Заамарыг самарсан Алтан Дорнод Монгол ХХК алс баруун хязгаарыг бас самрах нь

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь алтыг шавхахын тулд нүд нь улайн дайрч, Өгөөмөр багийн иргэдийг хөөж туун газрыг нь өмчлөхөө шахаж байсан нөхөр Паушокын гар дэлгэсэн тэрлэг шиг нутгийг маань аль хэдийн алдалжээ. Заамар сумын Жаргалан багийн атга шороог хүртэл ард түмнээс нь нудлэн хамгаалсны хариуд өнөөдөр Тосон Заамар өнгө засан тоосон хөндий болон хувирсан. Баруунтаа дүнхийх уул нь зүүнтээ овоолсон шороо болон хантайж, урдуурх тунгалаг гол нь гольдролоо алдан тасарч, байгаль экологийн тэнцвэр алдагдсан дүр зураг тэндэхийн өнөөдрийн төрх. Мөн орвонгоор нь эргүүлж алтыг хүүлэхэд нь саад болсон, өчүүхэн хэсгийг хуваалцах гэсэн нинжа хэмээх гадаад нэртэй монгол иргэдийн үйлдэл, тэдэнтэй хийсэн тэмцэл цус нөж, амь насны гарз дагуулсан өдөр тутмын амьдралын хэвшлийг бий болгосон байлаа. Товчхондоо алтны төлөөх хүн амьтан, машин техник, уул ус, газар шороотой холилдон хуйларсан эргүүлэгт орсон мэт тогтоож харахын эцэсгүй дүр зураг бүхий арваад жил Заамарын хөндийг илтгэж байсан юм. Хэвлийнхээ алтан эрдэнийг харамгүй нээснийхээ хариуд тэр газар нутагт өнөөдөр улс орны хөгжилд нэмэр болох төв суурин, жижиг дунд үйлдвэр, ядаж иргэдийн амьдрах тохилогхон сууц ч үлдсэнгүй. Өнгөрсөн хавар гадныхны төдийгүй өөрсдийн нүд алдан баясах байгалийн үзэсгэлэн бүхий цөөхөн газрын нэг Дархадын хотгорт гайтай алт нуугдаж байгааг орчин үеийн техник илрүүлээд авсан нь дахин түгшүүрийн харанга дэлдүүлсэн. Алтны сургаар үнэрч нохой шиг шиншлэн ирж овоорсон улсын нэг нь мөнөөх Алтан Дорнод Монгол-ынхон байв. Тэд нэг бус нэлээд хэдэн газар ухах зөвшөөрөл үнэ хаян авч, ажлаа эхлэх таатай орчин хүлээн гэтэж суусан аж. Энэ тухай хашхиран зарлаж, одоохондоо онгон байгалиа хөндүүлээгүй үлдээсэн хүмүүст эх орон нь талархаж буй биз. Заамар-2, Заамар-3 болгохгүйн тулд чих тавин чагнаж, хараа алдан манаж байх үүргээ ард түмэн хэдийнэ ухамсарласан нь сайшаалтай. Гэтэл саяхан Ховд аймагт ажлаар явах үед олны нүднээс далд, анхаарал татах нь бага алс баруун хязгаарт Алтан Дорнод Монгол алт ухах гэж отоглосон байх нь тэр. Тодруулбал, Ховд аймгийн Дарви сумын нутагт хайгуулын лиценз эзэмшин дотуур үзлэг хийхээр өрмийн машин, дээжийн хайрцаг сэлтээ зэхсэн орос ах нар ажлаа эхлэхээр хүлээн сууж байв. Нутгийн ардын хэдэн малаа хариулдаг газар, хавийн амьтныг ундаалдаг ганц худаг энэ эзэмшилд нь багтжээ. Он жилийн уртад ганц удаа зуд болоогүйдээ тосон хэмээх нэр авсан Заамарын эмгэнэлт түүхийг эрх биш сонссон нутгийн ард шийдвэртэйгээр эсэргүүцсээр байгаа аж. Нэгэнт төрийн байгууллагаас наадахаа самарч болно хэмээн зөвшөөрлийг нь олгочихсон байхад хэдэн малчин ард хэчнээн хэлж эсэргүүцээд нэмэргүй болсноо битүүхэндээ ойлгож л суугаа. Тэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр арга мухардахын эрхэнд өөрсдийг нь төлөөлөн төр барилцаж буй эрхэм гишүүддээ хандсаар уджээ. Нөгөө талаас Алтан Дорнод Монгол-ынхон эд нар чинь ухуулахгүй байна гэж орон нутгийн эрх баигчдад ховлон гүйж яваа аж. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө хэрхэн зовохыг мэддэг болсон Ховд аймгийн засаг дарга н.