Бид хэн хэний хөрөнгө орлогыг мэдэх эрхтэй вэ?

Иргэн хүн хэнбугайн түрийвч-ийг уудлах эрхтэй болохыг манай сонин өмнөх дугаарууддаа нийтэлсэн. Энэ удаа Засгийн газрын агентлагын дарга нарыг толилуулья.
Эдгээр эрхмүүд нь Авлигын эсрэг хуулиар хөрөнгө орлогоо өөрөө үнэн зөв мэдүүлэх үүргийг хүлээжээ. Засгийн газраас томилогддог тул Төрийн албаны зөвлөлд ирүүлэх юм. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхний сайд нарын нэгэн адил Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим сүлжээнд байрлуулна.
Хамгийн гол нь албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор, алба хаах хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах хуультай.
Харамсалтай нь хууль хүчин төгөлдөр болсон ч хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их хурал батлаагүй байгаа нь араа шүд-тэй хууль амь ороогүй хэвтсээр байна гэсэн үг юм.

Хөрөнгө орлогоо мэдүүлэх Засгийн газрын агентлагийн дарга нар
Н.Ганболд -Тагнуулын ерөнхий газрын дарга
Д.Сугар-Төрийн өмчийн хорооны дарга
Ч.Сайханбилэг-Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар
Т.Лхагваа-Удирдлагын академийн захирал
О.Чинбат-Оюуны өмчийн газрын дарга
Б.Тогтохням-Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
Ж.Бадраа-Төр засгийн үйлчилгээ аж ахуйн газрын дарга
Л.Зориг-Үндэсний татварын ерөнхий газрын дарга
Д.Баттөмөр-Гаалийн ерөнхий газрын дарга
Д.Ариунболд-Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлын үүрэг гүйцэтгэгч
-Стандарчилал хэмжилзүйн үндэсний төвийн дарга

Б.Жаргалсайхан-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга
М.Ганболд-Цагдаагийн ерөнхий газрын дарга
П.Сүндэв-Хил хамгаалах ерөнхий газрын дарга
А.Энхжав-Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга
Ш.Батжаргал-Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга
Д.Өлзийбаатар-Үндэсний архивын газрын дарга
С.Баярмөнх-Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дарга
С.Энхтүвшин-Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга
Ш.Батсүх-Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын дарга
Б.Бямбажав-Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн дарга

Ц.Тогоо-Зэвсэгт хүчний жанжин штабын дарга
С.Батмөнх-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга
Д.Ганболд-Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга
М.Далайхүү-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Д.Баярсайхан-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Б.Ганзориг-Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга
Л.Болд-Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Наранбаатар-Биеийн тамир спортын улсын хорооны дарга
Д.Батбаатар-Мэргэжлийн хяналтын газрын дарга
П.Даш-Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Ардын эрх сонин 227 /505/
С.Мөнхөө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button