Хэл амаа ололцохгүй бол Засгийн газрыг тэраана хэмээн Махмуд Аббас мэдэгдлээ

Израилийн ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөгчийн мэдээлснээр хатагтай Кондолиза Райсын айлчлал Палестиний газар нутагт энх тайван байдлыг тогтоох зорилготой. Хатагтай Райс Израилийн Гадаад хэргийн болон Батлан хамгаалах сайдтай хийх хэлэлцээрийнхээ үеэр Газын зурвас дахь хатуу дэглэмийг зөөлрүүлэх шаардлага тавина гэж мэдээлж байна. Палестиний автономийн удирдагч Махмуд Аббастай өчигдөр Кондолиза Райс уулзах үеэрээ энэ хүнд цаг үед түүнийг дэмжихээ илэрхийлжээ.
Израиль-Ливаны хооронд өрнөсөн мөргөлдөөн дууссаны дараа Кондолиза Райсын энэ бүс нутагт хийж байгаа анхны айлчлал юм. Израильд ирэхээс өмнө Райс Египет, Саудын Арабын удирдагчтай уулзсан билээ.

Айлчлалынхаа үеэр хатагтай Райс Палестин-Израилийн хэлэлцээрийг
түргэтгэх давхар зорилго агуулж байгаа. Гэсэн ч ВВС агентлагийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Палёстин ч, Израиль ч бие биетэйгээ уулзахыг яарахгүй байгаа бөгөөд хатагтай Райсын хүчин зүтгэл талаар болох магадлалтай аж.
Райсын айлчлалын өмнөхөн Палестиний удирдагч Махмуд Аббас Засгийн газрын төвшинд хэлэлцээрийн тухай хэлэлцээд амжилтад хүрээгүй тухай мэдээлсэн билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан сонгуулийн үр дүнд Палестиний парламентад ХАМАС бүлэглэл олонх болж байгаа билээ. Сонгуульд ялалт байгуулсан ХАМАС өөрийн Засгийн газраа дангаар бүрдүүлж, Израилийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь дэлхийн олон нийтийн дургүйг хүргээд байгаа билээ. ХАМАС бүлэглэл зорилгодоо хүрэхийн тулд аливаа хүчирхийллээс татгалзаж, Палестин-Израилийн хэлэлцээрийн өмнө хүрсэн амжилтыг бататгана хэмээн амалсан билээ. ХАМАС-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл болгож дэлхийн улс орон төдийгүй Израиль Палестинд үзүүлж байсан эдийн засгийг дэмжлэгээ зогсоосон нь тус улсын эдийн засгийн сүйрлийн ирмэгт аваачиж, төрийн ажилтнууд нь хэдэн сараар цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ бүх байдлаас үүдэн хэдэн долоо хоногийн өмнө ХАМАС-ууд Засгийн газраа дангаар биш үндэсний эв нэгдлийг хангасан байдлаар бүрдүүлэхээ зарласан.

Энэ нь юуны түрүүнд ХАМАС-ыг бодвол арай аядуу байр суурийг баримталдаг Махмуд Аббасын толгойлсон ФАТХ бүлэглэл Засгийн газрын бүрэлдэхүүнд орно гэсэн үг. Палестиний шинэ Засгийн газар Израилийг хүлээн зөвшөөрнө хэмээн Махмуд Аббас мэдэгдсэн ч, тэр даруй ХАМАС Израилийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаагаа хариу мэдэгдсэн. Энэ асуудлаар нэг биш сар маргаж байгаа ч хэл амаа ололцох найдлага улам бүр багассаар байгаа юм. Ямар ч харилцан яриа алга. Одоо бүх зүйлийг тэгээс эхлэхээс өөр зам алга хэмээн Махмуд Аббас ярьжээ. Энэ нь тэрээр өөрт байгаа бүрэн эрхийн дагуу Засгийн газрыг тараах хүртэл алхам хийж магадгүй хэмээн сануулсан хэрэг юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга палестинчуудад дэлхий нийттэй хамтарч ажиллаж чаддаг Засгийн газар хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Ардын эрх сонин 194 /472/

А.Амар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button