Долоо хоногийн арилжааны тойм

Бондын анхдагч зах зээлийн арилжаагаар Нийслэл өргөө бондоос найман ширхэгийг 40.0 мянган төгрөгөөр, Анод бондоос хоёр ширхэгийг 20.0 мянган төгрөгөөр, 2-догч зах зээлийн арилжаагаар Бүтээн байгуулалт бондоос 16 ширхэгийг 160.0 төгрөгөөр тус тус арилжсан байна.

Тор-20 индекс 1793.17 нэгж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.47 нэгжээр буюу 0.4 хувиар өссөн дүн гарсан байна. Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Баянгол ЗБ, Нэхээсгүй эдлэл, Эрдэнэт хивс, Сор, Улаан хотгор зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Эрдэнэт хивс ХК-ийн 69.3 мянган ширхэг, Женко тур бюро ХК-ийн 25.6 мянган ширхэг, Могойн гол ХК-ийн 14.9 мянган ширхэг, Монгол шинэс ХК-ийн 13.0 мянган ширхэг, Баянбулаг ХК-ийн 7.0 мянган ширхэг хувьцааг арилжсан нь идэвхитэй үнэт цааснууд байлаа. Олон нийтэд арилжигдаж буй 362 ХК-ийн нийт зах зээлийн үнэлгээ 112.7 тэрбум төгрөг болсон мэдээлэл байна.

/olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button