Марко Поло-гийн эзэд цагдаагийхныг нотлох баримтгүй барьдаг гэв

ФЭБ төрийн бус байгууллага, цагдаагийн ажилтнууд хамтран Марко поло шөнийн цэнгээний газрын талаар мэдээлэл хийнэ гэсэн зар өчигдөр өглөө тарсан. Тус цэнгээний газарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын байгууллага хэд хоногийн өмнө гаргасанд цагдаагийн зарим нэг ажилтан эсэргүүцэлтэй хандаж байсан юм. Энэ бол хэрэгсэхгүй болгох хэрэг яав ч биш гэж хэргийг шалгаж байсан цагдаагийн ажилтан хэлж байлаа. Тиймээс ч хэвлэлийн бага хурлын зарыг сонсоод цагдаагийнхныг өөрсдийн байр сууриа хамгаалсан мэдээлэл хийх юм байна гэсэн бодолтойгоор Хэвлэлийн хүрээлэнг зорьсон юм. Гэтэл тэнд ямар ч цагдаагийн ажилтан байсангүй. Харин Марко поло шөнийн цэнгээний газрын эзэн, Италийн иргэн Бернандо Франческо, түүний эхнэр Энх-Оюун нар өмгөөлөгчийнхаа хамт ирсэн байв.

Энх-Оюун хэвлэлийн бага хурлыг нээж, өөрийгөө өмгөөлсөн гомдлын үгсийг бараг 30 минут хөврүүлсэн. Тодруулбал, тэрээр Гадаад, дотоодын иргэн аль нь ч байсан сэжиглэн шалгах юм мэдээж байж болно. Гэхдээ манай тухайд бол цагдаа нар бидний нэр хүндийг унагаж, бизнесийг зогсоох гэсэн оролдлого болсон. Нэгдүгээр сарын 18-нд Цагдаагийн ерөнхий газрын ажилтан Эрдэнэбаяр /Улсын мөрдөн байцаах газрын II хэлтсийн дарга/ биднийг саатуулж, нөхрийг маань хүн танихгүй болтол зодсон. Тэгж зодчихоод зургийг нь авч олон нийтэд хүргэнэ гэхээр үүнийгээ нууцалж ямар ч баримт үлдээгээгүй. Үүнийхээ дараа ямар ч нотлох баримтгүй хэрнээ байлдааны зориулалттай буу хадгалж, 400 охиныг заржээ гэсэн мэдээлэл хийснийг сэтгүүлчид та нар дуулиан болгон цацсан. Би асууя, яагаад та нар баримгүй мэдээлэл нийтэлж, нэвтрүүлдэг юм бэ. 2002 онд тендерт ялсан АСА трейд гэдэг компаниас бид буугаа худалдаж авч, Цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрлийг нь авсан. Гэтэл зөвшөөрөлгүй буу, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг хадгалж байжээ гэсэн мэдээлэл бас нийтэд хүргэсэн гэлээ.
Харин түүний нөхөр Бернандо Франческо Монголд зөвхөн мөнгөтэй хүнд хууль үйлчилдэг юм уу. Тэгвэл ийм хууль байх хэрэггүй гэсэн утгатай үг хэлснийг эхнэр нь орчуулсан. Сэтгүүлчид тэднээс сонирхсон асуултдаа хариулт авахыг удаа дараа хүссэнээр асуулт хариулт өрнөлөө.

-Цагдаагийн ажилтнууд хэв¬лэлийн бага хурал хийнэ гэсэн зар тарсан. Яагаад байхгүй байгаа юм бэ?

Энх-Оюун -Хэвлэлийн бага хуралд ирж оролцооч гэсэн урилгыг цагдаагийн бүх хүмүүст хүргүүлсэн.

-Марко поло-д холбогдох хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Гэтэл яагаад хэвлэлийн бага хурал хийгээд гомдол тавиад байгаа юм бэ?

-Хэрэгсэхгүй болгосонд ч гомдолтой байна. Гэм буруугүй байхад биднийг 51 хоног хорьж, эрхийг минь зөрчсөн.

