Та сорогч уу бэлэглэгч үү

Монголчууд дээр үед хар хэлтэй
хүн гэж ярьдаг. Тийм хүнтэй ойртох хэрэггүй,
муулалцаж болохгүй, харааж хорлоно гэж үр
хүүхдэдээ сургадаг. Бас цагаан хэл ам тусна
гэж болгоомжилдог байсныг бодоход энэ нь
одооны тэрхүү сайн муу энерги гэгчийг
хэлж байсан бололтой.

Дэлхийн улс үнлэстэн болгон хар цагаан
энерги гэдгийг сайн мэдлэг, янз янзаар
нэрлэдэг. Тухайлбал, европчууд үйл
ажиллагаа, эрч хүч, шийд гэсэн утгатай
энерги гэлэг үгээр, хятадууд энэ эртнээс
W, япончууд ки, Энэтхэгийн иогууд
прака хэмээн нэрлэдэг байна.

Энэ удаа бид муу, сайн энергитэй хүн гэж
хэнийг хэлэх, ер нь хүн болгонд байдаг энэ
энергиэ хэрхэн мэдэх, мэлсэнийхээ дараа
бусадтай яаж нөхөрлөх, эс нөхөрлөх асуудлыг
сонирхуулъя.

Эрч гэж нэрлэе
Хүмүүс бид заримдаа сайн таньж мэдэхгүй хүнтэй хэдэн цаг ч хамаагүй хамаг байдгаа дэлгэж ханатлаа ярьсны дараа сэтгэл санаа онгойж тэнийдэг. Гэтэл сайн таньдаг зарим хүнтэй ойр зуурын хэдэн үг сольсны дараа юм ярилцахаас дургүй хүрч, тэр ч байтугай сэтгэл тавгүй оргиж, бушуухан салахын түүс болдог. Ийм хоёр янзын хэв шинжийг сэтгэл-зүйчид нэрлэхдээ өнөөх сайн энергитэй хүнийг бэлэглэгч, мууг нь сорогч хэмээн товчхоноор нэрлэжээ.
Бэлэглэгч гэдэг нь бусдзд сайн энерги өгдөг, тиим хүнтэй дотно байхад сайхан. Сорогч гэдэг нь хажуу дахь хүнийхээ хамаг сайн энергийг сорж авдаг. Ийм хүн бусдад гай тарьдаг. Сэтгэл санааг үймүүлдэг гээд олон муу шинжтэй байдаг.

Монгол хэлээр энэхүү энерги хэмээх грек гаралтай үгийг эрчим хүч хэмээн орчуулж, яам, тамгын газраа ч Түлш эрчим хүчний яам, бас цахилгаан, дулааны эрчим хүч, заримдаа энерги гэж ярьж бичсээр байна. Хүний сайн муу энергийг цахилгаан, дулааныхаас ялгахын тулд эрч гэдэг ганц үгээр аргалж болох мэт санагддаг.
Монгол хэлний тайлбар тольд эрч гэдгийг хүч эрчим, эрч хүч, эрч чадал, эрчээрээ гүйх, эрчтэй залуу, эрчиндээ явах, зөв эрч, буруу эрч, сайн муу эрч, эрчийг нь чангалах, эрч нь ончрох, эрчийг нь хариулах, эрч оруулах зэргээр монголчууд хэлдэг. Нөгөө нэг утга нь утас дээсний мушгиаг ч эрч хэмээн тайлбарлажээ. Үүнд бидний энэ сэдэвт хамаарах энерги гэдгийг эрч гэж нэрлэж тогтоод сайн муу, зөв буруу эрч, эрчийг нь хариулах, ончрох, оруулах зэргээр хэлж бичихэд их тохиромжтой санагдлаа.

Эрч гэдэг нь хүч чадал, эр¬чим, шийд, шургуу гэсэн утгаараа ч энергитэй дүйж бичих, ярихад нь товчхон амар юм гэж бодоод эрч гэдэг нэр томъёо хэрэглэв.
Ямар ч үндэстэн ястны хүн сайн муу эрчийг ноход үнэр анддаггүй шиг ялгаж салгаж мэдэрдэг. Гэхдээ зарим нь муу эрчээс холдохыг хичээдэг, зарим нь өөрөө анзааралгүй муу эрчийг хариулах байтугай, эрхшээлд нь ордог. Үүний жишээ гэвэл усгал зөөлөн ааштай эхнэр амин хувиа хичээдэг нөхрийнхөө, дуулгавартай ажилчин, ажилтан дураараа авирладаг даргынхаа, номхон зөөлөн худалдан авагч их зантай дээрэнгүй худалдагчийн атганд орж хүлцэнгүй явдаг.
Анагаахын эрдэмтэн мэргэд ямар ч хүн далдын эрчтэй, түүнийг биологчид сэтгэлзүйн эрч гэж нэрлээд дээр дурьдсанчлан муу эрчтэйг нь сорогч, сайныгнь бэлэглэгч хэмээн нэрлэдэг болжээ.

