Монголын түүхээ харийнханд алдчихаад буцаагаад л гадаадынхнаас худалдаж авч байна шүү дээ

-Арвин шүү. 1985-86 оноос өөрийнхөө сонирхлоор марк, дугтуй, зоос, мөнгөн тэмдэгт цуглуулж эхэлсэн. Тэр үед 10 дугаар ангиа дөнгөж төгсч байсан юм. Ер нь бидний үе тэнгийнхэн зурагт хуудас, ялангуяа нэртэй дуучид, тамирчид, жүжигчдийн зураг цуглууләх, марк, ил захидал солилцох хообийтой байсан. Миний хувьд Монголынхоо марк, дугтуй, мөнгөн тэмдэгтийг илүү сонирхож, эрж хайж цуглуулах болсон. 10 жилийн 12 дугаар сургуулийг тэр үед төгсөөд Чехсловак (хуучнаар) улсад Тээвэр, холбооны дээд сургуульд элсэн суралцаж байх үедээ ч олон орны оюутнуудтай танилцаж, улс улсын мөнгөн тэмдэгт, цаасан дэвсгэртээр цуглуулгаа баяжуулсан.

-Цуглуулгаа өвлөж аваагүй юм уу. Цогц цуглуулгатай болоход нэлээд цаг хугацаа орох байх даа?
-Эмээ маань эртний бурхан, цөгц, зоос цуглуулдаг, сонирхдог байсан. Тэрнээс нь надад бий. Аав, ээж маань энэ талаар төдийлөн сонирхдоггүй байсан. Би өөрөө л ийм цуглуулгатай болохыг мөрөөдөж, хүслээ биелүүлээд байна.
1999 онд Филателийн холбоонд элссэнээс хойш цуглуулга маань бүр ч арвижсан.
Одоогоос долоон жилийн өмнө 1924 оноос хойш хэвлэгдсэн Монголын бүхэл бүтэн маркийн цомог худалдан авсан.

-75 жилийн хугацаанд гарсан маркийн цуглуулга болохоор нэлээд үнэтэй байх даа?
-Тэр үедээ 3-4 сәя төгрөгөөр авсан. 20 дугаар зуунд гарсан Монголын бүх сери марк болохоор ховортл тооцогдоно шүү дээ. Тухайн үедээ их л үнэтэй юм шиг санагдаж байсан. Харин одоогийн ханштай харьцуулах юм бол гайгүй. Өнөөдөр ховор марк л гэхэд нэг нь 2-3 сая төгрөгийн ханштай болчихоод байна шүү дээ. Дугтуй ч бас ховор, үнэтэйд тооцогддог болсон.
Морин өртөөгөөр дамжуулдаг байсан дугтуй надад нэлээд бий шүү. 1924 оноос хойш 60-аад онд хэрэглэгдэж байсан дугтуйг хувь хүмүүсээс худалдаж авсан. Одоо интернэтээр дамжуулан цуглуулгаа баяжуулдаг. XIX зуунд морин өртөөгөөр дээд дээд зиндааны хүмүүс ихэвчлэн захидлаар хоорондоо харилидаг байсан юм билээ. Тухайлбал, Дилав хутагтад хаягласан дугтуй байна. Саяхан нэлээд ховорт тооцогддог дугтуй худалдаж авсан. Энэ нь Хурдан мориор довтолгон хүргүүл гэсэн бичигтэй. Тэр үеийн тайж, түшмэд маш яаралтай захидлыг морин өртөөгөөр хоорондоо дамжуулдаг байсан байгаа юм. Тэр нь шувууны зурагтай, шувуу нь амандаа бичиг гэсэн үсэг зуусан дүрстэй. Доор нь Энэ мэт нис нис гэж уйгаржин бичгээр бичсэн байдаг. Энэ нь манай шуудангийн түүхэнд маш их ач холбогдолтой. Томоохон цуглуулагчдад энә дугтуй үнэхээр их эрэлттэй байдаг. Маш цөөхөн учир ховор л доо, Би энэ дугтуйг Сингапураас худалдаж авсан.