Нямдавааг өнөөдөр хар гэртээ хаан байхын жаргалыг эдэлж суугаа гэж нөхөд нь ярих дуртай. Тэрээр нутгийн иргэдээ ухуулан таниулах ажилд гарамгай суралцсан нэгэн. Тиймээс Алтан Дорнод Монгол-д газрыг нь ухуулчихвал бидэнд ганц худагны оронд гурван худаг барьж өгнө, байшин барилга сүндэрлэж, үйлдвэр завод байгуулагдана, тэр хэрээр ажлын байр нэмэгдэж, та бүхэн ядуурлаас гарах болно гэж сумын соёлын төвд яриа хийж суух аж. Өвөл хавраа яаж давъя гэж суудаг малчдыг бодвол илүү алсыг харсандаа ноён Нямдаваа тийнхүү итгэлтэйгээр хэлж суугаа биз. Гэтэл энэ амласан бүхэн нь биелэх эсэх, Заамарын түүх давтагдахгүй гэх баталгаа бий эсэх нь эргэлзээтэй. Засаг даргынхаа төрийн ажлыг тайлбарласан албаны урт ярианы үргэлжлэлд агаар нэгэн зүйлийн тухай ярьж байгаа мэт Алтан Дорнод Монгол-ын ах нартаа ажлаа тайван хийх бололцоог нь олгохыг ятгасан тэр олон цагийн уулзалтаас ард түмэн ямар ойлголт авсаныг бүү мэд. Ямартаа ч хэд гурван хүнтэй уулзахад хэт намчирхсан үзлээснь илүү газар нутгийн онгон байдлаа хадгалах сэтгэл давамгай байна лээ. Бусад аймгийг бодоход Ховд аймаг хоёр талцан улс төржихдөө гаргуун. Жаахан хэтрүүлэн хэлэхэд сөрөг намыг дагадаг Балдангийн алдсан малын сургийг улаан Дорж гаргаж өгнө гэж байхгүй. Тэд муудалцсан хүүхдүүд шиг хар цагаан дуугүй явах нь энүүхэнд. Гэтэл иймэрхүү онцлогтой орон нутгийн иргэд гэхэд ашигт малтмалыг хөндүүлэхгүй, ус бэлчээрээ хэвээр хадгалан үлдээхийн төлөө өвөртөө ороход ч бэлэн байсан шүү. Тиймээс засаг даргатай хийсэн уулзалт сумын иргэд орос ах нараа эсэргүүцсэн уур амьсгалтай өрнөж байлаа. Яг энэ уулзалтын мөчид тус сумыг хамарсан тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж намбайтал алхсаар ороод ирэх нь тэр. Тэрээр мөн л төрийн бодлого шийдвэрийг тайлбарлан, сонгогч тус бүртэйгээ тулж харьцахыг эрхэмлэх аж. Мэдээж тэднээс санал гуйдаг хойно зөв ч байсан буруу ч байсан ард түмний яриаг дэмжиж, тэдэнд хайртай хүн болж хувирдаг жишгээр Алтан Дорнод Монгол ХХК-ыг эсэргүүцсэн ард иргэдийн үгийг эрхэм гишүүн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Харин түүнийг нь бяцхан залруулах маягаар засаг дарга үг хавчуулна. Ингэсээр эрхэм гишүүн ард түмний амьдралтай танилцахаар Ховд аймгийн Дарви сумын гавъяат малчин н.Лхасүрэнгийнд очсон юм. Ховдынхны тогтсон заншил зуршлаар намын яриа хийнэ гэдэг зарын дагуу таван ханатад багтамгүй олон хүн цугласан байлаа. Тэд манай гишүүн биднийг хамгаална гэдэгт итгэлтэйгээр харьсан уу, эсвэл засаг даргын хэлдгээр газраа ухуулж сумаа хөгжүүлье гэдэг бодол тээсэн үү гэдгийг тааж хэлшгүй. Учир нь хоорондоо зөрчилдсөн хоёр даргын ашиг сонирхол таван ханатын дотор тогтоож суулгаж чадсангүй. Тиймээс засаг дарга Ховд хотын зүг жолоо залж, эрхэм гишүүн элдвийг хуучлан тухалсан юм. Шинээр баталсан Ашигт малтмалын тухай хуулинд тухайн газар хайгуул хийх зөвшөөрөл олгох эсэхийг шийдэхдээ орон нутгийн удирдлагын саналыг харгалзан үзнэ гэж заасан боловч нэг сарын дотор хариу ирүүлээгүй тохиолдолд автоматаар зөвшөөрсөнд тооцдог заалт бий. Гэтэлугхүсэлтшатшатаар дамжин явсаар сум, багийн иргэдэд хүрч, эргээд тэдний саналыг уламжлах гэсээр байтал аль хэдийн сарын хугацаа нь талийж, лиценз олгогдчихсон байдаг зовлонг засаг дарга учирлаж байлаа. Нэгэнт төрийн байгууллагаас хайгуул хийх зөвшөөрлийн лицензийг авчихсан хойно хууль дүрэм ярьсаар нутгийн малчдын харамсан харамлах газрыг тэслэн өрөмдөж эхлэх нь тодорхой. Аймгийн засаг даргын хэлдгээр бүтээн байгуулалт даган ирээсэй, заамар шиг сөнөөлт битгий болоосой гэж залбирах л үлдэж байх шиг.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button