Вьетнамд Путин тэрбум тэрбумаар амлав

Орос өмнө байсан нөлөөгөө Вьетнамд сэргээхээр оролдож байна. Ази-Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын саммит дуусангуут Владимир Путины Вьетнамд хийх албан ёсны айлчлал эхэлж, тэрээр хоёр талын хамтын ажил¬лагааны сэдэвт хандлаа. Эхний ээлжинд хамтын ажиллагааны бэхжилтийг хуучин Зөвлөлтийн угжны орон байсан улсын нүүрс, устөрөгчийн орд газруудад Оросын нефть, байгалийн хийн компаниуд хийж өгөхөөр болж байна. Ази-Номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын саммит болж өнгөрсөн Ханой хотод сүүлийн таван жилийн дотор Путин анх удаагаа ирлээ. Саммитийн ёслолын аозай гэдэг хувцасаа дасал болсон костюмаар солиод В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Мин Чиеттай хэлэлцээр хийлээ. Оросын лидерийг хүндэтгэлтэи угтан авсан ба Амь үрэгдсэн баатруудын дурсгалын цогцолборт ирэхэд нь олон мянган хүн хоёр орны далбайг барин мэндчилж байлаа.

Угтах ёслолын ажиллагааны дараа хоёр тал эдийн засгийн харилцааныхаа талаар ярьж эхлэв. Ерээд он хүртэл ЗХУ тус орны эдийн засгийг хэдэн арван тэрбум ам.доллараар тэжээж байсан бөгөөд зөвлөлтийн систем сүйрснээр энэ хөрөнгө оруулалт хумигдсан билээ. 2000 онд Орос Камрань дахь цэргийн баазаа хаасан юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд харилцаа идэвхжиж эхлэв. Тэр нь Оросын эдийн засгийн хөгжилд их тус болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр Вьетнам нь Зүүн өмнөд Азид Хятадын дараа орж байна. Өнгөрсөн жил Вьетнамын эдийн засгийн өсөлт найман хувьтай байлаа.

Вьетнамын банкны салбарт анхных болох хамтарсан Вьетнам-Оросын банкны нээлтэд В.Путин оролцлоо. Хамтарсан банк байгуулахад хувь нийлүүлэгчид 10 сая ам.доллар гаргасан байна. Далайн эргийн бүсэд нефть, байгалийн хийн томоохон ордууд байгаа ч Вьетнамд нефть боловсруулах үйлдвэр, хий дамжуулах хоолой байхгүй. Путины айлчлалыгдагалдан Газпром-ын төлөөлөгчид явж байсанд гайхах хэрэггүй юм. Зөвлөлтийн үед байгуулагдсан Вьетсовпетро компани нефть олборлогч дэлхийн том компаниудын тавд орж байна. Газпром-ын төлөөлөгч Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа сэтгүүлч нарт мэдэгджээ.

Вьетнамд хийсэн айлчлалынхаа төгсгөлд хэвлэлийн бага хурал дээр Путин хэлэхдээ Оросын эдийн засаг ба зарим компаниудын боломж мэдэгдэхүйц өгөөжтэй. Хэрэв хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал Вьетнамын эдийн засагт тэрбум, тэрбумаар доллар орж ирнэ гэлээ.
Дэлхийн эдийн засгийн хэмжээнээс үзвэл Вьетнам ба түүний хуучин ивээгч хоёрын үзүүлэлт даруухан дөнгөж 1,2 тэрбум ам.долларын эргэлттэй. Вьетнам, АНУ хоёрын худалдааны эргэлт нь энэ жил 10 тэрбум ам.доллар болсон. Вьетнамын тал 2010 гэхэд Оростой хийх худалдааны эргэлтээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Ардын эрх сонин 227 /505/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button