Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат ХЗХ-ны хохирлыг төрөөс гаргуулна гэдэг байж болшгүй зүйл

-Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэсэн нэг муухай зан манайханд байдаг. Гэтэл таны бүрэн эрхийн хугацаа тань дуусаж байгаа хэдий ч маш завгүй ажиллаад л байх юм?
-Томилогдсон зургаан жилийн маань хугацаа дуусаж байна. Зургаан жил хэдийгээр урт хугацаа боловч энэ хугацаандаа нэлээд үр дүнтэй ажиллахыг хичээлээ. Ингэж ажиллах хугацаанд манай терийн байгууллага, Их хурал, Засгийн газар, арилжааны банкууд маань надтай бие биенээ ойлголцож, хамтарч ажилласны үр дүнд би муугүй үр дүнд хүрсэн гэж боддог. Муугүй үр дүн гэж би юу хэлэх гээд байна гэвэл зургаан жилийн өмнө манай улсын хэмжээнд 250-хан сая доллар байсан.

Харин өнөөдөр арав дахин их мөнгө, 2 миллиард гаруй доллар Монголд төвлөрсөн байна. Энэ маань банкны үйл ажиллагаа сайжирч иргэд төдийгүй бизнесмэнүүд банкиндаа итгэж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар хүртэл Монголд ирж түм түмэн мөнгөө оруулах санал тавьж байна. Энэ бол бидний ажлын үр дүн болов уу гэж бодож байгаа. Хэдийгээр манай ажил ахицтай байсан ч гэсэн ажилгүйдэл их л байна. Ядуурал хэвээрээ л байна. Би ганц хоёр иргэд, хүмүүсийн rap дээр очоосой гэдэг бодлого явуулж чадахгүй шүү дээ. Ийм учраас цаашдаа Монгол Улсын санхүүгийн байдал, хууль эрх зүйн орчныг өшөө сайн тогтвортой байлгаж чадвал Монгол Улс хөөрхөн, жижигхэн санхүүгийн төв болох бүрэн бололцоотой гэж боддог.

Өнөөдөр дэлхийн санхүүгийн төв болсон Гонконг, Сингапур, Лугсенбург чинь гуч, дөчин жилийн өмнө жижигхэн тосгон байсан юм шүү дээ. Би сая Сингапурт хуралд оролцоод ирлээ. Тэдний гучин жилийн өмнөх зураг нь манай хөдөөний малчин айлын дүр төрхтэй адил санагдсан. Завин дээр хэдэн хүн загас барьсан, далай тэнгис бүхий зүгээр л нэг газар байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, санхүүгийн төв болсон байна. Манайд ч ийм бололцоо бий. Энэ бол биднээс өөрсдөөс маань шалтгаалах зүйл. Нийгэм улс төрийн болон санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг барьж чадвал хөрөнгө оруулалт Монгол руу аяндаа урсана.

-Таны бүрэн эрхийн тань хугацаа хэдийгээр дуусах юмбэ?
-Дуусчихсан.

-Тэгвэл дараагийн ажлыг тань товлосон уу?
-Одоогоор янз бүрийн юм яригдаагүй л байна. Их хурал л мэдэх байх.

-Бүрэн эрхийн хугацаа дуусчихжээ. Эргээд харахад хийж амжаагүй ажил юу байдаг юм бол?
-Амжуулах юм зөндөө байнф. Амжуулаагүй юм ч зөндөө байна. Ялангуяа орон сууцны барьцаат зах зээл. Үүнийг бид яг эхлүүлж байна. Энэ бол маш чухал, олон хүний амьдралд нөлөөлөх зах зээл. Их хэмжээний мөнгө Монголд төвлөрч эхэлж байна шүү дээ. Үүнийг иргэд рүү чиглүүлэх эхлэл нь энэ. Бас гадаадын хөрөнгө оруулагч нарын их дуртай зах зээл л дээ. Маш олон гадаадын хөрөнгө оруулагч нар гэрээ байгуулаад гарын үсэг зурчихсан. Би бол эндээс сүүлийн хэдэн жилд гараагүй их том амжилт гарах байх гэж бодож байгаа.