Онош, шинж тэмдэг
Сорогч эрчтэй хүний эрхшээлд орсон эсэхээ мэдэх амархан онош, шинж тэмдэг байдаг. Үүнд та ямар ч учир шалтгаангүйгээр биеэ голж, өөрийгөө зөнд нь орхиж, гэнэтхэн арчаагүй, өөдгүй амьтан гэж өөрийгөө үздэг, сэтгэлээр унадаг болчихвол та эрч сорогч хүний золиос болсон, тийм хүнтэй байнга харилцдагийн гай барцад гэж үзэх ёстой.
Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн тооцсоноор сүүлийн 10 жилд дэлхийд хүний эрч хүчийг сорогчдын /өөрөөр хэлбэл, муу эрчтэй/ тоо эрч хүч өгдөг, сайн эрчтэй бэлэглэгчдийн тооноос гурав дахин нэмэгджээ.

Иймд сорогчид гэж хэн болохыг хүн болгон сайн мэдэж авах нь чухал болоод байна.

СОРОГЧИД хэдэн янз байдаг вэ
Хүний сайн эрчийг сорогчидтой ойртож харилцсаны дараа хүмүүс бид тав тух алдаж, сэтгэл санаа хоёрдож, уруу дорой болж, хуучин байдгаасаа хувирч, газар ширтэн уруу царайлж, тамир тэнхээ тасарч, шондоо тулж, толгойгоо даахгүй, нүднээс гарч товчхон хэлбэл, туйлдаж гүйцдэг. Хэрэв хүн биеэ сайн анзаарч, ажигладаг бол дараахь маягийн хүмүүрээс зай барьж холхон явбал сайн гэж сэтгэлзүйчид зөвлөжээ.

Өрөвдсөн дүртэй өдөөгч
Ийм эрчтэй хүн эргэн тойрныхоо хүмүүсийг хэрүүл маргаан, хов жив, уур уцаартай болгох гэж өдөөн хатгадаг. Ингэхдээ далдуур дэргэдэхээ зэмлэж, муулж доромжилж, үг хаяж байгаад уг хүнээ тэсэхийн аргагүй болгоод нэг өдөр дүрсхийн уурлахад хүргэдэг. Ямар ч хүн уур омог нь бадарсан үедээ арчаагүй байдалд орж, яг ийм үед далд байгаа эрч хүчээ гадагшлуулж, түүнийг нь сорогч өөртөө авч, нөгөө хүнийхээ гомдол цөхрөлийг их л амтархан сонсч өрөвдөж хайрласан царай гаргадаг.

Сайхан залхуу
Энэ бол өөрт тулгарсан элдвийн асуудлыг өөрөө шийдэж давж гарч чадахгүй гэж үзээд бусдын гар харж, дэмжлэг туслалцаа байнга авч сурчихсан хараат хүн. Нэг үгээр сайхан залхуу хүн. Жишээ нь, ямар ч албан байгууллагад өөрийн хийх ёстой юмаа өөрөө хийлгүй цуг ажилладаг хүн рүүгээ түлхэж, өөрөө сэмхэн мултарчихдаг аргатай хүмүүс байдаг. Бас гэр бүлийн дотор ч эр, эм хоёрын аль нэг нь нөгөөгийнхөө хүзүүн дээр сандайлж, зайдалж өөрөө юу ч хийдэггүйг бид андахгүй. Энэ нь бас л бусдын эрчийг сорогч аятайхан залхуу хүн.

Суут шулагч
Их л нэр хүндтэй, онцгой содон хүний дүр үзүүлдэг, Үүгээрээ бусад жирийн хүнийг итгүүлэн, өөртөө уургалж авдаг. Бусдын аятайхан зан аашийг хөөрхөн ашиглаж, өөрийгөө суут мундаг хүн болгон харуулж байгаад сайн эрчтэй хүнээс сайн сайхныг нь сорж шулдаг хүмүүс юм.

Халамжтай сурвалжлагч
Зовлон бэрхшээл тохиолдсон хүмүүс үргэлж тусалдаг их сайн хүн шиг бусдад харагддаг, бусад хүн ч ийм хүнд итгэдэг. Яг үнэндээ бол золгүй явдлын цаад учрыг ухаж төнхөж сурвалжлага хийж, хүний зовлонгоор бахаа хангаж таашаал авдаг сорогчид юм.

