Их өрд зуучилсан Чехийн компани бараа сураггүй болжээ

ОХУ-д төлөх их өрийн үлэмж хэсгийг цайруулсан мэдээ 2003 оны шинэ жилтэй давхцан олон хүний баярын нулимсыг барснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Их өр ингээд түүх боллоо хэмээн аймаг, хот болгонд хүндэтгэлийн концерт тоглож, баярын хурал хийн ёслолын буудлагаар тэнгэр мялаасан ч ОХУ-д Монголоос төлсөн гэх 250 сая ам.доллараас 50 сая нь алга болсон гэх дуулиан тасраагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн удахгүй ОХУ-д хийх айлчлалын үеэр ч энэ сэдэв хөндөгдөхгүй гэх газаргүй болж. Тэгвэл ОХУ, Монгол Улсын хооронд өгч авалцсан 250 сая ам.долларыг хойд хөршийн холбогдох банкинд албан ёсоор, бүрэн бүтнээр нь тушаасан гэдгийг гэрчлэх Чехийн Фиде гэгч групп бараа, сураггүй болжээ. Яг л найдваргүй зээлдэгч гэдэг шиг. Уг нь өр өгч, авсан талуудын гэрч болгож Чехийн дээрх группыг зуучлагч болгон хөлс мөнгө төлж ажиллуулсан баймаар. Алга болсон гэдэг 50 сая ам.долларын асуудал сөхөгдөөд нэхэгдвэл бүрэн бүтнээр нь эзэнд нь хүргэсэн гэдгийг нотлох гуравдагч этгээд ор мөргүй болоод удсан байна.

Үүнийг Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Йиржи Нэквасил нотолж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Вац¬лав Клаус өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Монголд айлчилсан билээ. Түүний айлчлалыг үр дүнтэй, нөхөрсөг халуун уур амьсгалд болж өнгөрсөн талаар ноён Элчин сайд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн. Гэвч айлчлалыг дэгалдан гарсан зарим дуулиан шуугианы талаар түүнээс асуулгүй өнгөрч чадсангүй. Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг цайруулахад зуучилсан Чехийн Фиде группын эзэн баривчлагдсан, эзэн нь Чехийн Ерөнхий сайд асан хүн байсан. Ерөнхийлөгчийг дагалдсан бизнесийн багт оролцож Монголд ирсэн Гордиц компанийн төлөө-лөгч Яромар Рожезач, АВР компанийн ерөнхийлөгч Войтех Попелка нар Фиде-гийн талаар хэвлэлд ярилцлага өгсөн. Чехийн Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын нэг гол зорилго нь Фиде группын эзэн баривчлагдсантай холбоотой байсан гэх зэрэг дуулиан Чех улсын Ерөнхийлөгч В.Клаусын айлчлалын үеэр олонтаа сонсогдсон.

Энэ бүхний учрыг олохоор АЭ-ийн сурвалжлагч ноён Элчин сайдад хандав. Элчин сайд Йиржи Нэквасил нутагтаа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байсан, дараа нь Гүржид Элчингээр сууж байгаад Монголд иржээ. Тэрээр дипломат алба, генерал цолоороо андгайлан байж асуултуудад хариулсан юм. Түүний дипломатч, генерал хүний хувьд гэж байгаад хэлснээр бол Чехийн Ерөнхийлөгчийн айлчлал их өрийн асуудалтай ямар ч хамаагүй байсан гэнэ. Их өр нь Монгол-Чехийн хамтын ажиллагаатай холбоогүй, зөвхөн Монгол-ОХУ-ын хоорондын асуудал тул Чехийн талд тэр асуудал хамаагүй аж. Уг нь Элчин сайд Фиде группын талаар мэдээлэл олж авахаар хөөцөлдөж үзжээ. Фиде группын талаар сонирхсон боловч ямар ч мэдээлэл олж авч чадаагүй. Интернэтээс ч, Чехийн аж ахуйн нэгж, компаниудын жагсаалтаас ч олдоогүй. Фиде бол 100 хувь хувийн өмчит компани. Чехийн Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй тул энэ талаар мэдээлэл хийх бодолгүй байна. Их өр бол миний эрх
мэдлийн хүрээнд орохгүй гэж Элчин сайд хэлэв. Харин хэвлэлд ярилцлага өгсөн хүмүүс бизнесийн группт оролцож ирсэн нь үнэн бөгөөд хувийн хэвшлийнхэнд Ерөн¬хййлөгчийн нөлөө байхгүй тул тэдний хэнд юугаа ярих нь хамаагүй аж. Фиде групп дампуурсан, захирал нь баривчлагдсан байлаа ч тэр нь шүүх, цагдаагийн эрхийн асуудал тул Чехийн төрд хамаагүй гэсэн тайлбарыг Элчин сайд өгөв.

Эгийн голын усан цахилгаан станц, залуучуудын орон сууц, казино гээд Чехийн талтай холбоотой бүтэл муутай асуудлууд байдаг.Тэдгээрийг төрийн оролцоогүй гээд орхиод байх эсэхийг сэтгүүлчид бас Элчин сайдаас лавлаж байсан. Ноён Йиржи Нэквасилийн хэлснээр тэднийг төрийн зүгээс Монгол руу явуулаагүй, улсаас баталгаа гаргаагүй. Түүний төлөө Чехийн төр хариуцлага хүлээх ёсгүй. Харин Хилтон зочид буудлыг барьж байгаа, Улаанбаатараас 40 км-т баригдах нефть боловсруулах үйлдвэр дээр ажиллах гэж буй зэрэг нөлөө бүхий томоохон банк, компанийн хувьд баталгаа гаргаж болох аж. Элчин сайд Чехийн төр, Засгийн газрыг төлөөлөхөөр ирсэн тул хувийн компани, хувь хүмүүсийг төлөөлөхгүй гэж байв. Хоёр улсын хоорондын том асуудал болох их өрийг цайруулсан явдалд Чехийн хувийн жижиг компанийг оролцуулж, мөнөөх зуучлагч компани нь ийнхүү дампуурч сураггүй болжээ. Их өрийн асуудал эргэж задардаг юм гэхэд, 50 сая ам.доллар хэзээ нэг цагт нэхэгдээд ирвэл нүүрэлдүүлэх гуравдагч этгээдгүй болжээ, Монгол Улс.

Ардын эрх сонин 194 /472/

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button