Айлчлал хийнэ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболдын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага(ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Марк Перрин де Бришамбо (Mr. Marc Perrin de Brichambaut, Secretary-General of the Organization for Security and Cooperation in Europe) манай улсад 2006 оны 10 дугаар сарын 8-10-нд албан ёсны айлчлал хийнэ. Ноён Марк Перрин де Бришамбо нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирж буй гадаадын өндөр, дээд түвшний төлөөлөгчдийн нэг бөгөөд түүний айлчлал нь ЕАБХАБ-ын тэргүүний анх удаагийн айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улс нь ЕАБХАБ-ын үзэл санаа, үндсэн зарчмуудыг дэмжиж, 2004 оны 12 дугаар сараас ЕАБХАБ-тай хамтран ажиллах түнш орны статустай /Partner for Cooperation/ болсон бөгөөд тус байгууллагатай хүний эрх, ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа болно.

Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бараалхан, Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Марк Перрин де Бришамбогийн товч намтар

Ноён Марк Перрин де Бришамбо нь 2005 оны 6 дугаар сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Олон улсын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогчийн тусгай зөвлөх, Франц Улсын Гадаад хэргийн сайдын зөвлөх, Франц Улсын Гадаад хэргийн сайдын ажлын албаны дарга, Франц Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Франц Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Франц Улсаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны бага хурлын дэргэд суугаа төлөөлөгчдийн тэргүүн, Элчин сайд, Франц Улсын Гадаад хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга, Франц Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан байна.

/Оллоо.МН/

2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button