-Энэ зургаан жилийнхээ ажлыг дүгнээд хүмүүст ганц өгүүлбэр хэлбэл?
-Тогтвортой бужигнахгүй байцгаая. Тэгэх юм бол монгол улс сайхан хөгжих бололцоотой болно. Монголд их мөнгө, их хөрөнгө орно. Тэгж байж л бид ажлын байртай орлоготой болно. Тогтворгүй байдал ихэсвэл хөрөнгө орохоо болино. Монголчууд ч өөрсдөө хүртэл хөрөнгө оруулахаа болино. Байшин барилга барьж цонхоо хагалуулж байснаас мөнгөө Москва, Бээжинд аваачаад байшин барилга болгоё гэж бодно биз дээ. Яагаад африкийн орнууд хөгждөггүй вэ гэхээр байнга тогтворгүй байдаг учраас мөнгөтэй хүмүүс нь гадагш нь мөнгөө шилжүүлээд өөрсдөө араас нь гараад явчихдаг. Ийм байдлыг л үүсгэж болохгүй.

Улстөрийн тогтворгүй байдал гадны хөрөнгө оруулагчдад нөлөө үзүүлээгүй

-Бүтэн жилийн турш манай улс төрийн байдал тогтворгүй байлаа. Намууд задарч, засгийн газар солигдсон. Одоо бас л засгийн газрыг унагах тухай яригдаад байна. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Улс төрийн тогтворгүй байдлын элементүүд харагдаж байна л даа. Гэхдээ манайд үүссэн энэ нөхцөл байдлууд Үндсэн хуулийн дагуу явагдаж байгаа болохоор гадаад зах зээлд хүндрэл учруулахгүй байна. Жишээ нь Италид ч тэр, Японд ч тэр дэлхийн хоёрдугаар дайны дараа засгийн газар нь жилд хоёр гурав солигддог л байсан шүү дээ. Гэлээ гэхдээ ардчилсан орныхоо үндсэн хуулийн дагуу явагддаг байсан болохоор зах зээлд нэг их болгоомжилдоггүй байсан.

Харин саяны Тайланд шиг ч юм уу эсвэл өөр ямар нэгэн орных шиг улс төрийн байдал хүндэрч үндсэн хуулиа өөрчлөх ямар нэгэн хүчин, хүн гараад ирэх явдал нь эдийн засгийн хөгжил, гадны хөрөнгө оруулалтанд маш муугаар нөлөөлдөг. Энэ зун манайд дэгдсэн уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулах болсон нь жаахан олиггүй явдал болсон шүү дээ. Тэр үед бол гадаадын хөрөнгө оруулагч нар нэлээд ажин, анхаарал тавьж байсан ч шинэ хуулиар байдал тогтворжиж, зарим нэгэнд нь энэ хууль өшөө таатай сайжирсан байдалтай гарсан. Ялангуяа шинэ татварын хууль гадаадын хөрөнгө оруулагч нарт тааламжтай гарч ирсэн нь гадаадынханд Монгол Улсын эдийн засгийн байдал ямархуу байгааг харуулж чадсан хэрэг болсон.

-Бид гадны хөрөнгө оруулагчидаа алдаж байгаа мэтээр л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын харилцаа муудаагүй бараг сайжирч байна гэж ойлгож болох уу?

-Тийм, Би муудаагүй болов уу гэж бодож байна. Ганц л жишээ хэлье. Өнгөрсөн жилд арилжааны банкууд 450 сая долларыг Монголын эдийн засагт оруулсан. Өнөөдөр бол бүүр 600 саяыг оруулах темптэй байна. Үүгээр бол манай арилжааны банкны бланс өссөн. Энэ юуг харуулж байна гэхээр гадны хөрөнгө оруулагч нар манайд орж ирээд дансаа нээгээд мөнгөө хадгалуулаад байна аа гэсэн үг. Мэдээж энэ бол сайн үзүүлэлт.

Тэгэхээр бид гадаадынхны хөрөнгийг өөр дээрээ хадгалчихвал тэр мөнгийг эргэлтэнд оруулаад, бизнесээ хийгээд, хөрөнгө оруулаад, орлогоо олоод явчихна шүү дээ. Тэгэхээр манай санхүүгийн зах зээл, манай банкны зах зээлийн оргил нь энэ л байна гэж би бодож байна. Сайн мөнгө хадгалж чадвал Монгол Улс хөгжинө өө.