-Манай марк, дугтуй гадаадад нэлээд гарчээ дээ?
-Манай эртний марк, дугтуй гадагшаа гараад дуусч байна. даа. Манай Филателийн холбооны цөөхөн гишүүд, юм сайн хадгалдаг хөгшчүүлд л үлдсэн байх шив дээ. Ер нь манай түүхийг гадаадынхан маш хямдаар худалдаад авчихсан, бидэнд олдохоо больчихоод байна шүү дээ. Бид өөрсдөө буцааж олж авах гээд чадахгүй байна.

Энэ нь бас манай нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой байх л даа. Манай 1925 оны цаасан тэмдэгтийн ихэнх нь урагшаа Хятадад гарчихсан байна. Бид буцаагаад л хятадуудаас худалдаж авч байх жишээтэй.
Бүр Хятадаар дамжаад баруун Европын орнууд
Америк, Англи гээд гараад явчихсан байна шүү дээ.
Миний Сингапураас өндөр үнээр худалдаж авсан дугтуйны ижил нь манай нэртэй цуглуулагч Сэрээтэр гуайн цуглуулгад л байдаг юм билээ, Олон улсын нэртэй цуглуулагчид Монголын түүхтэй холбоотой цуглуулгадаа заавал энэ дугтуйг хадгалахыг хичээдэг гэсэн. Бас нэг ховор дугтуйг олж чадахгүй байгаа. Ардын хувьсгал 1921 онд ялаад 1924 онд манай анхны марк гарсан. Энэ хугацаанд ашиглаж байсан дугтуй, марк маш ховор, олддоггүй юм.

-Таны цуглуулгад дугтуй олон бий юу?
-100 гаруй дугтуй бий. 1840 онд Дэлхийн анхны марк Англид хэвлэгдэн гарсан. Үүнээс хойш найман жилийн дәраа хаяглагдсан муутуу цаасан дугтуй байгаа. 150 жилийн настай ховор дугтуй ч бий. Тамга нь манж, монголоор бичигдсэн байдаг. Ер нь манж, монгол, хятад үсэгтэй байдаг л даа. Сонирхоод үзэхэд, тэр үеийн сэхээтнүүд л ихэвчлэн захидлаар харилцдаг байсан юм билээ.

-Дугтуйны хэмжээ нь том, жижиг гээд харилцан адилгүй биз?
-XIX зууны үеийн дугтуй, нэлээд далбагар том
хэмжээтэй байсан бол XX зууны үеэс жижиг хэлбэртэй болсон. 1863 оны дугтуй АЗ-ын цаасны хэмжээтэй байсан.

-Тэр үед манай оронд бусад улсын шуудангийн салбар гэж байсан уу?
-XIX зууны сүүлч XX зууны эхэн үед Нийслэл хүрээнд Хятад, Оросын шуудангийн салбар ажиллаж байсан. Тухайн үеийн дугтуй дээр Хаант Оросын марк наагдсан байдаг. Хятадынх бол хоёр янз. Манжийн хааны үеийн болон БНХАУ-ын марктай байдаг юм билээ. Энэ хоёр салбар 1921 оны сүүлч хүртэл ажиллаж байсан. Энэ үеийн марк дээр Өргөө гэсэн тэмдэгдарсән байдаг. Чуулгәт хаалга, Бээжин, Тэньжин, Орос уруу ихэвчлэн захиа илгээдэг байж. Дугтуйн дээрх бичгийг тайлж уншихад худалдааны наймааны чиглэлээр ихэвчлэн захиа илгээдэг, солилцдог байжээ.

1924 онд манай анхны очирт марк гарсан. 1926 онд соембот марктай дугтуй олныг илгээдэг байсан юм билээ. Тэр үед Хятад, Орос уруу нэлээд захиа илгээдэг байсан юм билээ. Ховд, Булган, Улиастәй, Хиагтаас ч гэдэг юм уу дотооддоо хэрэглэгдсэи дугтуй тун ховор байдаг.

