Намрын чуулганы нээлт ба өөгүй улс төр

Намрын тариа, өвлийн бэлтгэл гэж хаа нэг дуугарах амьтан гаравч номчирхсон улстөрчдийн нөхөн сонгуулийн тухай явган цэцэрхэлд замхран одно. Тэтгэврийн Цоохор нэмэгдэл үзсэн хөгшдийн зарим нь инээж, зарим нь уйлах нь өрөвдөлтэй бөгөөд шатахууны үнийн өсөлтийн хар сүүдэр тэдний хэтэвчийг мах, сүүний өртгөнд шингээн, харх мэт цоо мэрэх нь гачлантай. Хаа нэг тэдний төлөө Баасан гэдэг авгай сүрхий чанга дуугарах боловч Оготоны дуу огторгуйд хүрэхгүй гэгчийн үлгэрээр гудамжны шоу маягийн юм болж дуусах аж. Түүнтэй хоолой нийлүүлэн Иргэний нийгэм, Эрс шинэчлэл хөдөлгөөний хэсэг залуучууд үе үе Газар шороогоо хамгаалъя, Авилгыг арилгая, Ардчиллыг хөгжүүлье гэж хашгирдаг байснаа зуны цэнгэлдээ автагдаад тэмцлийн амралтаа авсан бололтой чимээ үл гаргана.

Харин ХЗХ-ныхонд мөнгөө алдсан чинээлэг ардууд , САПУ-гийн түймэрт лангуугаа алдсан түрээслэгчид дэмий л нэг гөвтнөн алхацгаэж төр засгийн ордныг тойрон гороо хийж, талбайн зурхайчдаар чулуу татуулан алсын замаа заалгах аж. Энэ үед авилгын хэргээр 8 жилийн ял сонссон Гаалийн Баатар шоронгийн бүдэг гэрэлт камерт захидал мэтсийг бичин сэтгэлийн зовлонгоо хөнгөлөх гэж ядаж суухад хандивын мөнгийг нь халаасалсан намын нөхөд нь тийм хүн байдаг билүү хэмээн гайхацгааж Намын нэрийг гутаах гэсэн луйварчин тэж ярвайцгааж байна. Ийм л зурагтай намрын сард УИХ-ын чуулган нээгдэж Монголын төрийн шинэ бүрхүүлтэй, хуучин механизмтай машин хуучин муу үхэр тэрэг шиг дуртай дургүй урагшлах аж.

Намрын чуулганы нээлтийн зураг

Чуулганы танхим уужим бөгөөд саруул, угалз хээгээр чимсэн суудал сэнтий нь нүд эрээлжлүүлэн, бурхны шашны ер бусын ариун дагшин газрыг санагдуулна. Танхимын хойморт тусгайлан зассан зандан ширээ, угалз хээтэй гурван сэнтийд хувьсгалт намын гаралтай төр, засгийн гурван өндөрлөг заларч, Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас ангижруулсан мэт төв тунгалаг ариуссан дээдсийн эрхэм чанарын хуурмаг дүрийг эсгэн бараа бараандаа ханьсана. Намын нөхөд нь тэдэнтэй нахилзан мэндчилж ардын буянд идээшсэн царайдаа баярын мишээл тодруулан суудал суудалдаа тухална. Тэдний дунд Ардчилсан намаасаа урвасан гэх Ц.Батаа гишүүн ахаа налж унах ч хаашаа, ардчилагчдыг харж уйлах ч хаашаа гэрэвшингүй суухад, хааны бага хатан лугаа ижил саатай ууж өмссөн Д.Арвин гишүүн үл мэдэг бүдүүлэгдүүхэн авираа нууж ядна. Ах намын ганц бэлгэдэл аварга Б.Бат-Эрдэнэ гишүүн, Ардчилагч нарын ганц охин тэнгэр Б.Мөнхтуяа нар монгол дээлээр илт гангарсан нь тал талдаа од болж харагдана. УИХ-ын нөхөн сонгуулиар дүүгээ гаргаж чадаагүй Л.Гүндалай гишүүн дотоод бухимдлаа барьж ядан босож суух бөгөөд чуулганы нээлт дээр үг хэлэх эрхээ хасуулсан ИЗН-ын дарга С.Оюун гишүүн гуниг харууслаа нуун битүү дүмбийх аж.

Нөгөө, айхтар шуугиан тарьж мэдэх сурагтай байсан Б.Жаргалсайхан гишүүн танхимд бараа сураггүй. Танхимын дүнгэнэсэн их чимээг намдааж УИХ-ын дарга Ц.Нямдорж жавартайдуу харцаа гүйлгэж, үгээ хэлж чуулганыг нээв. Түүний хэлсэн үг нь зургаан хэсгээс бүрдэх бөгөөд төрийн хүний алсын хараатай, цартай сэтгэлгээний шүншиг байхгүй, ажил төрлийн хөндий хоосон үг. Ганц өлгөж авах санаа нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байгаа 120 сумын эрчим хүчний гачигдлыг даруй шийдвэрлэх асуудал аж. Юутай баяр, юутай хосгүй вэ…

Спикерийн үгэнд авилгыг арчиж хаяна ард түмнээ ядуурлаас гаргана, Төрийн албанд шургалан орсон шунахай сувдаг сэтгэлтнүүдийг зайлуулах цаг болсон гэх мэт чөдрийн хэдэн сонгомол лоозон зүй ёсоороо орж хэзээ ч биелэхгүй хүслийн галыг хөгжөөсөөр дуусахад гишүүд алга нижигнэтэл ташицгааж хувьсгалт намын ах нарын коммунист дуршлыг өдөөв. Ингэснээр сонгуулийн ерөнхий хорооны дарга Х.Баттулга хуучин цагийн коммунист зангаараа жижиг намуудын гол тасрах цаг дөхсөнийг зөгнөн ярьж намаасаа түдгэлзсэнээ хэсэг зуур мартан МАХН маань УИХ-д 39 суудалтай боллоо гэж баярын нулимс унагаах дөхөв. Энэ үед ардчиллаа мартсан ардчилагч Л.Гүндалай , Л.Гансүх нар Мөнгөний сонгууль болсон, Ө.Энхтүвшин чинь авилгачдын тоонд орсон шүү дээ гэх мэтээр гаңц нэг үг чулуудсан боловч түүнийг тоох амьтан нэгээхэн ч гараагүй бөгөөд харин Ө.Энхтүвшин Сонгогчид сонголтоо хийчихсэн шүү дээ гэж пээдийлээ.

