Лаосчууд монголтой танилцав

Вьентьян дахь манай Элчин сайдын Яам Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх төлөвлөгөөнийхөө хүрээнд оролцож улс орноо сурталчилжээ. Эзэн Богд Чингис хаанаас Лигдэн хааныг дуусталх Монголын алтан ургийн хаад болон үндэстэн ястны хувцас бүхий эмэгтэйчүүдийн зургаар ханаа чимэглэсэн Монголыг сурталчлах өрөөнд лаосчууд болон гадаадынхан олноор морилж, тэнд тавьсан гар урлал, дурсгалын зүйлсээс худалдан авч, монгол хоол амсах зуураа эртний их түүхт монгол хүн ардын зан заншил, уламжлал, Монгол орны үзэсгэлэнт байгаль хийгээд өдгөөгийн хөгжлийн талаарх ДВД үзэж, Монгол дуу хөгжим сонсож сонирхсон байна. Тус өдөрлөгт зохион байгуулагчдын тооцоолсноор гурван мянга гаруй хүн оролцжээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button