-Удахгүй засгийн газар огцорчихож магадгүй. Тийм ч хандлагатай байна. Хэрвээ засгийн газар огцорвол хөрөнгө оруулалт, эдийн засгийн хувьд сөрөг нөлөө гарч болох уу?

-Би улс төрийн дүгнэлт хиймээргүй байна. Өнөөдрийн байдлаар ямар ч байсан манай засгийн газрын туулсан зам, улс төрийн эдгээр үйл явдлууд нь эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтанд нэг их муугаар нөлөөлөөгүи байна. Ер нь муугаар нөлөөлөхүйц юм гараад ирвэл мэдэгдэнэ. Ядахнаа мөнгөний ханш унана. Монголд доллар ихсэх биш багасаад эхэлнэ. Мөн хөрөнгө оруулалт орохгүй болоод ирнэ.
Гэтэл одоогоор ийм процесс манайд харагдахгүй байна. Иймээс манайд гарч буй эдгээр улс төрийн байдал гадаадын зах зээлд нөлөөлөөд байхаар үйл явдал биш гэж ойлгож байгаа.

-Эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч энэ нь газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэлийн хэмжээнд л гарч байгаа өсөлт гэсэн. Бусад салбарт өсөлт гарахгүй байна гэсэн үг үү?

-Хүнсний салбар, тээврийн салбаруудыг харах юм бол манай эдийн засаг жилд арваас буухгүй хувьтай өсөж байгаа. Зөвхөн банкны хувьд гэхэд энэ жил арилжааны банкууд монголын эдийн засагт 550-600 сая доллар оруулсан. Монгол банк маань өнөөдөр хамгийн том чадалтай эдийн засгийн донор болчихоод байна шүү дээ.

Өнөөдөр хамгийн том донор Азийн хөгжлийн банк жилдээ 30 сая доллар өгдөг. Тэгэхээр бид таатай нөхцөлийг нь бүрдүүлчих юм бол зөндөө мөнгө монгол руу ороод байх бололцоотой. Бид тэр мөнгөөрөө хөгжсөн нь хамаагүй дээр байгаа биз дээ. Тэгэхгүй гадаадаас нэг зээл авахаар өөдөөс бөөн нөхцөл тавьдаг. Заавал жилийн зуун тавин мянган долларын цалинтай ийм зөвлөхийг ав гэдэг. Тэгвэл манайд энэнээс дутахааргүй мэргэжилтэн байхад тийм үнэтэй зөвлөгөө аваад яах юм. Тийм үү. Заавал үнэтэй германы машин ав, эсвэл японы тоног төхөөрөмж ав гэж болох уу. Бид өөрсдөө зах дээгүүр яваад хямдханыг авч болоод байхад гэх мэтчилэн асуудал байна шүү дээ.

-Энэ жил Монгол банкинд нийлүүлсэн алт 5.2 тонноор буурсан гэж байгаа. Энэ нь эдийн засагт нөлөөлөх үү? Яагаад ингэж огцом буурах болов?

-Эдийн засагт нэг их өөрчлөлт орохгүй байх л даа. Төсөвт бол өөрчлөлт орж байна. Алт олборлодог компани иргэд бүгд л урьдны адил алтаа олббрлож байгаа. Ганцхан тушаахгүй байна. Тушаалт нь нууц аргаар гадагшаа яваад байна л даа. Монгол банк-нд алт бага тушаахаар төсөвт орох мөнгө нь л багасч байна гэсэн үг.

ХЗХ-дын эздэд төр төмөр нүүрээ гаргах ёстой

-Энэ жилийн дуулиануудын нэг бол ХЗХ-дын хэрэг байлаа. Үүнийг өмнө нь танайхаас хохирлыг нь хариуцахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтэн дээр хохирогчдын мөнгийг төр хариуцна гэсэн зүйл ярьчихлаа. Үнэхээр өгчих мөнгө байна уу?
-Би ч бас урьд нь энэ талаар хэд хэдэн удаа ярьж байсан. Төр энэ хэрэг дээр төмөр нүүр гаргах ёстой. Ялангуяа ХЗХ-дын мөнгийг нь авч менежмент хийсэн эздүүдтэй хамгийн хатуугаар ярих ёстой. Тийм их мөнгө алга болчихно гэж байхгүй. Хөрөнгө болсон, эсвэл монголд ч юм уу гадаадад ч юм уу хадгаламж болсон байх ёстой. Эсвэл байшин барилга болсон байх ёстой. Үгүй бол үйлдвэр завод тоног төхөөрөмж, эсвэл цаашаа зээл болсон байх ёстой. Энэ бүгд блансаараа гарахлёстой.Хэрэв бүхавсан мөнгө нь цаашаа гарсан мөнгөтэйгээ тэнцэхгүй байвал ХЗХ-д худлаа мэдээлэл хийж төрийг хуурч байсан гэсэн үг. Тэгэхээр төрийг хуурч байгаа мэдээлэлтэй хатуу ярих ёстой.

