Үдийн цай жаалуудын ходоодыг хордуулах вий

Аяга, таваг цүнхлэн сургуулийнхаа зүг дэгдэх хүүхдүүдийг Үдийн цай далласаар байна. Хичээлээ таслаад том толгойлдог байсан дэггүй хүү үдийн цайндаа урамшаад номхорсон гээд чих мялаах жишээ олон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед ёозгүй яриа олонтаа чих дэлсэх болов. Сургуулийн удирдлагууд нэг хүүхдэд ноогдох 300 төгрөгөөс ашиг унагаах гэж ёстой нүдээ ухаж өгөхөөс наахнуур юм болж буй аж. Хамаатан садныхаа хоршооноос хамгийн хямд, хамгийн чанаргүй бүтээгдэхүүнийг авч хүчээр шахах. Эс бөгөөс сургуулийнхаа цайны газрыг танил талдаа түрээслүүлэн үдийн цайг бэлтгүүлдэг. Учир мэдэх хүмүүсийн тайлбарласнаар дэргэд нь тов хийсэн саалийн үнээ бий болчихож байгаа аж.

Учир нь цайны газрынхан нэг пирошкиноос 20 төгрөг унагадаг энэ. Нэг сургуульд дунджаар 400 гаруй хүүхэд Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа гээд бодохоор өдөрт дунджаар 20 аруй мянган төгрөгийн цэвэр ашиг унадаг байна. Түрээсийн төлбөр болон бусад зардлаа төлөөд тэр л дээ. Ийм ашигтай наймааг сургуулийн удирлагууд яаж зүгээр өнгөрөехөв. Ашиг л унаж байвал ар тал хамаагүй бололтой. Дээр нь анги даасан багш сурагчдын үдийн цайнаас шуух гээд нэлээд юм болдог гэнэ. Жишээ татвал өвдөөд хэвтчихсэн шавиа ирсэн гэж бүртгүүлээд үдийн цайг нь шомбоддог аргатай болжээ. Энэ тухай нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн … дунд сургуулийн захирал санамсаргүйгээр ам алдсан юм. За тэгээд манай сонинд хаяглагдан ирсэн захидал ч мөн нэгийг хэлэх.

Түүнийг сийрүүлэв.

Сайн байна уу, Миний нэрийг Х.Шүрэнцэцэг гэдэг. Би уг нь багш хүн. Тийм болохоор энэ удаагийн захидалд тодорхой нэр хаяг бичихээс зайлсхийлээ. Бас хүүхдэд маань ч сургуульдаа суралцахад бэрх байх болов уу гэж хаширлалаа. Та бүхэн үүнийг ойлгоорой.
Хичээлийн шинэ жил эхэлсэн анхны өдрөөс ерөнхий боловсролын дунд сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид Үдийн цай хөтөлбөрт хамрагдах болсон билээ. Үүнд улсын болон хувийн сургуулиуд бүгд хамрагдаж буй тул хувьдаа их олзуурхаж байлаа. Гэвч урмыг минь хугалав. Хүү маань хувийн дунд сургуульд сурдаг. Нэг удаа хичээлээсээ ирүүтээ Ээж ээ өнөөдөр манай ангийнханд их муухай сүү өглөө. Би ууж чадаагүй ээ. Надтай нэг ширээнд суудаг найз маань ч бас уугаагүй. Тэгээд бид хоёр багшаас айгаад сүүгээ мэдэгдэлгүй цүнхэлчихсэн юм гээд ууттай сүүгээ гаргаж өгсөн. Сүүг би өөрөө амталж үзвэл үнэхээр гашилчихсан байсан. Эхний удаад чимээгүй л өнгөрлөө.

Гэвч хоёр хоногийн дараагаар дахиад л давтагдав. Саяхан бас л гашилсан сүү өгсөн. Магадгүй үүнээс болсон байхыг үгүйсгэх аргагүй хүүхдийн маань гэдэс өвдөж, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хандвал эмч нь Сүүлийн үед гэдэсний өвчин ихэсчих шиг. Өдөр алгасахгүй бага ангийн хүүхдүүд үзүүлж байна гэж хэлсэн. Тэр үед би Үдийн цайнаас болсон юм биш байгаа даа гэсэн үгийг хэлбэл Тийм байж мэднэ шүү, 7-8 настай хүүхдүүд л гэдэс нь өвдсөн гээд л эцэг, эхийнхээ хамт ирээд байгаа гээд дуу алдсан. Тиймээс Үдийн цай-г холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага анхааралдаа авч, хяналт шалгалтыг хийгээсэй гэж энэхүү захидлыг бичлээ гэжээ.

Бид энэхүү захидлын мөрөөр дараа дараагийн нийтлэл, сурвалжлагыг бэлтгэх болно.

Ардын эрх сонин 194 /472/

Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button