Бид шударга шүүхээр хэргээ шийдүүлж чадаж байна уу

нотлогдсон тул анхан шатны шүүх хурлаас түүнд цаазаар авах ял оноосон тухай хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Дээрх мэдээллийг сонсоод монголчуудын олонх нь чихэндээ ч итгэсэнгүй. Ийм ноцтой хэргийг ийм хурдан д шийдчихлээ гэж үү хэмээн бие биенээсээ асууж байлаа. Манай монголд ийм хэрэг гарсан бол илрүүлэх гэж нэг хэсэг хугацаа алдана. Тэр тусмаа улстөрч ч юм уу, цагдаагийн ажилтан холбогдсон бол бүүр ч удна. Тэгэж тэгэж хэргийн хар толгой цухуйгаад ирэхийн алдад сэжигтэн холбогдогч нь тодорхойгүй болж, аягүй бол үрэгдсэн хүн нь өөрөө буруутан болоод өнгөрч мэднэ. Харсаар байтал гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр хүн алсан Ц.Түмэнгэрэлийг бараг таван сарын турш сэжигтэн гээд л хорьсоор л байх юм. Хадгаламж зээлийн хоршооны хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлэнэ гээд л түүнийг Ганц худагт хямгадсаар л

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорт хэргийг хянуулах, шүүхэд хянах, шүүх хурлаар шийдвэрлэх гээд шат дамжлага дамжсаар байтал өнөөх гэмт хэрэгтэн нь ял даах тэнхэлгүй болж, зарим нэг нь шүүхийн шийдвэрээ ч сонсч чадалгүй нүд аньж байна. Өөрөөр хэлбэл гэмт этгээдүүд ямарч ял шийтгэлгүй нэр цагаан мөр цэвэрхэн бурханы оронд залрах боломжийг олгож байна гэсэн үг.
Яахаараа ингэж яс арьс болтол нь хориод байдгийн цаад учрыг зарим нэгэн хүмүүс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбон авч үздэг. Өмнө нь гарсан эзэн холбогдогч нт тодорхойгүй гэмт хэргийг нөхөн илрүүлэх нэг арга нь мөрдөнд хоригдож байгаа сэжигтнүүдийг давхар холбогдуулан шалгадагаас үүдэлтэй гэнэ. Хийсэн хэрэг нь тодорхой байхад огт холбогдолгүй хэрэгт давхар холбогдуулан шалгахаад байхаар өнөөх сэжигтэн чинь юу гэж хүлээх билээ.

Ингээд л баахан хэрэг тохоод бүтэхгүй болохоор нь аргагүйн эрхэнд үйлдсэн гэмт хэрэгт нь ял төлөвлөөд шүүхэд шилжүүлдэг гэнэ. Шүүх дээр очоод сэжигтнүүд мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын явцад дарамталж хэрэг хүлээлгэсэн гэж цөөнгүй удаа хэлж байсан. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн нотлогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгодог жишиг тогтоод удаж байна. Иймэрхүү гаж үйлдэл газар авснаар хий хоосон нэр төрийн төлөө шүүх, цагдаагийнхан олон сэжигтнийг давхар хэлмэгдүүлж, тэртээ тэргүй хүлээх ял шийтгэл дээр нь эрүү шүүлт амсуулж, нэг нэр хоёр хочийг хайр найргүй зүүцгээж байна.
Учир нь олддоггүй, удаан хугацааны турш шийдэгдэхгүй байсаар замхарч алга болсон олон хэргийг нэрлэж болно.