Үүнийг шийдэхийн тулд бүх мэдээлэлийг аваад цаанаас нь активийг нь бүгдийг цуглуулах ёстой. Тэгээд буруу замаар та нар дээр энэ үйлдвэр, энэ байшин очсон байна. Тийм учраас хураана гээд бүх мөнгийг нь хурааж авах ёстой. Бусад орнуудад асуудлыг ийм замаар шийдэж хохирогчдод мөнгийг нь тараадаг юм билээ. Өнөөдрийн байдлаар ХЗХ-ны хохирол 60 гаруй миллиард төгрөг байгаа гэсэн байх аа. Гэтэл засгийн газарт өгсөн мөрдөн байцаах газрын мэдүүлгүүдээр 35 орчим төгрөгийн өмч хөрөнгө, цаашаа өгсөн зээлийг битүүмжилчихээд байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр засгийн газар энэ асуудалд хатуухан байр сууринаас хандах ёстой.

Шүүх прокурорын шийд гарах юм бол тэр бүгдийг нь хурааж авч эргүүлээд зах руу гаргаж зарахад 35-ыг нь эргүүлээд төлнө гэдэг нэг төгрөгний 50 мөнгийг эргүүлээд төлчихөж байна гэсэн үг. Гэхдээ ХЗХ-дын эздийн цаана зөндөө олон зээлийн эзэд, өмчийн эзэд гарах байх гэж бодож байна. Тэр өмч ахиад зарагдах юм бол иргэд хохиролгүй болох боломж байгаа биз дээ. Би энэ дээр л ерөнхийлөгч анхаарч хэлсэн болов уу гэж бодож байна. Тэрнээс төсвөөс аваад өгчихөж болохгүй шүү дээ. Төсвөөс авна гэх юм бол ахиад хууль гарна гэсэн үг. Тэгэхээр төсөвт мөнгө төлдөг бүх хүн дургүйцнэ биз дээ. Та бидний хармаанаас аваад нөгөө ХЗХ-ныхонд мөнгө өгвөл манайд төсөв төлдөг зургаа долоон зуун мянган хүн жагсаад эхэлбэл бүр л хэцүү еэ дээ. Тэгэхээр төсвөөс бол мөнгө төлдөггүй юм билээ. Засаг өөр нэг эх үүсвэрийг олох хэрэгтэй. Миний түрүүний ярьдаг тэр өмчийг, цааш нь өгсөн зээлүүдийг хурааж аваад эргэж зараад мөнгө өгдөг л хамгийн шудрага зарчмаар шийдэгдэх асуудал. Ерөнхийлөгч үүнийг л хэлсэн болов уу гэж ойлгож байгаа.

Улсын мэдлийн банк бөөн хахууль дунд байдаг болохоор Xадгаламж банкийг хувьчлах шаардлагатай

-Сүүлийн үед Хадгаламжийн банк-ны хувьчлалын асуудал ид яригдах боллоо. Үүнийг зориудаар дампууруулж хувьчлах нь гэдгийг бүгд л ярьж байна? Дампууруулж хувьчлах үндэс нь юу юм бол?

-Хадгаламж банкийг хувьчилтал нь санхүүгийн байдлын бaлансийг нь битгий муутгачихаач ээ гэдэг үүргийг менежерүүдэд байнга өгдөг л дөө. Одоогийн байдлаар нэг их муудчихсан юм байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид дотор нь ороод бaлансийг нь шинжлээд сайн үзээдхэг. Тэр үр дүн нь удахгүй гарна. Хэрвээ муудсан байвал үнэлгээ нь буурч л таараа. Муудаагүй байх юм бол энэ сайн үнээрээ зарагдчих байх гэж бодож байна.

