Ерөнхий сайд М. Энхболд БНХАУ-ыг зорилоо

Засгийн газрын тэргүүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Н. Баяртсайхан, УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц. Цэнгэл, УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн М. Зоригт, Д. Дэмбэрэл, Л. Гансүх, Гадаад хэргийн дэд сайд Ц. Цолмон, Үйлдвэр, худалдааны дэд сайд Я. Содбаатар нар явлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд М . Энхболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой албан ёсны хэлэлцээ хийж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга У Бангуотай уулзах юм . Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон болон, Шэньси мужид зочлох юм. Айлчлал энэ сарын 27-нд өндөрлөнө.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button