-Цуглуулгад чинь торгоор хийсэн дугтуй байдаг гэсэн байх аа?
-Шар торгон дугтуй миний цуглуулгад бий. Энэ дугтуйг манай томоохон сум, хийдийн лам хар хоорондоо илгээдэг байсан юм билээ. Луун хээтэй торгоор хийсэн ийм дугтуй хоёр байгаа.
1920-иод онд хэрэглэж байсан маркийг санхүүгийн вексел болгож гуйлгээнд ашиглаж байсан баримт нэлээд бий. Монгол Улс төлбөрийн хэрэгсэл болгож ашиглаж байсан гэсэн.

-Дугтуй нэлээд ховор байдаг юм байна. Харин марк цуглуулахад хялбар биз?
-Монгол марк сэдэв өргөнтэй. Харин 40, 50 оных ховор. 26, 27, 30-аәд онд хийсэн дугтуйнууд дээр нэлээд завсарласан марк байдаг. Жижигулсад цөөн тоогоор хийсэн марк ховор байдаг л дээ. Тухайн үед нэг маркийг 300 хувь ч хийсэн байх жишээтэй. Тэдгээрээс 10, 20-хон ширхэг л үлдсэн байдаг. Дэлхийн Филателийн холбооны цуглуулагчид энэ үеийн маркийг их сонирхдог.

-Манай марк, дугтуйг сонирхдог гадныхан олон байдаг уу?
-Нэлээд бий шүү. Гэхдээ хоёрхон цуглуулагч л зөвхөн Монголын маркаар дэлхийд үзэсгэлэн гаргәсан байх жишээтэй. Японы нэртэй марк цуглуулагч Мизухара Мон¬голын шуудангийн маркийн цуглуулгаараа дэлхийн үзэсгэлэнд оролцож удаа дараа алтан медаль хүртэж байсан юм билээ. Тэрбээр 1992 онд үзэсглэнгээ Улаанбатарт гаргаж байсан.

-Та маркаа төрөлжүүлж цуглуулдаг уу?
-Би цөөхөн төрлийн сэдвээр маркаа цулуулдаг. Жишээлбэл, ховор амьтан буюу динозавр, Адольф Гитлер, В.И.Лениний сэдэвт, (1920-1980-аад онд Орос, Африк, социалист орнуудад гарсан) марк цуглуулдаг. Буддагийн нэг цомог марк бий. Япон, Хятад, Непал, Монголд буддаг шүтдэг гэдэг утгаараа ийм төрлийн марк их хийдэг юм билээ. Непалд бүр хоёр янзаар дүрс нь солигддог өнгөт марк хийсэн байна лээ.

-Манайд хамгийн том хэмжээтэй ямар марк байдаг вэ?
-2004 онд хамгийн том марк хийсэн. А4-ийн цаасны хэмжээтэй Мандал бурхны сэдвээр хийсэн марк л даа. Гиннесийн номд бүртгүүлэх юм гэсэн. Чухам бүртгэсэн эсэхийг мэдэхгүй. Өнөөдөр хэвлэлийн технологи хөгжих тусам гоё марк гарч байна. Yнэт чулуу шигтгэсэн, алт мөнгөн марк гэх мэт. 1982 онд ховор амьтнысери алтадсан маркийг 32 саяар хийсэн гэж байгаа. Чингис хааны сэдвээр алтадсан марк сая гарлаа.

-Цуглуулгаа баяжуулахад тань тусладаг хүн байдаг уу?
-Филателийн холбооны гишүүн Эрхэмбаяр гэдэг залуу марк цуглуулахад их тусалсан.
Японы иргэн Шимизу гэдэг хүнээс нэлээд ховор дугтуй худалдаж авч цуглуулгаа баяжуулсан. Бас Хятад, Оросын шуудангийн салбарын үед хэрэглэгдэж бәйсан болон 1940-өөд оны үеийн ховор маркийг тэр хүнээс худалдаж авсан.