-Заавал хувьчлах албатай юм уу?
-Ер нь төрийн ийм аж ахуйн, санхүүгийн байгууллага байх хэрэг байдаггүй юм. Хувьчлахгүй гэхээр энэ дээр чинь л арын хаалга, хээл хахууль байнга явагдаад байдаг. Энд төрөөс хүн томилчихоод өөрсдөө зээл гаргах гээд л оролддог байхгүй юу. Хувийн банкуудаар бол төрийн сайд ч зээл гаргахад маш хэцүү шүү дээ.

-Өмнө нь та Хадгаламжийн банк ашиггүй ажиллаж байгаа болохоор хувьчлах нь зөв гэж хэлж байсан санагдаж байна. Сая банкуудтай харьцуулсан судалгааг олж үзлээ л дээ. Энд бол Хадгаламжийн банк бусад банкуудын дундаж үзүүлэлттэй гарсан байна лээ.

-2000 оны үед бол ашиггүй ажиллаж байсан. Тэр үед хадгаламжийнх нь оронд засгийн газрын бонд байсан. Засгийн газар тэр бондондоо мөнгө төлдөг, хүү төлдөг байсан. Тэгээд хүүгээ төлж чадахгүй болохоор мөнгөөрөө бас жаахан бизнес хийгээд хадгаламжаа мөнгөжүүлдэг ийм л үйл ажиллагаатай байсан. Засгийн газар сүүлийн тав зургаан жил энэ бүх бондоо төлөөд дууссан. Тэгээд Xадгаламжийн банкийн активийнх нь талыг тодорхой хэмжээгээр зээл хэлбэрээр эргүүл гэсэн зөвшөөрлийг Монгол банкнаас өгсөн. Энэ утгаараа Хадгаламжийн банк өөрөө өөрийгөө ашигтай ажиллуулаад явах болчихсон байсан. Хоёр жилийн өмнө. Өнөөдрийн байдлаар бол ер нь бага зэрэг ашигтай ажиллаж байгаа. Түүнээс ашиггүй гэсэн юм байхгүй.

-Тэгвэл ашигтай ажиллаж байгаа байгууллагаа яагаад хувьчлах гээд байгаа юм бэ. Төр ашигаа аваад сууж байвал нөгөө эдийн засагт маань нэмэртэй юм биш үү?

-Байж болно л доо. Хуучин бүгд л тийм байсан шүү дээ. Төрийн банк байхаар захиргаадалтын зээл ихэсдэг байхгүй юу. Нэг сайд нь утасдаад л чи тэр Дондогт арвыг өгчих. Дулмаад гучийг өгчих гээд байдаг. Энэ байдал 1996, 1997 оны үед аягүй хүчтэй байсан шүү дээ. Тэгээд захиргаадалтын зээл асар ихэссэнээс болоод манай банкууд дампуурч байсан. Тэгэхээр захиргаадалтын зээл банкуудад байх ёсгүй. Зээл эрсдэлээ цэвэр зөв цэгнэсэн ийм л зээл байх ёстой. Улсын банк байх л юм бол улсаас дарга нар нь томилогдож байгаа болохоор бүгд команд өгөөд л захиргаадаадзээл аваад байдаг юм. Улсын банкгүйгээр их сайн хөгжөөд байгаа улс орнууд зөндөө л байна шүү дээ. Улс банктай болохоор бөөн хахуультай. Банк нь муу ажиллаад байдаг ийм орнууд байна. Бид эндээс зөв дүгнэлт л хийх ёстой.

-Өмнө нь та ерөнхийлөгчийн гэргийн хамт 8 тэрбумын асуудалд ороогдож байсан. Одоо Хадгаламж банкны хувьчлалын асуудал босоод ирэхээр үүнийг авах нууц эзэн нь Н.Энхбаяр. Тиймээс таныг өөрийн найздаа тусалж энэ банкийг авч өгөх гэж байна гэлцэх юм?

