Аймгийн Хүүхдийн төлөө төвийн дарга нар Дорноговь аймагт

Хүүхдийн ордон, Усан спорт сургалтын төв, 100 хүүхдийн цэцэрлэг-ийн барилгуудыг барьж дуусган энэ сарын 15-19-ний дотор аймгийнхаа Хүүхдийн төлөө төвд хүлээлгэн өгчээ.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Шаравдорж, ХТҮГ-ын мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө төвийн дарга нар болон хүүхдийн төлөө ажилладаг ТББ-ын ажилтан нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Энэхүү үйл ажиллагаатай уялдуулан хүүхдийн эрхийн асуудлаар орон нутгийн байгууллага болон ТББ-уудад мэдлэг, мэдээлэл өгч, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Дорноговь аймагт Хүүхэд хамгаалал үндэсний сургалтыг зохион байгуулахаар боллоо. Сургалтаар Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр-т тусгагдсан гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хүүхдийн төлөө үйл ажиллагаанд хүч хөрөнгө дайчлах, зохицуулахад шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг зорих юм байна.

Сургалт нь орон нутгийн хүүхдийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлж, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрнэ гэж холбогдох албаны хүмүүс үзэж байсан.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button