-Холбогдох байгууллагууд танайхыг шалгахаар очиход оруулдаггүй. Ямар учраас тэгдэг юм бэ?

-Хэдэн оны, хэдэн сарын хэдэнд, хаанаас, ямар хүмүүс очиход оруулахгүй байсныг тодорхой хэлж болох уу. Тэгвэл энэ асуултад чинь хариулья. Шөнийн 12 цагаас хойш бид хаалгаа барьдаг. Хаалга үүдээ түгжихгүй бол хэн дуртай нь орох гээд байдаг юм.

-Цагдаагийнхныг нотлох баримтгүйгээр мэдээлэл тараасан гэж та хэллээ. Танайхаас хураагдсан урт буу, гар буу, сум, сэлэм, СD, эм бодисыг сэтгүүлчдэд тухайн үедээ үзүүлж байсан?

-СD дээр Монголд хийсэн бичлэг байхгүй. Зөвхөн гадаадын орнуудад байхдаа манай гэр бүлийнхний хийлгэсэн бичлэг байдаг. Манай нөхөр уудаг юм.
Энэ маягаар асуулт хариулт өрнөж эхлэхэд өмгөөлөгч, зөвхөн 400 эмэгтэйг зарсан уу гэдэг сэдвийн хүрээнд асуулт асуухыг сэтгүүлчдэд санууллаа. Түүний тайлбарласнаар хэвлэлийн бага хурлын сэдэв нь Марко поло-гийн эзэд 400 охиныг зарсан уу гэдэг асуудал гэнэ. Гэвч сэтгүүлчид түүний үгэнд ороогүй юм.

-Хурааж авсан зүйлээ цагдаагийнхан сэтгүүлчдэд үзүүлсэн. Монгол охидын талаарх таатай гэж хэлэхээргүй дүрс бичлэг, нэг хүн уудаг гэхэд маш их, хоёр том хайрцаг эм бодис байсан?

-Хоёр охины тухайд бол бэлтгэл хийж байсан үеийнх нь дүрс бичлэг. Би өөрөө бүжгийн багш хүн. Охидуудад бүжиг заадаг. Эмийг хэдэн ч хайрцаг хадгалаад ууж болно биз дээ.

-Буу, сум, сэлмийг яах гэж ажлын байрандаа хадгалдаг юм бэ?

-Завтай бол очоод харсан ч болно. Сэлмийг үзэсгэлэнгийн зориулалтаар ханандаа өлгөдөг.

-Танайд засч тохижуулсан гурван өрөө байдаг гэсэн. Ямар зориулалттай юм бэ?

-Найман өрөө байдаг нь үнэн. Хоёрт нь бид өөрсдөө амьдардаг. Гэхдээ тэнд охидуудыг зардаггүй. Гэтэл цагдаагийнхан биднийг 400 эмэгтэйг зарсан гэж гүжирдсэн. Сэтгүүлчид Марко поло-гийн эздээс олон асуулт асуусан боловч олигтой хариултыг тэд өгөөгүй юм. Харин Бид 400 охиныг зараагүй гэсэн үгийг л байн байн давтсаар байв.

Үнэн хэрэгтээ зарах, биеэ үнэлэхэд татан оролцуулах гэдэг нь агаар нэг үгс билээ. Сэтгүүлчид бас Марко поло-гийн эздээс Цагдаагийн ерөнхий газраас авсан бууныхаа зөвшөөрлийн бичгийг үзүүлчих, хувилаад өгчих гэж хүсээд амаа таглууллаа. Тэдний буу худалдаж авсан АСА трейд компани ямар тендерт ялсныг асуугаад бас хариулт авч чадсангүй. Сэтгүүлчдийн асуултад бодитой хариулт өгөхөөсөө илүү Марко поло шөнийн цэнгээний газрын эзэд өөрсдийгөө өмгөөлсөн, гомдлын үгсийг хөврүүлсээр байсан ч тэд буруугүй юм байна гэсэн ойлголт тэнд цугласан сэтгүүлчдиин хэнд ч төрөөгүй биз дээ.

Ардын эрх сонин 194 /472/

Ц.Хонгор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button