– Их сайхан цуу яриа гарч байгаа юм байна. Надад энэ арилжааны банкуудаас ямар нэгэн хувьцааг нь худалдаад авчих өчүүхэн ч санаа бодол байхгүй. Энэ миний цаашдын амьдралаар батлагдах байлгүй дээ. Аалзны тор гээд зургаан жилийн өмнө юу бичигдэж байлаа даа. Өнөөдөр аягүй сайн батлагдаж байгаа болов уу гэж би бодож байна.

-Таныг Хадгаламжийн банк-ны хувьчлалыг алсаас зохион байгуулагч гэсэн яриа байдаг. Та энэ хувьчлалыг зохион байгуулаад байгаа юм биш үү?

– Тийм юм байхгүй. Өмч нь засгийн газрынх шүү дээ. Би бол мэргэжлийн дүгнэлт өгдөг л хүн. Энэ банк сайн байна, муу байна. Жаахан эрсдэл ихтэй болчихож эрсдэлээ багасгамаар байна. Богинохон зээл ихтэй байна. Өндөр хүүтэй хадгаламж их байна. Иймэрхүү л дүгнэлтүүдийг хийж суудаг эрсдэл ихэсвэл сануулдаг ийм л байгууллага шүү дээ. Энэ дотор миний болон миний хамаатны нэг ч мөнгө байхгүй. Миний хүүхдийн нэг ч мөнгө байхгүй.

Эрх баригчид өөрсдийн бараагаа шахахын тулд л томоохон үйлдвэрүүдийн дарга нарыг сольдог

-Төрд банк байхаар ийм байдаг юм байж. Тэгвэл үйлдвэр байвал ямар байдаг юм бэ. Говь бас л ашигтай ажиллаж эхэлж байна. Гэтэл хувьчлах гээд л байгаа нь гайхал төрүүлж байна л даа?

-Говь бас л хувьчлагдсан байх ёстой гэж би үздэг юм. Яагаад гэвэл төрийн том өмч байхаар бас л хахууль арын хаалга бөөн шахаа байдаг байхгүй юу. Жишээ нь Эрдэнэт үйлдвэрт гэхэд л монголын бүх том дарга нар ажиллаж байна. Тэгээд нэг төмөр авчихаач, нэг шарик, нэг резин авчихаач гэх мэтчилэн шахалт үзүүлдэг. Говь дээр ч ялгаагүй. Яагаад засаг солигдох болгонд том үйлдвэрүүдийн дарга нар солигддог вэ гэвэл тийш нь шахааны бараа хийхийн тулд эрх барьж буй хүмүүс өөрийнхөө хүнийг томилдог байхгүй юу.

Хэрэв хувьчлагдчихвал ямар ч засаг гарч ирсэн хувийн компаниуд өөрийнхөө үйл ажиллагааг зах зээлийн зарчмаар нь аваад яваад л байна шүү дээ. Тэнд бол ямар ч хахуулийн асуудал байхгүй болчихно. Тэгэхээр яагаад энэ олон улсын санхүүгийн байгууллагууд та нар энэ бизнесийн байгууллагуудаа хувьчлаач ээ гээд байна гэвэл хахуульгүй болоочээ л гэсэн үг.

Жижиг дэвсгэртүүд гүйлгээнээс шахагдаж складанд новш болох болсон

-Сая хорин мянгатийн дэвсгэрт гүйлгээнд гарлаа. Үүнийг ер нь яагаад гаргах болсон юм бэ?

-Ер нь манай тоолдог мөнгөний хэмжээ ихэсчихээд байна. Бид нийт гүйлгээнд байгаа мөнгөндөө байнга судалгаа хийдэг юм. Өнөөдрийн байдлаар нийт гүйлгээнд орж буй мөнгөний 75-80 хувь нь таван мянгат арван мянгат дээр буугаад байхгүй юу, Уул нь арван мянгат 10-20 хувийг эзэлдэг цөөхөн байх ёстой биз дээ.

Таван мянгат, мянгатийн дэвсгэртүүд гүйлгээнд зонхилох хувийг эзлэх ёстой байтал жижиг мөнгөнүүд эргэлтэнд орохгүй банкнуудын складанд зүгээр л новш болоод хэвтэж байна. Зарим хүмүүс банкинд очерт зогсож байгаад мөнгөө тоолж тав арван минут болж байна шүү дээ. Тэгвэл хорин мянгатаар бол өшөө л хурдан болно шүү дээ.

