт, зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй байхаар нэмэлт оруулсан.

Харин хоршооны тэргүүлэгчдийн болон зээлийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд тавих нөхцөл, шалгуурыг тодорхой зааж өгөх шаардлагатай байв.
Эдгээр хуулийн цоорхойг асуудал уусгээд байгаа хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд ашиглан татварын байгууллагад гаргаж өгдөг тайландаа хадгаламж эзэмшигчдэх авсан хадгаламжаа их, бага хэмжээгээр тусгалгүйгээр нуун дарагдуулж ирсэн нь иргэдийг ноцтой хохироох бас нэгэн томоохон шалтгаан болсон байна.
Нэгэнт санхүүгийн тайландаа хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг тэр чигээр нь тусгахгүй байх боломж байгаа тохиолдолд түүнийг ухамсаргүй этгээдүүд ашиглан хуурамч тайлан гаргаж, энэ тайланд үндэслэн Монгол банкнаас гаргасан ХЗХ-нд мөрдөх ёстой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмын дагуу холбогдох төрийн байгууллага хяналт тавилаа ч олигтой үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой юм.

-Хэчнээн хоршоо санхүүгийн тайлангаа хуурамчаар бүрдүүлсэн байгаа юм бол?
-Асуудалтай байгаа хадгаламж зээлийн хоршоодын ихэнх нь авсан хадгаламжийнхаа бараг тэн хагасыг санхүүгийн тайландаа тусгаагүй байна. Эрх-зүйн орчин ийм байдал хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин өгөхөд тун болгоомжтой хандах шаардлагатай байна. Энэ талаар бид Санхүүгийн зохицуулах хороонд санал хүргүүлсэн.

-Гэтэл тухайн үед хадгаламж зээлийн
хоршоодыг хянах үүрэгтэй байгууллагууд юу хийж байсан юм бэ?
-2005 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль гарч, үүнтэй уялдан Хоршооны тухай хуульд хадгаламж зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авч байж явуулах, хуулийн хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих болсон. 2002 оны 12 дугаар сэрын 12-ноос хойш хәдгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хоршооны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээ тогтоох журмыг Монголбанкнаас гаргаж, энэ журмын биелэлтэд ҮТЕГ хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцохоор болсон. 2005 он хүртэлх хугацаанд Монголбанкны ерөнхийлөгч болон ҮТЕГ-ын даргын зөвшилцлөөр Хоршооны тухай хуулийн дагуу гарсан журмын биелэлтэд хяналт тавих үүрэг Монголбанкинд шилжсэн гэсэн мэдээллийг ҮТЕГ-аас ирүүлсэн.

-Харин Монголбанкнаас ямар арга хэмжээ авч байсан бол?
– Монголбанкнаас хадгәламж зээлийн хоршоодод хадгаламж авах, зээл олгохын тулд реклам сурталчилгаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа, тиймээс ирэд болгоомжтой хандах ёстой талаар сэрэмжлүүлж байсан байна.
Тухайлбал, Монголбанкнаас зарим хоршоонд хэсэгчилсэн шалгалтыг 2004 оны дөрөв, 2005 оны гуравдугаар сард хийсэн байна. Шалгалтын дүнгийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан. Хоршооны тухай хуулийг зөрчсөн хадгаламж зээлийн зургаан хоршоог 50000-250000 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авч байжээ.
Хадгаламж зээлийн хор¬шоодын хууль зөрчиж байгаа байдал, хадгаламж зээлийн зарим хоршооны үйл ажиллагаа нь доголдож байгаа тухай хадгаламж эзэмшигч иргэдээс гомдол ирж байсан учраас иргэдийг хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө хадгалуулахдаа болгоомжтой хандахыг ихэвчлэн 2005 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулсаар байсан. Гэвч энэ үед иргэд аль хэдийнэ мөнгөө хадгалуулчихсан байсан байж болзошгүй байна. Ер нь уг харилцааг зохицуулах хуулийн заалт тодорхой бус, хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчид уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд тухайн хоршсюны үйл эрхийг түдгэлзүүлэх, зогсоох шаардлагатай байжээ. Хоёр ч удаа ҮТЕГ болоод Монголбанк хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үед өнөөгийн хадгаламж эзэмшигч иргэдийг ноцтой хохироогоод байгаа асуудал илрээгүй әж. Гол шалтгаан нь хадгаламж эзэмшигч иргэд буюу гишүүдийн бүртгэл, тэднээс авсан хадгаламжтай иж бүрэн танилцаагүй танилцах боломжгүй байсантай холбоотой.

Хадгаламж зээлийн хоршооны эрхзүйн орчин хангалтгүй гэдэг нь тодорхой байгаа нөхцөлд Монголбанк, ҮТЕГ-аас УИХ-д шалгалтынхаа дүнг танилцуулахдаа Хоршооны тухай хуулийг боловсронгуй болгох энэ хүртэл зарим хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллааг түр зогсоох хүртэлх саналыг тавих боломж байсан болов уу.