Наалинхай новш
Ийм сорогч уян зөөлөн наалинхай энхрий сэтгэлтэй хүний дүр эсгэж, бусад бүх хүнийг магтаж долигонодог.
Цаг үргэлж хэн нэгний төлөө гүйж, тусалж, авардаг царай гарган маягладаг. Гэвч өөрөө элдэв шалтаг заан биеэ оторлодогч бусдын амнаас та ч үнэхээр нинжин сэтгэлтэй сайхан хүн шүү гэх маягийн магтаал сонсдог. Ийм хүнд сайн эрчтэй хүмүүс дуртайяа тусалдаг, үүнийг нь байнга завшин ашигладаг тийм новшийн хүн.

Золгүй зусарч
Эрч хүчийг нь сорж авахаар сонгосон хүнээ уяруулах, номхтгохын тулд ийм сорогч ямагт хувь заяандаа гомдсон янз маяг үзүүлж, бусдын энэрэл хайрыг авах гэж оролддог. Эсхүл сайн эрчтэй хүнээ маг¬тан, түүнд хайртай, их сайн байдаг гэж биеэ харуулахыг хичээдэг. Өөр хөндлөнгийн хүн түүнийг хэтэрхий худлаа маяглаж, илэрхий зусардан бялдуучилж байгааг анзаарч болох авч эрчээ соруулах хүн үүнийг мэддэггүй. Ийм үед сорогч ажилдаа орж, эрч хүчийг нь зусар аргаар шимж суудаг.

Сорогчдоос бие яаж хамгаалах вэ
Нарийн ширийнээ бүү ярь
Өөрийнхөө золгүй, эвгүй явдал, өвчин эмгэг мэтээ аль 6олохоор цөөхөн хүнд ярь. Нарийн ширийн нууцаа хүн болгонд дэлгэх хэрэггүй. Хэрвээ та сорогчтой учирсан бол зовлон бэрхшээл чинь улам лавширч, таныг өрөвдсөн дүр үзүүлэн, цаанаа муу санаалсан зөвлөгөө мэтийг сорогчоос сонсох тусам зовлон бэрхшээл чинь нимгэрч багасахгүй, бүр ч гүнзгийрнэ.

Зай барь
Тэвчээр гаргаж, муу эрчтэй хүнээс холхон байхыг хичээж, бусдын эрх ашгийн тулд өөрийгөө золиослох гэж хичээхийг яарах хэрэггүй.

Тусгай дасгал хий
Амь насны чинь шим шүүсийг шүдэнд өртөхөөргүй сорж шимдэг хүнтэй учирлаа гэж мэдвэл /үүнийг мэдэх аргыг хойно зааж өгнө/ хоёр гарынхаа бүх хурууг нийлүүлэн зөрүүлж сүлжээд тохойгоо хоёр талын хавиргандаа наан нийлүүлсэн гараа нарны туяа уруу харуулан нээ. Хоёр хөлөө нийлүүлэн тэгшил. Ингэснээрээ та битүү цагираг шиг байдал үүсгэж, ийм үед таны сайн эрч хүч гадагшаа гарахгүй. Эсхүл хөл гараа солбиулан зөрүүлж тавихад зөвэрч биеэс гарахгүй.

Нүд рүү нь бүү ширт
Хэрэв хэн нэгэн этгээд таныг эрхифлдээ оруулах гэж таныг харцаараа нэвт шувт өрөмдөн ажиглаад салахгүй байвал урдаас нь бүү эгцлэн ширт. Хөмсөгнийхөө дунд байрласан хамрынхаа дээд уг уруу буюу товчхоноор хамраа сөхөж харвал сайн. Ингэхдээ нүдээ цавчилгүй дээгүүр хар.

Хайртай хосуудад зөвлөх нь
Хайртай хосууд бие биедээ эрчийн хувьд таарахгүй байгайгийн нэг гол шинж гэвэл хосууд уулзаж учирсныхаа дараа хэн нэг нь ядарч сульдсанаа байнга мэдэрч, анзаарах явдал юм.
Ингэсэн үед таны найз залуу эсхүл эмэгтэй найз чинь таны түүнд өгснөөс илүү их эрчийг танаас авсан байх юм уу, эсхул таныг чиглэсэн эрчийн гүйдэл, ypcгал хэтэрхий ихэдсэний шинж хэмээн үздэг.