-Зоос, мөнгөн тэмдэгтийг бас хувь хүнээс худалдаж авдаг уу. Энэ цуглуулгын талаар сонирхмоор байна?
-Би дугтуй, маркнаас өмнө зоос, мөнгөн дэвсгэрт цуглуулж эхэлсэн. Шар цай гэдэг мөнгөн дэвсгэртээс эхлээд тэр үед хэрэглэгдэж байсан ембүү, зоос гээд нэлээд цогццуглуулгатай. Бас олон орны цаасан дэвсгэрт, дурсгалын зоос нэлээд цуглуулсан. Дурсгалын зоосыг сүүлийн үеийн өндөр технологоор их өвөрмөц хийдэг болжээ. Шилэн, модон төрөл бүрийн металлаар хийсэн байх жишээтэй. Надад 200 гаруй орны 3000 гаруй цаасан дэвсгэрт байгаа. Ирэх жил зөвхөн олон улсын цаасан дэвсгэртээр үзэсгэлэн гаргах бодолтой байна.

-200 гаруй улсын мөнгөн дэвсгэрт, зоосноос аль улсынх сонирхол татахаар өвөрмөц хэв загвартай бол?
-Мин улсын Хэлхээ гурвән зуун зоос мөнгөн тэмдэгт цуглуулгад маань бий. 1860-аад оноос 1918 он хуртэл гүйлгээнд хэрэглэж байсан юм билээ. Муутуу цаасан дээр барлаж хийсэн, тамга, тэмдэгтэй, арилжааны хэрэгсэл болгож байсан гэсэн. Гэхдээ мөнгө гэж хэлэхэд хэцүү л дээ. Түүнээс гадна Нийслэл хүрээнд маш олон хувийн пүүсүүд XIX зууны сүүлч XX зууиы эхээр үйл ажиллагаа явуулж байсан. Тэдгээр нь төрөл бүрийн пүүз, дийз нэртэй цаасан дэвсгэртийг мөнгөний оронд хэрэглэж байсан юм билээ. Эдгээрээс цуглуулгадаа олж авсан.

-Цуглуулгад тань байхгүй, олж авч чадаагүй Монголын зоос, цаасан мөнгөн дэвегэрт бий юу?
-Барон Унгерний үед хэрэглэж байсан Бага болзоот гэдэг цаасан дэве¬гэрт цуглуулгад маань байхгүй. Маш ховор дэвсгэрт. Одоо Америкт байдаг манай нэрт цуглуулагч Б.Нямаа гуайд л байдаг.

-Цуглуулгаа хаана хадгалдаг вэ. Зоос, мөнгөн тэмдэгтийг хадгалахад төвөгтэй байх даа?
-Гадаадад явж байхдаа зориулалтын цуглуулга хадгалагч авчихдаг юм. Цуглуулга гэдэг өөрөө үнэтэй зүйл учраас нямбай, гамтай хадгалах зайлшгүй шаардлагатай. Ихэнх цуглуулгаа бәнкинд хадгалдаг даа.

-Таны цуглуулгыг өндөр үнэтэй морьтой ч юм уу, жийп машинтай зүйрлэвэл ямар ханштай бол?
-Дэлхийн нэр, алдартай цуглуулагчид цуглуулгаа үнэлдэггүй. Тодорхой сонирхсон хувь хүмүүст л үнэ тохирч, хоорондоо солилцож цуглуулгаа баяжуулдаг. Ховор зүйлийг ховроор нь л сольж авдаг.

-Хообийг тань таны хүүхдүүд сонирхдог уу?
-Хоёр том нь төдийлөн сонирхдог эсэх нь одоохондоо мэдэгдэхгүй байна. Бага нь нәсаар жаахан болохоор тоглоомон машин л их цуглуулдаг юм.

-Монголын Филателийн холбоо одоо хэчнээн гишүүнтэй вэ? Сүүлийн үед марк, зоос цуглуулагчид олширч байна уу?
-100-гаад гишүүнтэй. Сүүлийн үед хүүхэд, залуусын утасны карт цуглуулдаг хообий нэлээд дэлгэрч байна. Орчин үеийн манай залуусын сонирхол өөр болчихеон юм уу марк, зоос сонирхогчид төдийлөн нэмэгдэхгүй байна. Харин гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой залуус цөөн тоогоор ирж байгаа. Манай холбоонд нэлээд нас тогтсон хүмүүс байдагл даа.