-Байдал бишидлээ гэдгийг харин хэрхэн мэдсэн хэрэг вэ?
-2005 оны 11 дүгээр сард УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, үүнтэй уялдуулж Хоршооны тухай хуульд Хадгаламж зээлийн уйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина, Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн өөрчлөлт бүхий заалтыг оруулсан. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо нь хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж, тэдний буруутай үйл ажиллагааг илруүлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй биз ээ.

-Хуулийн цоорхойгоос болж иргэд хохирсон нь тогтоогдлоо. Гэвч нөгөө талаар иргэдийн буруу тодорхой хэмжээгээр байгаа шүү дээ. Ядаж хуулиа судлах хэрэгтэй байсан юм биш үү. Зөвхөн хадгаламжийн хүүнд хууртагдаад мөнгөө өгчихөөд, сүүлд нь төр буруутай гэж аашлаад байх нь тийм зохистой гэж үү?
-Хуулийг сайн судлаагүй байж мөнгө хадгалуулан хоршооны гишуүн болж, хоршооны үйл ажиллагаа болон хөрөнгөд хяналт тавих хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй. Гэхдээ хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчид нь аль хэдийнэ тэргүүлэгчдээ сонгосон, хяналтын зөвлөлөө байгуулсан, эсвэл бух гишүүдийн хурлаа хийсэн тул танд хоршооны удирдлага болоод хяналтын бүтцэд орох боломж байхгүй гэсэн хариу өгдөг байсан нь тогтоогдсон.

-Ажлын хэсгийн дүгнэлт нэгэнт гарчихлаа. Харин одоо ямар арга хэмжээ авах вэ. Хууль баталснаараа төр буруутай гээд аливаа асуудал болгоныг төрд даатгах болж байна уу?
Энэ асуудлаар УИХ-ын дарга захирамж гарган ажлын хэсэг байгуулж, удирдамж баталсан. Түунд иргэдийг ноцтой хохироох болсон асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон саналын төсөл хийх тухай заагаагүй боловч эцэст нь энэ асуудал УИХ хүрэх хандлагатай байнә. Тиймээс энэ асуудалтай холбогдсон баримт материалтай боломжийн хэрээр танилцсаны хувьд зарим саналыг хэлмээр байна.

-Юу тэр билээ?
-Нэгд, Хоршооны тухай хуулийн хәдгаламж зээлийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн заалтуудыг тусгаарлан энэ чиглэлд бие даасан хуулийн төслийг Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газраас нэн яаралтай өргөн барих хэрэгтэй байна. Хоёрт, иргэдийн хохирлыг барагдуулахын тулд юуны өмнө холбогдох хадгаламж зээлийн хоршоодын өөрийн хөрөнгө болоод үүсгэн байгуулагч гишүүд, удирдлагын хөрөнгийг нэн яаралтай хамгаалалтад авах хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн байдлаар дээр дурьдсан хадгаламж зээлийн 22 хоршоонд 9100 гаруй хадгаламж эзэмшигч иргэдийн 57.37 тэрбум төгрөгийг буцаан төлж чадахгүй болсон гэсэн мэдээлэл байгаа.

Энэ мөнгөнөөс хураан битүүмжилсэн болон төлөгдөөгүй байгаа зээлийн хэлбэрээр нийт 19.31 тэрбум төгрөг байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнээс гадна хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчид болон удирдлагаас хадгаламж эзэмшигчдийн бусад хөрөнгийг юунд зарцуулсныг илруүлэх талаар боломжтой бүх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.
Хохирсон 9100 иргэний гэр бүл нь дундчаар дөрвөөс доошгүй гишүүнтэй гэж үзэхэд л 36000 иргэний эрх ашгийг ноцтойгоор хөндөөд бәйна.Үүнээс гадна энэ луйвраас болж гэр бүл салах, иргэд амиараа хохирох хэрэг гарсаар байгаа тухай мэдээлэл байна. Иймээс эдгээр иргэдийн хохирлын асуудлыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

-Энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үү?
– УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт, нэгдсэн дүгнэлтийг харгалзан хадгаламж зээлийн зарим хоршоо иргэдийг ноцтой хохироосон асуудлыг шийдвэрлэх саналыг энэ сарын 20-ны дотор УИХ-аар хэлэлцэх болов уу.

-УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын мөнгийг төр өгөх ёстой гэсэн утгатай үг хэлсэн?
-Яг ингэж хэлээгүй гэдэгт найдаж байна. Энэ асуудал даамжирч байгаа тул төр, засгаас анхаарах хэрэгтэй гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Түүнээс биш бүх хохирлыг төр барагдуулна гэвэл арай л бодит байдалд нийцэхгүй.

(Монголын мэдээ 196/1972)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button