Үүнд урамшсан Б.Бат-Эрдэнэ гишүүн Ийм билиг дэмбэрэлтэй өдөр эвтэй байя хэмээн мэгзэм уншиж, ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголчууд эвтэй байхдаа хүчтэй хэмээн уриагаа дуудан босож ирэв. Ерөнхийлөгч маань 800 жилийн ой сайхан болж байна , туйлширч болохгүй , авилгыг авгалдай байхад нь устгая , Бүгдээрээ дутагдлаа засъя гэж хэлж хэвшсэн хэдэн үгээ бэл балдуухан хэлж чуулганы нээлтийг өндөрлөв өө, хөөрхий…
Ийм өнцөггүй, өөгүй улс төрд ядарч, ядуурч байх нь хохь аж. Өө…Ямар хачин юм бэ.

Улс төрийн амьдралын далд зураг

УИХ маань үйлдвэрлэл-ээ явуулж цоорхой хуулиудаа цувуулах нь тодорхой. Уул үйлдвэрлэл нь МАХН-ын алсын хараатай мэргэн шийдвэрээр чиглэгдэж улайх нь мэдээж бөгөөд ардчилагч нар хойд эхийн гар харсан хүүхдүүд шиг
шоовдорлогдоно. Одоохондоо өдөр болгон лам багшид очиж замаа засуулж байгаа хүмүүс бол хөөрхий, эвслийн Засгийн газрын сайд нар аж. Ялангуяа жижиг намаас гарсан сайд нар бүр нойргүй хонож байгаа. Засгийн газрыг огцруулна гэж тэтгэврээ чамласан эмээ нар хүртэл занаж байгаа болохоор яаж амар унтахав дээ.

Бас Ц.Нямдорж дарга намдаа ургаад байгаа жигүүр мигүүрийг хайр найргүй зулгааж хаях хүсэлтэй байгаагаа илэрхийлж 1937 оны нойрыг сэрвэлзүүлэх болж. Хувьсгалт намын лидерүүдийн дотор гаалийн Х.Баатарын шоронгоос бичсэн захидал шүдний өвчин болон тархаж байгааг ардчиллынхан битүү ажиж, үе үе хөндүүр газар нь дарж үзнэ. Гэхдээ өнөөдөр улс төрийн хүрээнд буглаа болоод байгаа авилга, хүнд суртал, хуйвалдааны өвчин-ийг зоригтой шахаж хаях хүч Монголд алга.
Зарим нь төр эзэнгүй болжээ гэж нүд чихэндээ итгэмээргүй үг хэлэх нь хачин. Нийгмийн гүнд шатахууны, нүүрсний, махны үнэ болон оюутны сургалтын зардал төдийгүй автобусны билетийн үнэ нэмэгдэх тутам бухимдал гүнзгийрч, улс төрийн цоохор хөшигний цаадахь жүжгийн тавилд эгдүүцэх нь нэг л биш. Яахав ээ гэсэн бүг анир нийгмийн дундаас гунигтай бөгөөд сэтгэл зарсхийтэл үе үе дуулдах нь төрийн дээд өндөрлөгт хүрдэг эсэхийг хэн мэдэхэв. Хэрвээ тийм анир тэнд хүрч байгаа бол яасан өнгөө өөрчилж, үзлээ төвшитгөдөггүй төр вэ? гэж дуу алдмаар …

Намрын чуулган дээр найтаах хүн гараагүй болохоор газрын маргаан үргэлжилсэн хэвээрээ, гаднынхан гаарсан янзаараа, гар дээр тавих мөнгө нэмэгдэвч үнийн хар салхи үргэлжилсээр, далд бизнесийн акуль -ууд таргалсаар өвлийн утаатай өдрүүдийг гэтэлгэж, хаврыг өлсгөлөнтэй туулах бололтой. Зарим улстөрийн хүчин УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулъя гэж уриалах маяг үзүүлэхэд хувьсгалт намынхан Тэгж харагдаач гэж салаавч өгөн тохуурхах аж. Бүх хүчний байгууллага болон хууль хяналт, банк санхүүг атгаж байгаа тэдний дэргэд хүчгүй нь буруутан болох нь тодорхой.
Ийм л далдын хар зурагтай Монголын улс төрийн бух тэрэгний дугуй эргэж байна. Гэхдээ заримдаа дугуй нь зөрж эргэх юм уу, эсвэл гэнэт мултран унаж хэвлийгээрээ гулсаж золигтоно. Заримдаа тоглоомын тэрэг болж дуртай амьтан чирч зугаагаа гаргаж, стрессээ тайлдаг гээч. Хятадууд хөтөлчихсөн юм уу, Лалынхан Иракийн дайны төлөөсөнд алсаас ховсдон хөглөрүүлж байхад гайхах хэрэггүй. Тэр бүхэн төрийн минь зураг, сүүдэртэй л холбоотой. Өөр эзэн байхгүй. Төр мандтугай, Ура !

Ардын эрх сонин 194 /472/

Э.Саран-Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button