Удирдаач Н.Туулайхүү.

Янз бүрийн сонирхолтой, түүнийхээ дагуу цуглуулга хийдэг хүмүүс ч олон бий. Тиймээс Хобби буландаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач Н.Туулайхүүг урьсан юм. Тэрээр цуглуулгынхаа тухай ингэж ярьсан юм.

Энэ ч зүгээр нэг юм гаргаж ирэхгүй шүү
Сонин шүү. Өөрөө дуртай болоод ч тэр үү дэлгүүрт орохоор шинэ зүйл л байвал тэсэхгүй авчихна. Бүр зарим худалдагч нар андахгүй Нөгөөх чинь ирж байна. Шинэ бараа ирсэн та үзэх үү гэдэг. Гэргийтэйгээ хамт дэлгүүр хэсвэл хоёулаа хоёр тийшээ л сална. Хамт явна гэж байхгүй, Эхнэр ч сүүлдээ дуртай юм чинь, сонирхсон зүйлээ ав гэдэг болсон. Миний үзэгний цуглуулга одоогоор хэд хүрч байгааг мэдэхгүй, гэрт төрөл төрлөөрөөбайдаг юм. Би шинэ үзэг авахаараа театрынхандаа гайхуулдаг юм. Тэд ч намайг цаашлуулан энэ ч зүгээр нэг юм гаргаж ирэхгүй шүү гэж шоолдог болсон.

Хамгийн гол нь жижигхэн бөгөөд хүний хэрэгцээг хангах ямар л хэрэгсэл байна түүнд л хорхойсдог. Миний үзэгний цуглууга дотор тонгорготой, гэрэлтэй, асаагууртайгаас эхлээд оюутнуудын сонирхдог шпиний үзэг хүртэл бий. Энэ үзгээр цаасан дээр зурахад бал гарахгүй хэрнээ гэрэл тусгахаар харагддаг юм. Оюутнууд үүнийг шалгалтад орохдоо хэрэглэдэг юм билээ. Гэхдээ хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй болохоос биш хүнд хэрэгтэй авсаархан зүйл их байдаг. Шпиний үзэг л гэхэд их хямд 400-500 төгрөг байдаг. Манайд ч сүүлийн үед сонголт өргөнтэй, хэрэгцээ хангахуйц чанартай зүйлүүд их орж ирдэг болж
Үзэг гэхээр л зөвхөн цаасан дээр мөр гаргадаг гэсэн хэвшмэл ойлголт миний цуглуулгад байхгүй. Yзэг бүр хэд хэдэн үүргийг гүйцэтгэхээр.

Бас болоогүй ээ. Үзгэндээ их харам. Бараг л гэрийхэндээ ч үзүүлэхгүй шүү. Хүмүүс гайхдаг л юм. Ийм янз бүрийн юм цуглуулдаг гэж. Харин би үүндээ дуртай гэж жигтэйхэн. Гэхдээ миний цуглуулга дандаа хэрэглэгддэг. Тиймдээ ч би өөрийнхөөхэрэгцээнд л тохирсон зүйл авах дуртай.
Хөдөөгадаа явахад их хэрэг болдог юм. Түүнээс биш хэрэглэхгүй зөвхөн цуглуулна гэж юу байхав.
Амьд агшныг л авах дуртай
Гэхдээ үзэг цуглуулах бол миний хувьд завсрын сонирхол. Миний хамгийн чухал цуглуулга маань гэрэл зураг юм.

Би анх долдугаар ангид байхдаа л зураг авч эхэлсэн. Тэр үед Хөгжим бүжгийн коллежид сурдаг байсан болохоор дотуур байранд байдаг байв. Дотуур байрны хүүхдэд гэрээс мөнгөирнэ. Ирсэн мөнгөөцуглуулж байгаад Оросын Зорький-4 нэртэй аппаратыг багшаасаа 300 төгрөгөөр худалдан авч байлаа. Энэ аппаратад одоогийн чадалтай сайн аппаратуудад байдаг бүх хүчин чадал бий. Оросын асрамжийн газрын хүүхдүүд зохион бүтээсэн гэдэг юм билээ, Нэг л удаа үйлдвэрлээд дахиж үйлдвэрлээгүй гэдэг.
Яагаад гэхээр тэр аппаратаас илүү чадалтай аппарат байхгүй болчихоод байсан. Тиймээс дахин үйлдвэрлэхээ больж түүнийгээ задлан дараагийн загварын аппаратыг үйлдвэрлэх болжээ.Энэ аппаратаар шөнөч, нарны эсрэг ч зураг авч болдог. Одоо надад гурван аппарат л үлдээд байна. Зорький-4, Зенит, сүүлийн үеийн дижитал аппарат.

