Багш нар бүү унш

Бид Хүүхэддээ хайргүй хайргүй хэн байх вэ? шинэ булан нээж байна. Эрхэм уншигч та санал хүсэлтээ илэрхийлэх бол манай сонинд хандаарай. Бид уншигч таны хүсэлтийг АЭ сонины 330116, 99660486 дугаарын утсаар авах болно. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ямар байгааг цаашид уншигчиддаа хүргэх тул та манай сонины хаягаар захидал илгээсэн ч болно. Бид таны хүүхдийн эрүүл мэндийн төлөө нийтлэлийн бодлогоо идэвхтэй чиглүүлэх болно.

Нэг, хоёрдугаар ангийнханд үдийн цай өгч эхлээд тун ч бага хугацаа өнгөрөөд байна. Гэтэл энд тэнд мэр сэр юм юм л дуулдах боллоо. Эцэг эхчүүд ч Хэзээ л хүүхдийг минь хордуулсан дуулдах бол хэмээн айдсаа нуухгүй байна. Шинэ зүйлд алдаа оноо байлгүй л яахав, гэсэн ч нөгөө л мангар монгол зангаараа энэ асуудалд хандмааргүй байна. Тэгэхээр үүнийг хэн хянаж чадах вэ гэвэл эцэг эхчүүд та нар болон сэтгүүлч бид. Сэтгэлгүй, мөнгөн нүдэлсэн бизнес эрхлэгчид чадахгүй. Хөл толгойгоо олохоо больсон энэ дампуу төр бүр ч үгүй. Авилга хээл хахуулийг дээдсээс дутахгүй авдаг хяналт шалгалтынхан бол бүр ч
гонжийнжоо.

Мөнгө цагаан, нүд улаан болсон /зарим гэж хэлье/ бизнес эрхлэгчид хэдэн хүүхдэд маань хямд төсөр, чанаргүй, аль болох муугаа шахахыг эрмэлзэнэ. Энэ бол зөвхөн манай монголд байдаг тэнэг зан бололтой. Аль болохоор чанартай бүтээгдэхүүн гаргаж нэр төр олохоос илүү өнөө маргаашийнхаа хэдэн борыг боддог хүмүүст энэ Үдийн цай гэх хөтөлбөр алтан боломж олгоод байхыг үгүйсгэхгүй. Төр, засгийнхан хаа сайгүй л бид их сайхан арга хэмжээ эхлээд байна. Танай хүүхдэд үдийн цай өгч байна гээд л өөрсдийгөө рекламдаад л явж байна. Ялангуяа хувьсгалт намынханд их сайхан РR болж байгаа даг аа. Гэхдээ тэд нэг их сүржигнэхгүй байхыг бодоход эвтэйхэн хөдлөхгүй бол эргээд хар толгой дээрээ хар булуу хураана гэж бодож байж магад.

Юу гэвэл чанаргүй, хугацаа дууссан, гашилсан элдэв янзын зүйл хэдэн хүүхдэд өгч байтал нэг л өдөр нэг хоёр нь чадхийчих юм бол энэ намынхны хувьд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болно гэдгийг хашрууд эрх биш гадарлаад байгаа гэсэн шүү. Монголыг хүйс тэмтрэх дөхөөд байгаа авилга дээрээсээ илүү дунд шатандаа байгаа гэдэг нь нууц биш. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн багш нар үнэд орж эхлээд байна. Ялангуяа нэг, хоёрдугаар ангийн багш болох нь жинхэнэ авилга авагч болж, баяжихын хаалга нь нээгдэж байгаа гэнэ. Аргагүй шүү дээ. Хэдэн хүүхдэд маань нөгөө л хэцүү юм аа шахахын тулд тэдний хөлд суугчид олшрох нь дамжиггүй ээ.

Ардын эрх сонин 194 /472/

С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button