Хоёрдугаар амаржих газрын үйл ажиллагааг зогсоосон гэв

-Нярайн халдвар сүүлийн үед ихэслээ гэх боллоо. Энэ үнэн үү?

-Үгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ халдвар харин ч багассан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр
улам ихсээд байгаа юм шиг яриад байгаа юм.

-Та нарыг энэ талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гээд байгаа?

-II амаржих газрын дарга бидэнд энэ талаар 10 хоногийн дараа мэдэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн Засаг даргад тус амаржих газрын удирдлагад хариуцлага тооцохыг анхааруулсан албан бичиг ирүүлсэн. Түүний дагуу холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох байх.

-Халдвар юунаас болж гарсан нь тогтоогдсон нь уу?

-Нярайн халдвар хэд хэдэн төрөл байдаг. Энэ халдвар нугасны идээт менингит болох нь тогтоогдсон. Дээжийг нь бид Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Шинжилгээний хариуг одоогоор бидэнд мэдэгдсэн юм байхгүй байна. Гэхдээ хариу нь гарч байгаа байх.

-II амаржих газарт нярайн эндэгдэл дахин гарахгүй гэсэн баталгаа байна уу?

-Үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон. Засвар хийж байгаа. Засварын ажил дууссаны дараа шинжилгээ хийлгэж, дахин ажиллуулах эсэхийг нь шийднэ. Ер нь манай амаржих газрууд нийслэл хотоо 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл одоо нэг сая гаруй хүнтэй болчихоод байна. Ачаалал ихэссэнээс болоод эмнэлгийн эмч, ажилчид орчны ариун цэврийг сайтар сахисан хэдий ч энэ мэт янз бүрийн халдвар гарахгүй гэсэн баталгаа алга байна.

Ардын эрх сонин 227 /505/
Л.Халиу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button