Таны авбал зохих хэмжээнээс эрч хэтэрсэн тохиолдолд тэрхүү илүүдлийг унтраах дарахад та хүч тамираа барж, тийнхүү ядарч цуцдаг. Хоёр сорогч нийлбэл Хайртай хосууд хоёулаа сорогч бол ийм гэр бүл дорхноо салж сарнидаг. Ийм хоёр сорогч бие биедээ эрчээ өгдөггүй, бие биенийхээ эрчийг сорох гэж хүч тамираа шавхдаг. Ийм хосууд салахдаа нөхөр /эхнэр/ намайг анхаардаггүй, халамж муутай гэх зэргийн гомдол мэдүүлэн хоёр тийшээ замаа

Хоёр бэлэглэгч ханилбал Бас л салж хагацахдаа хүрдэг. Ийм хоёр хүн айл гэр болбол аяга тавгаа хагалж, арцалдан барилцаж, зодоон нүдээн хийж, үүнийг нь хөрш айлууд, хөндлөнгийн хүмүүс садан төрлүүд нь ч сайн мэддэг тийм хосууд болон хувирдаг. Хоёр идэвхтэй бэлэглэгч нэг гэрт орсноор тэд хэрүүл зодоон цохионоор илүүдсэн эрч хүчээ гадагш нь цацаж, ийм маягаар илүүдлээсээ салдаг.

Гэр бүлээ цуцлуулахдаа Нөхөрт /эхнэрт/ маань миний хайр сэтгэл хэрэггүй юм байна гэх мэтийн шалтаг хэлээд салцгаадаг.

Яг таарах хосууд
Эмэгтэй нь сорогч, эр нь бэлэглэгч байвал ийм айл тогтвортой, салж сарнихгүй. Ийм хосуудын нөхөр нь сорох хэмжээ дамжаагаа яг тааруулдаг, эхнэр нь эрдээ эрчийг тохируулан өгч байдаг. Амьдралд тохиох жишээ гэвэл, их л хөөрүү сайхан сэтгэлээр ярьдаг хүн, түүний яриаг анхааран чагнадаг хүн хоёр тун нийлэмжтэй, яг таардгийг бид мэднэ.

Оддоос жишээ авбал Сорогч, бэлэглэгч гэдэг ухагдахууныг бодитой нэгэн баримтаар тайлбарлая.
Холливудын од Ким Бесин-гер эрчүүдийн эрчийг хэрхэн сордгийг түүнтэй ханилж явсан А.Болдуины дүү ийнхүү ярьжээ.
Ким, Алек хоёрын гэр бүл бүтэлгүйтэн салсанд зөвхөн Ким буруутай. Ким хоёр нүүртэй, худалч, маш муу явдалтай хүүхэн учраас ямар нэг явдал тохиолдоход бүх бурууг өөрөөсөө холтгож, Алекийн нуруунд тохож чаддаг байсныг Ким эрчүүдийн эрчийг сорогч байснаар тайлбарлаж болно.

Ким сорогчоос гадна солио галзуу, ухаан нь орон гаран байдаг бүсгүй. Тэд салах үед Алек өөрийг нь зоддог байсан гэж Ким мэдүүлсэн. Кимийг зодох ч багадна.
Хэрэв би түүний нөхөр байсан бол Кимийн муухай ааш зангийнх нь төлөө алахаас ч буцахгүй байсан гэж Алекийн дүү Билл ярьсан байдаг.

Эрч сорогчид голдуу хагас өнчин байдаг. Эсхүл аав, ээж нь арчаагүй, өөдгүй тийм айлын хүүхэд байдаг. Аав ээжийн аль нэг нь дангаараа өсгөж буй хүүхэд амьдралаас бух юмыг байгаа дээр нь авч эрх дураараа байх ёстой гэдэг ч бодолтой байдаг. Өөртөө ашигтай бүх нөхцөл байдлыг эрхэндээ атгандаа байлгахыг эрмэлзэж, нас бие гүйцэхээрээ баяжих, хөлжих, том тушаалд opox гэх мэтийн ашигтай юмаа биелүүлэхийн тулд өөрт хэрэгтэй өөр хүнийг нэг мэдэхэд эрхэндээ оруулдаг.