-Өнөөдөр италийн засгийн газраас манай засгийн газрын өрийг тэглэсэн гэсэн гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулаач?

– 1991 онд Бямбасүрэн гуай сайд байхдаа шийдвэр гаргаад манай Монгол банк баталгаа гаргаж Mонголын засгийн газар 18 сая долларын өртөгөөр булигаарын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болж техник тоног төхөөрөмжийг зээлээр оруулж ирсэн юм. Энэ мөнгөө өнөөг хүртэл төлж чадаагүй явсаар 2005 онд Италийн засгийн газрын дэргэдэх экспортын даатгалын байгууллага манай засгийн газрийг тэндэхийн хатан хааны дэргэдэх шүүхэд өгсөнөөр хариуцагчаар нь засгийн газрын өмнөөс манай Cангийн яам болон Монгол банк шүүхэд татагдах болсон юм.

Ингэснээр хоёр орны харилцааны асуудалд ч бас хүндрэл гарч өрийн талаар хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж байсан. Энэ дагуу бид Италийн Futura fashion компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулж өрийн асуудлыг амжилттай шийдлээ.

-Ийм их хэмжээний өрийг чухам ямар журмаар шийдвэрлэв ээ?

-Бид тус компанитай байгуулсан гэрээний дагуу манай мэдэлд шилжээд байсан Булигаар үйлдвэрийн 69%-ийг тэдний талд шилжүүлэхээр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл монголд анх удаа өрийг өмчөөр солих гүйлгээ хийгдлээ. Тус компанийн эзэн Roberto Ди Сиеро ирж өрийн тооцоо дууссан албан бичгийг гардуулж гэрээнд гарын үсэг зурлаа. Арав гаруй жил таг зогссон үйлдвэрийг ажиллуулаад манайд 400 гаруй ажлын байр бий болгосон нь үнэхээр сайн үр дүн шүү.

-Хэдийгээр өрөө тэглэсэн нь сайн талтай ч монголдоо ганцхан булигаарын үйлдвэрээ гадныханд алдчихаж байгаа юм биш үү?

– Байшин дотроо техникээ хадгалчихаад ямар ч хүнд орлого өгөхгүй, тэгж байснаас гадныхан ирээд ажиллуулаад, монголын дөрөв таван зуун хүн цалин аваад монголын экспортын бүтээгдэхүүн гадаадад гарна гэдэг хамаагүй илүү ашигтай байхгүй юу. Ер нь гадны хүн ирчихээр л хамаг юмыг аваад явчихна гэдэг аягүй буруу ойлголт. Жишээ нь манай автобусыг гадны хүн бариад өдөржин шөнөжин яваг. Монгол хүн өглөө нэг яваад л өдөр нэг яваад л орой нэг яваад л ажлаа тасалж архи уугаад л ийм байдал гаргавал яахав. Манайд ийм асуудал зөндөө шүү дээ.

Тэр утгаараа энэ үйлдвэр арван жил ажилласангүй. Ажиллах байсан бол арван жил ажиллах л байсан. Биднийг очиж үзэхэд нөгөө сайхан тоног төхөөрөмж нь зэвэрчихсэн хачин л юм байсан. Гэтэл энэ хүмүүс ажиллуулчихлаа шүү дээ. Тэгэхээр аль нь ашигтай байна даа. Дээр нь эд манай тог, ус, манай паспортыг хэрэглэж байна. Тэрэнд мөнгө төлнө. Хоол хүнс, хувцас гээд мөнгө төлнө. Монголын нийт дотоод эдийн засагт зүгээр л металлаараа байхаас хэд дахин илүү ашиг өгч байна. Түүнээс гадны хүн эзэн болох нь гээд харамлаад суувал гадныхангүй амьдрах хэрэгтэй байхгүй юу. Бүгдээрээ сайхан гуйлгачин юу ч мэддэггүй, юу ч иддэггүй уудаггүй өмсдөггүй л байх ёстой. Бид гадныханд юмаа алдах нь гээд таг суугаад байх юм бол яаж хөгжиж дэвших юм. Харин бид тэднийг сайн ажилуулаад бага ч болов хөрөнгө оруулалтийг аваад үлдэх ёстой. Юм болгонд хэт явцуу хандаж болохгүй.

(Өглөөний сонин )
И.Цэвэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button