Гишүүд боловсролын салбарын дампуурлыг зарлаж, сайд нь цээжээрээ хамгаалав

Шинэхэн гишүүн Ө.Энхтүвшин л салбарыг нь хариуцсан сайд юм хойно хэрдээ хамгаалж, дампуурсан гэж хэлж арай ч болохгүй байх аа гэж өмөөрлөө. Yүнийг Ц.Нямдорж дарга дэмжиж, эрхэм гишүүдэд бодож ярихыг зөвлөнө билээ. Ажил бол байна. Харин чадвартай, шалгуурыг нь хангасан боловсон хүчин алга. Социализмын үед нэг ангийн 30 сурагчаас тав нь л их, дээд сургуульд элсдэг байсан бол өдгөө 30-уулаа оюутан болж байна. Гэвч тэр 30 оюутан сургуулиа төгсөхөд тав нь л ажилтай болдог. Дээд боловсролын нэр хүнд шалан дээр уначихсан. Энэ нь монголчуудын ядуурлын томоохон шалтгааны нэг болоод байна гэж З.Энхболд гишүүн шүүмжлэв. Их, дээд сургууль ядуурлын үүд хаалга болжээ гэсэн бодолтой гишүүн өөр хэд, хэд байсан бөгөөд Р.Буд гишүүн бүр тоо, тоймоо алдсан сургуулиуд хэчнээн төгрөгийг залгидгийг тооцоолчихсон байлаа. Түүний хэлснээр, 180-аад их, дээд сургуульд 140 мянга гаруй оюутан суралцдаг гээд бодоход монголчууд 50 гаруй тэрбум төгрөгийг боловсролд зарцуулж буй гэнэ. Энэ том тоог нийт өрхөд хуваахад нэг айл жилд 100 мянган төгрөгийг боловсролд зарцуулдаг нь харагдаж буй аж. Чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газрын үйл ажиллагааг нь зогсоодог шиг хөдөлмөрийн зах зээлийн хөлд хөглөрч, гологдсон боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг хаах хэрэгтэй гэсэн санааг Р.Буд гишүүн гаргана билээ. С.Баярцогт гишүүн энэ зуур их, дээд сургуулиудыг олон мянган хүнийг өчнөөн тэрбумаар шатаасан хадгаламж, зээлийн хоршоотой зүйрлээд авсан. Манай зах зээлийн систем өөрөө чанаргүй сургалттай сургуулиудыг түлхэн, шахах төвшинд хүрээгүй байгаа учир төрөөс бодлогоор энэ алхмыг хийх хэрэгтэй гэж тэрээр хэлэв. Энэ мэтээр боловсролын салбарын дампуурлыг олон гишүүн Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хэлэлцэхдээ зарлаад авсан юм.
Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд 25 жил ажиллаад тэтгэвэрт гарсан багшид 12 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэлэг өгөхөөр тусгаад буй. 25 жилээс 10 жилд нь хөдөө, орон нутагт ажилласан бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгө өгөхийг ч амлаж. Хуулийн төсөл санаачлагчид түүнийгээ багш нарыг хөдөөд хайртай болгох хөшүүрэг гэж үзсэн бол зарим гишүүн түүнийг нь эсэргүүцэв. Тэтгэвэрт гарахдаа би 18 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авна гэсэн бодол багш нарыг хөдөөд аргамжиж чадахгүй гэж тэд үзжээ. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн ийм жижигхэн сэтгэж байсан дор нь хөдөө ажиллаж буй багш нарт үндсэн цалингийн урамшуулал өгч байвал яасан юм гэсэн санал гаргасан. Мөн хуулийн төсөлд хөдөө гэсэн үгийг хэрэглэсэн нь хэт ерөнхий байна. Төв аймгийн нийслэлд ойрхон сумд ч хөдөөд орно. Иймээс алслагдсан бүс нутаг, говийн болон бусад боловсон хүчин дутагдалтай нутагт гэж тодорхой ангилъя гэж тэрээр хэллээ.
Хувийн сургуультай зарим гишүүн Сургалтын төрийн сангийн мөнгөнөөс хүртэж, халаасаа түнтийлгэх гээд булхай, будлиан хийдгийг Э.Бат-Yүл гишүүн энэ үеэр илчилсэн. Иймээс Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хөдөө, орон нутагт таван жил ажиллана гэж амлаж, гэрээ байгуулсан оюутанд Сургалтын төрийн сангаас зээл олгоно гээд тодорхой хуульчилъя гэсэн санал гаргав. Yүнийг нь хуулийн төслийг боловсруулсан гишүүдийн нэг Б.Эрдэнэсүрэн толгой дохин хүлээж авсан. Боловсролын салбар өчигдөрхөн болохоо байчихсан мэт гишүүд дуу, дуугаа авалцан халагласан дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Хуулийн төсөлд тусгах нарийн, ширийн заалтуудыг дараа, дараагийн хэлэлцүүлгийн үеэр шийдэх юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button