Сангийн яамны гурван үеийнхэн уулзлаа

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, П.Жасрай нарын ахмадууд ирж үг хэлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Сангийн яамны 95 жилийн түүхийн хугацаанд Сангийн сайдаар нийт 27 хүн ажиллаж байжээ. Эдгээр хүмүүсийн дотор Дарьзавын Лосол, Солийн Данзан, Дамбын Чагдаржав, Дэмчигийн Моломжамц болон монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд байдаг аж.

Богд хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд тусгаар тогтносон улс байгуулагдаж, шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд наймдугаар Богд Жавзандамба хутагтыг өргөмжилсөн өдөр буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сангийн Яам байгуулагдаж байжээ.

Гурван үеийн уулзалт, өдөрлөгийг ОНРТ-ийн нэвтрүүлэгч Чимгээ хөтөлсөн юм.Тус яаманд ажиллаж,бие сэтгэлээ зориулж явсан ахмад үеийнхэн залуу халаа болсон залуустаа ажлын туршлагаасаа хуваалцан заавар зөвлөгеө өгч байсан юм.

(Өнөөдрийн монгол 224/394)
Д.ЦАЦРАЛТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button