Би амьд агшныг, ямар нэг зүйлийг яг л бодит байдлаар нь авах дуртай. Надад авахгүй зүйл гэж үгүй. Ямар зураг авмаар байна. Түүнийгээ л авдаг. Анх хальсаар зургаа авдаг байсан бол дараа нь өнгөт слайдаар авдаг болсон. Харин жилийн өмнөөс дижитал аппаратаар зургаа авдаг боллоо. Энэ нь мөн л техникийн дэвшилттэй холбоотой. Гэхдээ дижитал аппарат худалдаж авахад учир бий шүү.
Миний сонирхлыг маш сайн мэдэрсэн
Би одоо хэрэглэж байгаа аппаратаа Бээжингийн дэлгүүрээс авч байлаа. Японы аппарат л даа. Бараг хоёр цаг сонирхож зогссон. Миний аппарат Монголд 500-600 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Харин би тэндээс ерээд мянган төгрөгтэй тэнцэх юань гаргаж тавьчихаад тэр аппаратыг л авна гээд зогсчихсон. Тэгсэн худалдагчид нь намайг гайхаж байснаа дэлгүүрийнхээ даргыг дуудаж байна. Дарга нь ч ирлээ. Би зогсоод л байсан. Тэгсэн намайг хараад гайхаж зогсч байснаа толгой дохьчихоод яваад өгсөн. Магадгүй энэ хүн үнэхээр үүнийг авах сонирхолтой байна гэдгийг ойлгосон юм байлгүй.
Учир нь аппаратныхаа экранд нь болсон хэрэг. Дэлгэц томтой болохоор зураг авахад урамтай байдаг.

Тэгээд ч дижитал аппарат их хэмнэлттэй. Авсан зургаа шууд компьютерт хийгээд хадгалчихна. Зөвхөн зайг нь л цэнэглэхэд боллоо. Тиймээс үүгээрээ сүүлийн үеийн шинэ дуурь, хүссэн зургаа л авдаг болсон. Ялангуяа хөдөөявж байхад амьд байгалийн зураг их авна. Тухайлбал, шоргоолжны зургийг дэлгэц дүүрэн татаж байгаад л авах дуртай. Бас надад нэг жижигхэн дуран байдаг юм. Хөдөө хээр явахдаа тэр дурантайгаа, аппараттайгаа байхад болчихно шүү. Дурангийнхаа тусламжтай янз бүрийн шийдэлтэй зураг их авна.
Одоо надад 4-5 диск зураг байгаа, Би боддог л доо. Өөрийгөө сонин хоббитой юм гэж. Гэтэл над шиг хоббитой хүмүүс их байдаг юм билээ. Ялангуяа Италийн жуулчид байна. Тэд ямар нэгэн улсад очихдоо зөвхөн фото аппараттай явдаг. Гэхдээ тэд хүний зураг огт авдаггүй. Мод, чулуу, шувуу гээд байгалийн зураг авна. Тэгээд авсан зургаараа нутагтаа үзэсгэлэн гарган, ийм төрлийн сонирхолтой хүмүүс нь цуглан зургийнх нь тухай ярилцдаг юм билээ. Гэхдээ манайд ч гэсэн над шиг сонирхолтой хүмүүс олон бий. Би ч тэдэнтэй холбоотой байж авсан зургийнхаа тухай ярилцдаг.

Авсан зургаа дараа нь үзэхэд ямар сайхан байдаг гээч
Миний зургийн цуглуулга он оны шатлалтай. Бас дотор нь төрөлжүүлж, баримтжуулдаг. Тухайл-бал, Хөгжим бүжигт байсан үе, анх дуурийн театрт ирснээс хойш, хэдэн онд хаана, ямар хүмүүстэй ажиллаж байсан гээд л. Зураг авч эхэлсэн үеэсээ л амьдралынхаа бүхий л үйл явцыг, найз нөхдийнхөө зургийг авч баримтжуулсан байдаг. Тэдгээр зургуудын дунд хэн ч үзээгүй содон агшнууд ч бий.
Миний цуглуулгын хамгийн эрхэм нь анх гэргийтэйгээ Свердловскт танилцаж байхдаа хамт- даа авахуулсан зураг. Би тэр зурагтаа их хайртай. Яагаад гэхээр санаандаа хүртэл авч чадсан болохоор тэр л дээ. Бас понарамдаж авах дуртай. Тухайлбал, Өвөрхангайн Хоргын тогооны зургийг авахдаа түүний эргэн тойрных нь орчинг нэг захаас нөгөөзах хүртэл нь дарж, дараа нь томоор угаан бөмбөгөр болгоод харахад ямар сайхан байсан гээч. Яг л дэргэд нь байгаа юм шиг.

Саяхан Архангайн Хотонт сумын зургийг хамгийн өндөр уулан дээр гарч понарамдаж авсан. Ирээд компьютерт хийгээд үзэхэд бас л сайхан харагдаж байна лээ. Ер нь удаан хугацаанд зураг авах тусам өмнөхөөсөөилүү төрөлжүүлэн, сэтгэн янз бүрийн шийдэлтэй зураг авмаар санагддаг. Харин хүний хөрөг авахад тухайн хүн өөрөө мэдээгүй үед нь зургийг нь авбал гоё байдаг. Тийм үед тухайн хүн яг өөрийнхөө-рөө байдаг юм. Тэгэхгүй бэлдэж байгаад авахуулсан зураг өөрийнхөө төрхийг алддаг.
Удахгүй гэрэл зургийн студитэй хамтарч байгаад авсан зургаараа үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа. Одоо цаг нь ч болжээ.

/Ням гариг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button