-Монгол Улсын зоос, мөнгөн дэвсгэрт гэсэн ном гаргасан юм байна. Энэ талаар товч сонирхуулахгүй юу?
-2002 он хүртэл Монгол Улсын зоос, мөнгөн дэвсгэртийн түүхийн талаар тодорхой мэдээлэлтэй ном гараагүй юм билээ. Ингээд Б.Нямаа, Ц.Батсайхан нарын хамт түүхийн талаас нь тусгасан энэ номыг хамтарч гаргасан, Үүнээс хойш хаадын зоосын талаар ном бичсэн. Мөн Тулгар улс байгуулагдсаны 800 жилд зориулан Чингис хааны үеийн зоосны талаар хэвлүүллээ. 2002 онд хэвлүүлеэн Монгол Улсын зоос, мөнгөн дэвегэрт гэдэг номоос хойш Монгол Улсад холбоотой 100 гаруй зоос, цаасан мөнгөн дэвсгэрт бий болчихоод байгаа юм.

Одоо хэвлэлийн технологи өндөр хөгжсөн учраас илүү сайн ном бэлтгэх бодолтой байна, Монгол Улсын зоос, мөнгөн дэвсгэрт номд Монгол Улсад оршин байсан эртний улсууд болон Монголын хаадын захирч байсан Иран дахь Монголын хаант (Ильхэн)улс, Оросдахь Монголын хаант (Алтан орд) улс, Хятад дахь Монголын хаант (Юан) улс, Дундад Ази дахь Монголын хаант (Цагаадайн) улсуудын зоосны талаар ч оруулсан. Мөн Манж Чин улсын эзэмшлийн үед Монголын томоохон хот суурин, сүм хийдийн газруудад орон нутгийн чанартай мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж цаасан тэмдэгтүүд, Богд хаант болон Ардын засгийн үеийн мөнгөн тэмдэгтүүдийг хамруулахыг хичээсэн. Түүнчлэн Ардын хувьсгал ялж үндэсний банк байгуулж, 1925 оноос өнөөдрийг хүртэл худалдаа арилжаанд гүйлгэж ирсэн зоос, мөнгөн дэвсгэртүүдийг сонирхогч олондоо танилцуулах зорилгоор энэхүү номдоо тусгасан байгаа.

-Та энэ цуглуулгаасаа гадна өөр юу сонирхдог вэ. Морь, машин ч юм уу…?
-Аав маань геологич хүн болохоор чулуу сонирхдог бас цуглуулдаг байсан юм. Харин би төрөлжүүлж цуглуулаагүй л дээ. Сонин хэлбэр дүрстэй, ховор чулуу цөөхөн хэд бий. Харин төрөл бүрийн амьтны катологи нэлээд цуглуулсан.
Авто мотор спортын сэтгүүл, авто машины катологийгжил алгасахгүй цуглуулахыг хичээдэг. 1987 оноос хойшхи катологууд бий шүү. Бас хөхдөг com гэдэг загас тэжээдэг. Аквариумаа өөрөө цэвэрлэчихдэг, амь бөхтэй загас л даа. Мөн яст мэлхийтэй Тоть тэжээж үзсэн. Амархан үхчихдэг болохоор больсон.

-Яст мэлхий нэлээд урт насалдаг гэсэн байх аа?
-Гэрийн тэжээвэр яст мэлхий 40-50 жил насалдаг гэсэн. Одоо манайд Орос, Хятадаасл яст мэлхий оруулж ирж байна. Хойд хөршийнх Монголын нөхцөлд илуу зохицсон, тэсвэртэй, ногооны хальс, үлдэгдлээр хооллодог, ус бараг хэрэглэдэггүй гээд тэжээхэд хялбарла дээ.

(Монголын мэдээ 1996/1972)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button