Мөргөлдсөн зүтгүүрийн дизел хөдөлгүүрийг саяхан шинээр сольсон байжээ

Гэвч хэргийн газар очоод ирсэн албаны эх сурвалжаас зарим нэгэн мэдээлэл авлаа.
Мөргөлдсөн галт тэрэгнүүд 046, 023 гэсэн дугаартай байжээ. 023 дугаартай галт тэрэг нь Сайншанд дахь Татах хэсгийн харъяанд байдаг юм байна. Галт тэрэгний зүтгүүрийг хоёр толгой буюу мэргэжлийн хэллэгээр А, Б гэсэн хоёр секц нэгдэж байж бүрдүүлдэг аж. Гэтэл 023 дугаартай галт тэрэгний уг хоёр секц нь тэр чигээрээ чихэгдээд наалдчихсан тул дахин ашиглах ямар ч боломжгүй болжээ. Харин дизелийнх нь зарим эд анги болон араа, өндөр хүчдэлийг нь салган сэлбэг маягаар өөр галт тэргэний засварт хэрэглэж болохоор байгаа аж.

Модернизация хийсэн уг зүтгүүрийг 2003 онд ОХУ-аас авчирчээ. Модернизация гэдэг нь шинэ дизель тавьсан гэсэн үг гэнэ. Харин 2003 онд авчирсан уг дизелийг монголдоо өргөх засвар буюу их засварт хоёр сар гаруйн турш оруулсны эцэст саяхан үйлчилгээнд гаргасан нь энэ юм байна. Ер нь галт тэргийг 15 мянган км гүйсэн бол бага засварт харин 350 мянган км гүйсэн бол их засварт оруулдаг аж.
Эх сурвалжийн ярьж байгаагаар осол болсон газрын төмөр зам нь огт эвдрээгүй бөгөөд мөргөлдсөн зүтгүүрүүдийн нэг болох 023 дугаарын галт тэргийг Сэргээн босгох галт тэргээр зөөвөрлөн УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр авчраад байгаа гэнэ. Харин үлдсэн 046 дугаарын галт тэрэгний тэргэнцэр, хамар хоёрыг нь төмөр замын хоёр хажуу тал руу гаргаад хаячихсан байгаа аж.
Одоогоор яг хичнээн төгрөгийн хохирол УБТЗ-д учраад байгааг тогтоохоор УБТЗ-ын Технологийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.

Ардын эрх сонин 227 /505/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button