Азийн наадамд явахад бэлэн боллоо

Өнөөдөр Азийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга,УИХ-ын гишүүн Сү.Батболд үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзаж бэлтгэл сургуулилтын талааар сонирхолоо. Эрхэм гишүүн Бокс, Чөлөөт бөх, хүндийн өргөлт, жудо, буудлага, гимнастик гэх мэт спортын төрлүүдээр орж танилцлаа.
БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар ийн яриж байна
үideo3

Тэрээр бүх тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, тулгараад байга асуудал болон хүндрэлтэй зүйлсийн талаар сана бодлоо солилцлоо. Эрхэм гишүүн эхний дугаарт Yндэсний шигшээ багийн тамирчид болох боксын бэлтгэл дээгүүр ороод гарсан. Одоо азийн наадамд явах тамирчид бэлтгэл сургуулилтынхаа сүүлийн шатанд ороод явж байсан.
Мөн гимнастикийн тамирчид бэлтгэл хийж байгаа спортын цогцолборт зочилж бэлтгэл сургуулилттай нь танилцсан. Гимнастикийн тамирчдын хувьд спортын гимнастикийн төрөлд 2, уран сайханы төрөлд 3 тамирчин явахаар болсон.
Монголын гимнастикийн холбооны ЕНБД Дарьсүрэнгийн ярианд анхааралаа хандуулна уу
үideo1

Түүний хоёрдахь танилцсан гаазар бол Хүндийн өргөлтийн тамирчид байлаа. хүндийн өргөлтийн холбооны хөтөлбөрийн дагуу бэлтгэлээ хийгээд, одоо ид ачаалалт аьаад явж байгаа ажээ. Тэд өөрсдийн зааландаа хоол ундаа хийж байгаан дээр амин дэмийн асуудлыг шийдэхийн тулд чацарганын хандыг ашиглаж байгаа тухайгаа ярьсан.
Энэ үеэр мөн эрхэм гишүүн дагалдан яваа хүмүүсийнхээ хамт жудо бөхийн заалаар ороод гарсан. Жудо бөхийн тамичрдын хувьд саяхан олимпийн хорооноос заалны гарлийг нь засч өгсөнд тун их байятрай байгшаа гэсэн. Мөн олимпийн хорооноос хоёр тамирчных ньт зардалыг даах болсон нь тэдний амжилт үзүүлэх итгэлийг улам нэмэж байгаа гэсэн.
Азийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга,УИХ-ын гишүүн Сү.Батболд эцэст нь ийн дүгнэлээ
үideo2
Ийн Монголын тамирчид 12 сарын 1 гэхэд эхнийх нь Катар нутгийн зүг хөлгийн жолоо зална. Одоо амжилт үзүүлэх, эх орныхоо нэрийг гаргах эсэх нт зөвхөн тэднээс шалтгаалах боллоо.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button