Төмөр замынхан өгсөн дуудлагаа буцаасан

Дээрх золгүй ослын дуудлагыг анх Багахангай дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газарт өгсөн аж. Дуудлага авсан хоёр машин хэргийн газар руу явах үед Төмөр замын Хэрэг эрхлэх газрынхан ердөө таван минутын дараа эл дуудлагыг буцаах хүсэлт тавьсан аж. Ямар учраас дуудлагаа буцаах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, бид осолдсон хүмүүсийнхээ цогцсыг олохгүй байсан юм. Тиймээс та бүхнээс тусламж хүссэн. Сая осолдсон хүмүүсээ олчихлоо гэжээ. Дээрх золгүй ослын талаар Төмөр замын Хэрэг эрхлэх газрынхан Онцгой байдлын ерөнхий газарт албан ёсоор нэг ч мэдээлэл өгөөгүй тухай тус газрын холбогдох албаны ажилтан ярьсан. Тэрээр, уг нь тохиолдсон гамшиг, ослын тухай шуурхай, бодит мэдээллийг тус байгууллагатай манайх солилцох үүрэг хүлээдэг юм. Гэтэл одоог хүртэл /өдрийн 12.00 цагт/ нэг ч мэдээ бидэнд өгөөгүй учраас манайх ЗТАЖЯ-нд энэ талаар албан тоот явуулаад байгаа. Yүнээс дүгнэлт хийхэд Төмөр замын Хэрэг эрхлэх газрынхан вант улс гэдгээ давхар харуулаад байгаа бололтой гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус газарт өчигдөр аудитын шалгалт орсон, уг осол нь 100 хувь хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс хамаарсан учраас мэдээллийг нягталж, шалгасны үндсэн дээр хэвлэлийнхэнд албан ёсоор өгнө гэж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button