Тухайлбал хамгийн түрүүнд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг нэрлэж болно. Дараа нь 17 чингэлэг спиртийн хэрэг, Танлуугийн хэрэг, Х.Бадамсүрэнгийн Монросцветмет нэгдлийн хөрөнгөнөөс хувийн компани байгуулсан хэрэг, Гаалийн Ш.Адъяшаагийн хэрэг гэх мэт тоочоод байвал барагдахгүй. Уг хэрэг нь хэчнээн их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байна, төдий чинээ шийдвэрлэгдэх магадлал нь буурч байгааг юутай холбон тайлбарлах вэ? Мэдээж авилга, хээл хахуультай л холбохоос биш ажлын хариуцлага, мэдлэг боловсролтой нь холбон тайлбарлахын аргагүй. Малайз гэх мэт зүүн өмнөд Азийн улс орнуудад авилга хээл хахууль, хар тамхи, хүний амь настай холбоотой гэмт хэргүүдэд цаазаар авах ял ногдуулдаг учраас асуудлыг бодитой авч үздэг тогтолцоо хэдийн бүрджээ. Энэ өгүүлбэрийг бичихдээ цаазаар авах ялыг дэмжсэн хэрэг огт биш хамгийн гол нь ял нь үйлдсэн гэмт хэрэгтээ яг таг тохирсон байх үндсэн зарчмыг шүүх хяналтын байгууллагууд анзаараасай хэмээн хэлэх гэснийх юм.

Хэрэв манайд Абдул Разак Багиндагийн хэргийг шийдвэрлэсэн бол түүнийг яс арьс болтол нь мөрдөнд суулгаад үнэн үг хэлэх тэнхэлгүй болтол нь толгой тархийг нь самууруулж, аягүй бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг давхар тохоод гаргаад ирэх биз ээ. Зарим нэгэн хохирогч нь гэмт этгээдийг өрөвдөх энэрэх дээрээ тулж, шүүх прокурорт хандан нэгэнт хэрэг болоод өнгөрсөн юм чинь өршөөн хэлтрүүлэх арга чарга байна уу хэмээн өргөдөл бичиг бичих байсан биз. Ингэж л дуулиант гэмт хэргүүд олон ангит савангийн дуурь болон үргэлжилж, гэмт хэрэгтнүүд адал явдалт зохиолын гол баатар болон хувирч, ар гэр, анд нөхөд нь шар сонины борлуулалтын орлогыг өөрийн мэдэлгүй нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болно.

Х.Баатар нарын хэргийг шийдвэрлэхдээ асуудлыг бүрэн гүйцэд авч шийдвэрлээгүй талаар одоо хэр нь олон нийтийн дунд маргалдсаар л байна. Монгол улсын иргэн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг шүүх хяналтын байгууллагууд эсрэгээр нь эргүүлж хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүнийг хаацайлан хамгаалсан шийдвэр гаргахдаа огт ичиж улайхаа больсон, энгийн ядарсан иргэддээ дааж давшгүй ял шийтгэл ногдуулчихаад хээв нэг бардам дээрэнгүй зангаар харьцдаг тухай олон нийт шүүмжлэн ярилцсаар байгаа. Ердөө 80 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгай хийсэн насанд хүрээгүй хүүхдэд найман жилийн ял өгөхөөсөө ичдэггүй шүүгчид, хэдэн арван тэрбум төгрөгийн луйвар хийсэн гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлээд суллаад л явуулж байна.

Бүлэг хүүхдүүд хулгай хийж байхыг хараад зогсч байсан хүүхдэд долоон жилийн ял өгөхдөө ичдэггүй шүүгчид садар самууныг сурталчилж, дээрэм тонуул, зодоон цохион хийсэн Танлуугийн хятадуудын хэргийг хэнэг ч үгүй хэрэгсэхгүй болгож л байна. Ийм увайгүй шүүх цагдаагийн өмнө толгой бөхийн зогсох ард иргэдээ өрөвдөж байна. Монгол улсын иргэн шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгож тэмцэлд босох цаг нэгэнт болжээ. Хууль хяналтын байгууллагуудын луйвар булхайг илчилсэн сүр дуулиант аяныг өрнүүлэх цаг ирсэн шүү.

Ардын эрх сонин 227 /505/
Г.Энхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button