Хууль бусаар цагаачлагчдыг Британи хөөж эхлэв

Мөн энэ үеэс эхлэн хараар цагаачлагч нарыг нутаг дэвсгэртээ ороход нь тусласан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа Британийн иргэдийг саатуулах эрхийг Цагаачдын албанд өгсөн байна. Үүний хажуугаар ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд өөрсдөө сэжигтэй хүмүүсийг матаж байх эрх эдлэнэ.

Засгийн газар гадаадын иргэн гэмт хэрэгтнүүдийг нутаг буцаахыг хөнгөвчилсөн шинэ хууль гарган Британид хууль бусаар нэвтрэхэд тус болж буй хуулийн цоорхойг бөглөхийг парламентад санал болгосон байна. Энэ сард хууль бусаар цагаачлагчдыг хөлслөх нь хууль зөрчиж буйг сануулсан олон нийтийн кампанит ажлыг ажил олгогчдын дунд явуулна. Хууль бусаар цагаачлагчдыг нутаг буцаахад зарцуулж байгаа хөренгийг 300 сая фунт болгох саналтай байгаагаа Брита¬нийн Засгийн газар мэдэгдсэн байна. Хууль бусаар цагаачлагчдын урсгалтай тэмцэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл Консерватив намын зүгээс сүүлийн үед Засгийн газарт их ирэх болсон юм.

Сүүлийн гурван сард Британиас 5000 хууль бус цагаачдыг нутаг буцаасан байна. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд хамгийн өндөр болсон ч гэсэн далайд дуслын чинээ юм. Зарим нэг тооцоогоор одоо Их Британид 500 мянга орчим цагаач байгаа гэнэ. Хууль бусаар цагаачлагчдын эсрэг шинэ хуулийн талаар саяхан Хатан хаан Засгийн газрын ирэх жилийн хөтөлбөрийг хэлэлцсэн парламентын хуралдаан дээр ярьж байсан юм.

Ардын эрх сонин 227 /505/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button