Жишээ нь, ямар ч албан газар, үйлдвэр, компани мэтэд хөдөөнөөс юу ч мэдэхгүй нэг хүүхэн, ажилд орохдоо анхандаа гэнэн, сайхан сэтгэлтэй мэт царайлж байгаад хэсэг хугацаа өнгөрөхөд даргаа урхидаж, удалгүй зэрэг тушаал дэвшдэг тохиолдлыг хэн хүнгүй мэднэ. Эсвэл эрдэм номгүй, авьяасгүй дарга дороо байгаа ухаантай хүнийг шал хэрэггүй юмаар өөлж, хавчсаар байгаад цус харвуулж, эмнэлэгт хэвтүүлдэг..
Ийм маягаар сорогчид багынхаа санаархлыг том болсон хойноо хэрэгжүүлж, цуг байгаа хүмүүсээ яаж хайрлах, яаж хорлохоо, бас хариуд нь юу авахаа мэдэж тооцоолдог. Бас хэтэрхий эрхэлж өсвөл яваандаа сорогч болж хүссэн болгоноо нэхэж шаардан, зорьсондоо хүрэхийн тулд өөрийгөө арчаагүй гэж маяглахаас ч буцдаггүй гэж сэтгэлзүйчид тайлбарладаг.

Эрч бэлэглэгчдийн зарим нь золгүй, бүтэлгүй амьтдыг өөртөө татаж, тэд түүний нуруунд сандайлдаг. Бэлэглэгчид тийм амьтдын хоосон маяглалд автаж үнэнхүүсэтгэлэхээ туслаад хариуд нь ядаргаа сульдаа, яхир зантай болохоор ондоо юм авдаггүй. Товчхон хэлбэл, биеэ зовоодог. Энэ үед бэлэглэгч нарт туслах дэмжих хүн бараг олдохгүй, зовлон бэрхшээлээ өөрөө эдэлж үүрч явсаар насаа бардаг.

Хэн болохоо мэдэх амархан арга
Хорвоогийн бүх хүнийг дотор нь сорогч, бэлэглэгч, дундыг баригч, хэр, цагаан шидтэн гэж ангилж болно. Ингэхдээ шидтэн гэдэг нь илбэ шидийг үзүүлдэг явдалд огт хамаагүй гэж сэтгэл зүйчид үздэг.
Зарим хүнтэй үерхэж нөхөрлөхөд сайхан байдаг, зарим хүнээс холхон явмаар санагддаг нь аанай л тухайн хүний эрчээс хамаардаг. Найз нөхөд, хань нөхөр, хамт ажилладаг хүмүүс, цаашлаад улс орноо удирдаж буй хүмүүс ямар эрчтэй, ямар санаа бодолтойг мэдэх амархан арга бий.
Энэ бол ердөө л тухайн хүний төрсөн он, сар, өдөр гурвыг мэдвэл тухайн хүн сорогч, бэлэглэгч, дундыг баригч, хар, цагаан шидтэн гэдгийг таньж аваад цаашдаа хэрхэн харилцахаа мэдэж авдаг арга.

Нэг жишээ авч тайлбарлая. Уншигч таны төрсөн өдөр 1979.09.15 гэвэл эдгээрийг 1 + 9 + 7 + 9 + 0 + 9 + 1 + 5 гэж нэмэхэд 41 гэсэн хариу гарна. 41-ээ задалж 4+1-5 гэсэн хариу гаргаж, энэхүү 5 бол таны эрчийн тоо болно.
Эрчийг тодорхойлох тусгай хүснэгт бий. Үүнд 1, 2, 3, 4 гэсэн тоо нь сорогч, 5, б нь дундыг баригч, 7, 8, 9 нь бэлэглэгч 10 нь цагаан шидтэн, 11 хар шидтэн гэж үздэг. Тэгвэл уншигч таны эрчийн тоо 5 байгаа учраас та дундыг баригч хүн юм байна.

Сорогч, бэлэглэгч хоёрын талаар дээр өгүүлсэн. Харин дундыг баригч нь хүнээс эрч авдаггүй, өгдөггүй. Хар, цагаан шидтэн гэдэг нь голдуу дундыг баригчтай адилхан. Гэхдээ цагаан шидтэн хүссэн үедээ эрчээ бусдад өгдөг, хар нь бусдаас авдаг.
Сорогч, бэлэглэгч хоёр их сайн таардаг. Ийм гэр бүл тогтвортой. Дундыг баригчид хар, цагаан шидтэнүүдтэй сайн таарч тохирдог.
Дээрх аргаар бүх танилаа хэн болохыг мэдэж авч, хэрхэн харилцахаа урьдаас төлөвлөж, хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөхөөсөө өмнө түүний хэн болохыг төрсөн он, сэр, өдрөөр нь хөөн тооцож болно. Өөрийгөө болон бусдыг хэн гэгч болохыг ийм аргаар таньж мэдээд амьдралдаа ийм аргыг ашиглахад тустай нэмэртэй нь нэгэнт батлагдсан зүйл юм. Энэхүү аргаас гадна олон янзын сонжоо ч байдаг.

(Монголын мэдээ 196/172)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button