Монголчуудын тэн хагас нь хоносон хоол зооглодог гэнэ

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар монголчууд мах, гурил голчлон иддэг гэдгийг дахин нотолжээ. Энд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байдаггүй аж. Харин хотынхны өдрийн хэрэглээнд мах, гурилын дараа гуравт хүнсний ногоо жагсдаг бол хөдөөгийнхний гурав дахь хүнс нь сүү байдаг юм байна. Тодруулбал хөдөөгийнхөн өвс идэхдээ тааруу бол хотынхон сүү уухдаа тэднээс хоёр дахин бага байдаг байна. Энэ нь мэдээж олдоцтой холбоотой.

Мөн ургамлын болон цөцгийн тосыг төв газрынхан багагүй хэрэглэдэг бол хөдөөнийхөн төдий л таалдаггүй гэнэ.
Энд бас сонирхууштай нэгэн тоо байгаа нь манай нийт өрхийн 42.7 хувь буюу тэн хагас шахам нь хоносон хоол иддэг, иргэдийн 60.8 хувь нь архи, согтууруулах ундааг хааяа уудаг бол 0.75 хувь нь мөнхийн согтуу байдаг гэх. Бидний 58.6 хувь нь тогтмол цагт хооллодоггүй бол ихэнх нь орой л их хоол иддэг байна. Унтахаасаа нэг цагийн өмнө хооллодог хүн бидний 29.8 хувийг эзэлдэг бол 81.1 хувь нь давсыг хэтрүүлэн хэрэглэдэг гэнэ.

Ардын эрх сонин 194 /472/

С.Мөнхөө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button